Jimsee's vlog

Jimsee's vlog Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Jimsee's vlog, Passport and visa service, Ulaanbaatar.

Хадгалаад аваарай. 70 тарни орууллаа🙏🙏🙏1.Авран хамгаалах тарни: Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрүм м...
23/08/2026

Хадгалаад аваарай. 70 тарни орууллаа🙏🙏🙏
1.Авран хамгаалах тарни: Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрүм марая хум пад. Монгол орныгдаасан сахиус, шашны дайсныг номхтгон, шашны үнэнч шавь нарыг авран хамгаална.
2. Аз жаргал хүсэх тарни: Нэг хоног мацаг барьж, бодол оюун, сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Дараа нь долоо хоногийн турш өглөө болгон тарниа уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. До-ан- ан-та,фа-ри.
3. Айдас хүйдсийг зайлуулах тарни: Шар шарма нарма ная ий суухаа. Айж тэвдсэн үед айдас бүрэн зайлна.
4. Адаар хөнөөгдөж галзуурхын эсрэг: Ум мади си суд ум за за сэг сэг суухаа.
5. Аливаа мэсэнд үл даагдах: Ум мадий си суд ум за за сэг суухаа.
6. Аливаа өвчин эмгэг, зовлон зүдгүүрээс салгах тарни: Ум намоо багаа бадий биханзээ биханзээ биндэр яа барба ра за яа ра ха ди самъяг сам будъяс! да-га яда ум биханзээ махаа биханзээ биханзээ ра за сам хада гадий суухаа.
7. Амьтны гаралтай хорын эсрэг; Ум дүгмо э хри му хрин хрин сод ум са хрин суха. Гахайн өөх тарнидаж түрх.
8. Архинд үл согтох: Дата ята хум дий хум дий суухаа.
9. Аюулаас гэтэлгэгч тарни. Ум мали мусмали хум пад. Элдэв аюул тулгархад уншваас аюул бүхэн тойрч өнгөрнө.
10. Аянгаас хамгаалахад: Ни-на го хаза мүнди а аа. Бөгжинд нь тарнида.
11. Бадгана өвчнийг арилгахад: Ум шан шан арва бидимуда няг суухаа.
12. Барай өвчний эсрэг; Ум ши гама ши хум, Муутуу цаасан дээр хятад бэхээр бичиж өвчний цэг дээр наа.
13. Битүү хавдарт: Ум нон нон зэд нон нон жүү суухаа. Таван салаа тавь.
14. Бузрыг арилгагч: Ум бадма ус нэхэ бимали сууха. Бузар буртаг болгоныг арилгах увьдастай.
15. Бүтэхүйеэ бэрх үйлийг бүтээх тарни: Ному хари ди гу ма ри, гоори гандари, зандали, мадамга гали гали сууха.
16. Бөөр давсганы өвчин эдгээх тарни: Ум гармаа дагиний хум мамаа бизъяа суухаа. 7-21 удаа уншина.
17. Галд түлэгдсэнд: Ум са са ма ма сөд. Тос түрх.
18. Галд түлэгдсэн шархыг анагаах увидас: Ум зана загда хум пад.
19. Галзуу нохойн хорын эсрэг: Ума а ти ми томэ тими томэ тини ни суухаа. Бэх уу.
20. Гүвдрүү өвчнөөс хамгаалах: Ум биг биг дог рий суха хэмээн уншиж эм тан унд хоолыг тарнидаж өгдөг.
21. Дурлал хүсэх тарни: Сэтгэл санаагаа төвлөрүүлж, нэг хоног мацаг барьсаны дараа бүрий болох үед харанхуйвтар өрөөнд суугаад доорх тарнийг дөрвөн удаа шивнэн унш. “ То- до-си-ро ан ват моноран” Энэ тарнийг гурван өдөр дараалан унш. Тэгэхдээ дурлах дурлуулах дотоод сэтгэлээр бэлэн байх талын юм бод. Нэг сарын турш энэ бүгдийг давтан үйлд. Тэргэл сартай өдөр эхэлбэл сайн.
22. Зарга тэмцэл хийхийн цагт: Ум бура бува зула мана-ни сухаа
23. Зүрхийг асар ариун болгох: Умзинизини махазини суха
24. Зүрхний өвчинд: Ум га га за за рим суха. Жүр үр (долоолгоно) ид.
25. Заяа тавиланг ивээгч тарни: Дэвшин шигва цээпил ваазанваа номлоо чанцоолоо. Хүнд байдлаас гарахад тустай.
26. Зургаан цагаан мэнгэтэй хүн: Дади ята ум бихаанзи махад бихаанзи раза самуу гадэ суухаа. Ум бадаа ша суухаа.
27. Зүрх, нарийн гэдэс, үнхэлцэг зэргийн гурван халуун өвчин эдгээх тарни: “ Ум базар мамаа дагиний бузар мамаа бизъяа суухаа.
28. Зүрхний өвчинг анагаах тарни: Ум га га га за за рим суухаа” Жүр үр буюу долоогонод шившээд ид.
29. Могой хатгахад: Ум эти ли тула суха. Гаансны бохь түрх.
30. Мөнгөтэй болохыг хүсвэл: “ Кунг- ро-но ама ни-ло-та ванг” Нэг өдөр мацаг барихдаа, мөнгөтэй болбол хэн нэгэнд туслах, эд баялагийн аяаар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гараа дээш арваг гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногг нэг удаа давтан үйлдэнэ.
31. Муугаас зайлахын тулд: “Ээ ма хо ум пааний пааний суухаа”
32. Муу заяанаас гэтэлгэгч тарни: “Лама ла чавсү чио сонжой ла чавсү чио. Чай ла чавчү чио Гэндүн ла чавсу чио” Чухаг дээд гурван эрдэнэд итгэл одуулсанаар муу заяа бүхнээ гэтэлж, тавилан заяа сайжирна.
33. Мэс засал хийх, хутга мэстэй харьцахад: Ум чагчу дүва хэрээ магий суухаа гэж долоо уншиж, багажруугаа үлээ.
34. Нас урт болгоход: Ум бүрэм суха. 365 хоногийн хир хий авахуул.
35. Нүд, ухаан саруул болгох, буян хураах, үйлс ариусгах тарни: Ум дари дүдарей. Маха аюур чинаа жанай будшим гүрү суухаа.
36. Нүдний гэмийг арилгагч тарни “Наму бидрагаяа медрея сиха лаза не суха” Усанд үлээж, нүдээ угаавап нүдний элдэв гэм арилна.” Наму бидиа гаяа медре сидха лаза суха” Усанд үлээн уншиж нүдээ угаавал нүд бүрэлззх гэм арилна.
37. Нүдний өвчинд сайн: Ум хэн хэн пүн пүн сууха . Өлөнгөөрөө арч.
38. Нүдний цагаа арилгахад: Ум ганий дий суухаа. Доньд түрх.
39. Нүдний халуун өвчинд: Ум лан сон лин лод. Цагаан тахианы шүлс түрх
40. Нүдний элдэв өвчинд: “Дад яата хили мили.гили мили хилиде хуяа хуяа хуяа, мани хүлү хүлү хүдү хүдү хүдү загчү рамуха би шод хаяа суухай “Нүдний элдэв өвчин хийгээд хийн гэм, шар бадганы гэмүүдийг арилгах болой. “Наму бид рагаяа медре яа сиха лоза не сууха-Наму бидиа гаяа медре сидха лоза сууха. Энэ хоёр тарнийг уншиж, усанд үлээгээд нүдээ угаавал нүд бүрэлзэхийн гэм арилна.
41. Нүдний харах чадварыг сайжруулах: Ум загчу загчу зана загчу еэ суха. Арван тавны cap туссан шүүдрийн усаар арч.
42. Оюун билэг хурц болох: Хум бизү бизү, бранз ниа бард ха ни, зула зула, меда бардха ни, дири дири будхи бардха, ни сууха.
43. Оюун ухаан үүсгэн хайрлагч тарни: Хамгийг айлдагчид мөргёе.
Хум бизү, бизү бранзниа бардха, зула зула меда бардха ни, дири дири будхи будхани сууха. Энэ тарнитай учирсан , уншсан, бичсэн хэн боловч их оюун билэгт болох. Наму радна даръяа, наму аркяа авалоги де шураяа, боди садуяа, махад садуяа халде халде мани де сууха. Усанд гурвантаа үлээж уншваас оюун ухаан сэргэн дэлгэрнэ.
44. Өвчин анагаах тарни: “Дадаята хили мили, гили мили , хилиде, хуяа хуяа хуяа.мани, хүлү хүлү, хүлү хү, хүдү , загчу рамуха биш одхаяа сууха” Нүдний элдэв гэм буюу бүхийл өвчинд ач тустай.
45. Өвчин бүхнийг түргэн амирлуулах тарни: Дадаятабазар базар маха базар сарва ваяады, хана базар на сууха.
46. Сэтгэл санаа тайвшруулж, хүнд муу юм үл хийх, сайн санааны үрээр аз жаргалтай болгох тарни: Ум занада маха го хи на хум пад.
47. Саа өвчний хор гаргах арга: Ум гим дра сүсү суха гэж уншиж, хэлий нь алд улаан утсаар оосорлон тат.
48. Суулга бөөлжлөг таслах увидас: Сади мара ла пад хэмээх тарнийг муутуу цаасан дээр бэхээр бичүүлж идүүл.
49. Сүүгүй хөхөнд: Ум ва на жи га на. сууха. Хонины чөмөг идүүл.
50. Сэд бүтээхэд: Ум срида гүрү сиг мама дри дри суха
51. Түлэнхий шархыг анагаах тарни:Ум зана загда хум пад Ум загаа ли яа суухаа. Муутуу цаасан дээр хүхрээр бичиж зүүнэ
52. Ухаан билиг арвидах тарни: Ум махаа диваа ум пад
53. Үйл бүтээх тарни: Чухаг дээд гурван эрдэнэд мөргөе. Бурханд мөргөе.Номд мергөе. Хуврагт мөргөе. Ному хари ди гу ма ри
гоори гандари зандали мадали гали гапи… (нэрээ хэлнэ). Мухе хи хара хара, база база, авадаяа мунзаяа…(нэрээ хэлнэ) меша мана яа суухай, ум бура бува зула зула зүли манани.деви сарвасам гаара гари низа дале дале зула эула сууха. Үйл бүхэн бүтэх болно. Энэ тарнийг уншсанаар тархи толгойн өвчин, хижиг томуу, элдэв дон, ороолонгийн хорлолоос салах ажгуу. Зарга тэмцэл хийхийн цагт хялбэр дийлнэ.
54. Үл бүтэхүй үйл бүгд бүтэх болой: Иому хари дигу ма ри гоори гандари, зандали , мадамга гали гали суха.
55. Үр хүүхдээ сайн яваасай гэхдээ бид бүхэн: “ Дэвшин шагва цээпэл ваазан ваа номлоо жанцоолоо” гэж унших ёстой аж.
56. Үү арилгах тарни: Ум аг суха иг суха лад суха даи махада нэр зэрвэ жод суха ийн уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал
57. Нас барсан хүний юмыг авахад энэ тарнийг 30 удаа уншваас тотгор ба зэтгэр бүхэн арилан чадюу: На ма ши ши ши рипу ша ри са ва ви га га дэ ра ни суха.
58. Халдварт хижиг өвчнөөс сэргийлэх арга: Даяага али мудра ли мудра махада нэр зарай занчан ага ш ганди хиган заду ваза муни арьяа суха. Хятад бэх болон заараар хэлэндээ ум үсгийг бичиж түрх .
59. Халуун өвчин: Ум ва зи ви ша ху па да. Ус үлээж өг.
60. Халуун суулганд: Ум нирсэн ервал суха хэмээн 300 уншиж одны ус өг.
61. Хамаг амьтны тусыг хичээгч тарни: Ум ма нибад михум. Зургаан зүйл хамаг амьтныг энэрэн нигүүлсэх сэтгэлээр гийгүүлэх. Сэтгэл буруутныг номхруулагч тарни.(Ямандагийн зүрхэн тарни) Ум яма раза садо мияа, Яшидорд наяа даяа яда ёни, Раяа яагчаяа яа яагчаяа, Зацани рамаяа хум хум лад памд сууха. Шашны дайсан тэргүүтэн сэтгэл муутныг дарж арван цагаан буяныг дэлгэрүүлнэ.
62. Хамаг өвчнийг амирлуулах тарни: Ум ми жо пад пад суухаа. Мэсийн аюулыг зайлуулж , эх хүнийг амар нярайлахад туслах гарни. Ум мани даарий базар мийсаха варай ди сайрий хум пад
63. Хамаг өвчинд сайн: Ум ми жо пад пад суха.
64. Хамрын өвчин эдгээх тарни: Ум гээрээ гээрээ
бад суха. Хөхний сүүг хамарт дусаа
65. Хамраас цус гоожихыг зогсоох тарни: Тив тив рив рив чодч од ум радна зади зади сиди сиди хум Дунд хурууны угыг чанга боо. Сэвээр ут.
66. Ханиад эдгээх тарни: Ум дама дүдий сод суухаа. Үнээний сүү уулга.
67. Хар дарж зүүдлэхийг болиулах тарни: Ум дагийний хум мамаа бизъяа суухай 7-21 удаа уншина.
68. Хар дарж зүүдлэхэд: Ум зага ли яа сухаа. Хүхрээр бичиж зүух.
69. Хараал, хэл амнаас хамгаалах тарни: Ум ламаа саа хамаа саа хум пад. Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхүү тарнийг гурвантаа уншиж, гурвантаа нулимна.
70. Хараал үл хүрэх: Пад ламаа пад сад. Эрдэнийн бөгжийг нь тарнид.ад. Монгол орныгдаасан сахиус, шашны дайсныг номхтгон, шашны үнэнч шавь нарыг авран хамгаална.

07/08/2026

🇲🇳Монгол улсын төрийн дуулал🇲🇳

03/08/2026

💃Залуу нас сайхан.
Монголын тайз дэлгэцийн сайхан эмэгтэйчүүдийн залуу нас💃

23/07/2026

Хүүхдүүдтэйгээ өдөр болгон 10-15 минут ярилцаж сонсож байгаарай👍

23/07/2026

🥟Бууз чимхэх аргууд🥟

03/07/2026

Хөөрхөн юм бэ. Эх хүний хайр гэж❤️

25/06/2026

Тархи бол романтик эрхтэн биш.

Тэр бол биений чинь command center (удирдлагын төв), power management system (эрчим хүчний зохицуулагч), бас заримдаа чиний амьдралыг балладаг хамгийн хогийн новш, бас хамаг бүдүүн “CEO” юм.

Хамгийн сонирхолтой нь:

1. Тархи ердөө 1.3–1.4 кг.
Биеийн жингийн дөнгөж 2%.

Гэтэл нийт энергийн чинь 20–25%-ийг дангаараа шатаадаг.

Өөрөөр хэлбэл:

100 ажилтантай компани байлаа гэж бодъё. Тархи бол ганцхан хүн мөртлөө компанийн цахилгааны дөрөвний нэгийг ганцаараа хэрэглэдэг дарга.

Шударга биш байгаа биз?

Гэхдээ тэр даргагүй бол компани шууд хаагдана, дуусаа.

2. Тархи голчлон глюкозоор (glucose = чихрийн энгийн молекул) ажилладаг.

Тархины үндсэн түлш: → Глюкоз (сахар гэсэн үг)

Өдөрт ойролцоогоор 120 грамм глюкоз хэрэглэнэ.

Энэ нь бараг:

• 3 аяга будаа
эсвэл

• 5–6 банана-тай тэнцэнэ.

Чи өлсөөд ууртай болдог шалтгаан? Энгийн.

Тархи:
“Шатахуун дуусаж байна” гэж орилж байгаа хэрэг.

Тиймээс өлссөн хүнтэй маргах бол:
шатахуунгүй машинтай уралдаж байгаа юм шиг хэрэггүй зүйл.

Аа харин, орой унтахын өмнө хэт чихэрлэг зүйл, тухайлбал маруууужин идсэн хүүүхэд унтаж өгөхгүй дэгдэгнээд байдгийн цаад шалтгаан нь энэ. Тархинд нь маш их тэжээл очиж сэргэлэн цовоо болсон тул тархи ажиллаж эхэлж байгаа нь тэр юм.

3. Тархи хүчилтөрөгчийн мангас.

Биеийн нийт хүчилтөрөгчийн 20%-ийг авдаг.

5 минут хүчилтөрөгчгүй бол:
neuronal death (мэдрэлийн эсийн үхжил) эхэлнэ.

10 минут бол?
Тоглоом бараг дуусна.

Өөрөөр хэлбэл:
тархи бол Ferrari хөдөлгүүр.
Бензингүй бол зүгээр төмөр.

Иймээс муужрах, өөрийгөө ухаан алдуулах тоолонд тархи бага хэмжээгээр гэмтэж байдаг. Утаа залгих ямар аймаар байдгийг доод айлд гал гарсан хүмүүс л сайн ойлгож байгаа.

4. Тархи өөрийгөө эхэлж идэж чаддаг.

Удаан өлсөхөд: бие ketone bodies (кетон бие) ашиглаж эхэлдэг. Энэ бол backup fuel (нөөц түлш) -ээ хэрэглэх тухай ойлголт юм.

Гэхдээ эхлээд бие булчингаа задална.

Өөрөөр хэлбэл:
“Тархиа ажиллуулахын тулд өөрийн биеэ шатааж байна.” гэсэн үг. Аймар боловч чамд яг одоо байгаа нөөц логик бол энэ юм. Хэрвээ чи юм идэхгүй бол хамаг бүдүүн дарга тархийг өлсгөхгүйн тулд булчингаа идэхээс өөр аргагүй. Булчин "будаа болж" болно, тархи өлсөж болохгүй. Иймээс өлсөх маягаар турж байгаа үедээ уураг заавал хэрэглэ эээ гээд байдаг нь энэ юм. Уураг хэрэглэвэл булчингаа алдахгүй бөгөөд тархи чинь давхар өөх шатаахыг тушааж эхэлнэ. Булчингаа алдчихвал бие чинь ямар их хохирол амсах вэ гэдгийг БУЛЧИН-гийн тухай бичсэн постоос олж уншаарай.

5. Тархи өвдөлт мэдэрдэггүй.

Тийм ээ.
Тархи өөрөө өвдөлтийн рецепторгүй.

Толгой өвдөж байгаа нь: тархи биш !!

Эргэн тойрны судас, хальс, булчин өвдөж байна.

Ингээд бод доо:
амьдралын бүх өвдөлтийг боловсруулдаг эрхтэн өөрөө өвдөлт мэдэрдэггүй. Энэ бол хэн ч ойлгодоггүй - байгалийн ёстой харгис архитектур билээ.

6. Тархи шөнө “угаагддаг”.

Унтах үед glymphatic system (тархины хаягдал зайлуулах систем) ажилладаг.

Өдөржин хурсан:

• beta-amyloid (хорт уураг)

• metabolic waste (бодисын солилцооны хог)

зэргийг зайлуулна.

Унтахгүй бол?

Хог ачдаг машин ажиллахгүй гэсэн үг.

3 өдөр унтахгүй байвал юу болох вэ гэвэл:
тархины систем чинь яаж лаг шавар болохыг чи мэдэрч болно. Тэр хур хогийг тархи чинь дийлэхгүй. Ингээд хагас дүйнгэ, мангардуу хүн болж хувирна. Нялх хүүхэд олон зүйлийг тэвчиж чадах боловч нойргүй байхыг хамгаас тэвчиж чаддаггүй билээ. Удаан тухтай унтсан нялх хүүхэд ямар сайхан ааштай байдгийг бид мэднэ.

7. Архины хамгийн том золиос нь тархи.

Alcohol (этанол) нь:
prefrontal cortex (урд тархи)-ийг түр унтраадаг.

Энэ хэсэг:

• шийдвэр гаргана

• ичих мэдрэмжийг удирдана

• эрсдэлийг тооцно

Тиймээс архи уусан хүн: өөрийгөө ухаантай болсон гэж боддог.

Үнэндээ?
Удирдлагын төв нь offline болчихсон байдаг. Яг drunk CEO. Ингээд чи илүү дутуу юм ярьж, тэнэгтэж, ичиж зовохоо мэдэхээ байчихдаг. Яагаад гэдгийг одоо чи ойлголоо. Чиний урд тархи архинд живчихсэн, ажиллагаагүй болсон байгаа. Ингээд тархины бусад хэсгүүд дураараа дургиж байгаа нь согтуу чиний үйлдэл болж хувирна.

8. Тархи plastic (уян хатан).

Үүнийг neuroplasticity (мэдрэлийн уян хатан чанар) гэдэг.

Давтан хийсэн үйлдэл болгон мэдрэлийн шинэ зам үүсгэдэг.

Тиймээс, Өдөр бүр:

• уурлавал → ууртай мастер болно

• архидвал → архины мастер болно

• ном уншвал → бодлын мастер болно

Тархи:
“Чиний давтсан зүйл л чиний хувь тавилан” гэж хэлдэг.

Товчхондоо, Тархи бол:
• бензин нь сахар,
• агаар нь хүчилтөрөгч,
• засвар нь нойр,
• программ нь дадал.

Чи түүнийг зөв тэжээвэл чамайг аварна.

Буруу тэжээвэл?

Чи өөрийнхөө хамгийн үнэтэй суперкомпьютерийг TikTok, стресс, архи, нойргүйдлээр ямар ч хэрэгцээгүй ачаалж, хүч чадал, энергийг нь дэмий үрж байна гэсэн үг. Одоо яая гэхэв, энэ бол чиний л хувь тавилан, сонгосон дадал чинь. Аа харин зөв юманд сургавал тархи чинь ямар цэцэн мэргэн болохыг чи аяндаа мэдрэх болно.

Илон Маск (Elon Musk) Хятадад айлчлах үеэрээ бага хүү X Æ A-Xii-г дагуулан явсан бөгөөд хүүгийнх нь барьсан жижигхэн "ба...
16/05/2026

Илон Маск (Elon Musk) Хятадад айлчлах үеэрээ бага хүү X Æ A-Xii-г дагуулан явсан бөгөөд хүүгийнх нь барьсан жижигхэн "бар" хэлбэртэй цүнх Хятадын сошиал орчинд үгэргүйгээр тренд болж, шуугиан тарьж байна!
👇 Гол онцлох үйл явдлууд:
🐅 Хүүгийн зүүсэн барын толгойтой гар цүнх нь Хятадын уламжлалт урлалын (Гунши мужийн) гар урлал бөгөөд "Ганцхан өдрийн дотор Taobao дээр зарагдаж дууссан".
🎎 Илон Маск хүүгээ "Хятад хэл сурч байгаа" гэж хэлсэн бөгөөд хүү нь Хятад үндэсний хэв маягтай торгон хантааз, бар цүнхтэй байсан нь Хятадуудын сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.
📈 Энэхүү цүнхийг урласан жижиг компани (Yaxiaoqi Handmade) ердийнхөөс 10 дахин их захиалга авч, үнэ нь 300+ юань (ойролцоогоор $44) давсан байна.
🌟 Дэлхийн технологийн магнат Илон Маск Хятадын уламжлалт соёлыг хүүдээ өмсгөж, дахин нэг "viral" моментийг бүтээлээ!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Jimsee's vlog posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Jimsee's vlog:

Shortcuts

Share