Шилдэг үл хөдлөх хөрөнгө

Шилдэг үл хөдлөх хөрөнгө Таны үл хөдлөх хөрөнгийг борлуулах, худалдан авах, түр?

Time Square Хотхонд 165,1мкв 4 өрөө орон сууц худалданаБайршил: ХУД, 11 хороо River Garden 2 хотхоны баруун талд☎️ 8019-...
20/06/2022

Time Square Хотхонд 165,1мкв 4 өрөө орон сууц худалдана
Байршил: ХУД, 11 хороо River Garden 2 хотхоны баруун талд
☎️ 8019-6998

-16 давхар байрны 4 давхарт,

-Зүүн, баруун болон Урагш харсан цонхтой

-Төвийн шугамд бүрэн холбогдсон

Төлбөрийн нөхцөл: бэлэн болон банкны зээлээр худалдах боломжтой

“Ривер Гарден 2” хотхоны баруун талд
4,8 га газрыг хамран байрлах ба 11-16 давхар 9 блок,
2 давхар хангалттай хүрэлцэхүйц дулаан болон гадна зогсоолтой,
худалдаа үйлчилгээний байгууллага,
сургууль цэцэрлэгээс бүрдэх цогцолбор хотхон юм.

Хотхоны нийт талбайн 50%-д ногоон байгууламж,
амралт зугаалгын талбай,
хиймэл нуур,
спорт болон хүүхдийн тоглоомын талбай,
гүйлтийн зам бүхий иж бүрэн гадна тохижилттой.

📍TIME SQUARE хотхонд 165,1мкв 5 өрөө орон сууц худалдана ☎️ 8019-6998✅ 11/10 давхарт✅ Урагш болон хойш харсан цонхтой✅ 3...
20/06/2022

📍TIME SQUARE хотхонд 165,1мкв 5 өрөө орон сууц худалдана ☎️ 8019-6998

✅ 11/10 давхарт
✅ Урагш болон хойш харсан цонхтой
✅ 3 унтлагын өрөө
✅ 2 ариун цэврийн өрөөтэй
✅ 1 тагттай
✅ Цэлгэр том цонхтой
✅ Гэрчилгээ бэлэн

✅ Төлбөрийн нөхцөл:

✔️ Бэлэн төлөлт

📍ХУД, 11-р хороо,
River Garden хотхоны баруун талд,
Khan hills хотхоны зүүн талд байрлалтай

💁БЗД, Home plaza-ийн зүүн талд Дүнжингарав хотхонд 6 давхарын 5 давхарт 4 өрөө, 103 м.кв орон сууц худалдана.☎ 8019-6998...
20/06/2022

💁БЗД, Home plaza-ийн зүүн талд Дүнжингарав хотхонд 6 давхарын 5 давхарт 4 өрөө, 103 м.кв орон сууц худалдана.
☎ 8019-6998
-Гадна зогсоол сайтай
-Өвөлдөө дулаахан
-Хувийн болон улсын сургууль цэцэрлэгтэй ойрхон
-Тусдаа гаражтай
Үнэ: 322 сая₮

📍Шинэ суурьшлын бүс болох яармагт байрлалтай🌿"GARDEN CITY" хотхонд  83м.кв 4 өрөө маш гоё зохион байгуулалттай цэвэрхэн ...
20/06/2022

📍Шинэ суурьшлын бүс болох яармагт байрлалтай
🌿"GARDEN CITY" хотхонд 83м.кв 4 өрөө маш гоё зохион байгуулалттай цэвэрхэн тохилог орон сууц худалдана.
☎️ 8019-6998
✅ 3 унтлагын өрөө
✅ 2 ариун цэврийн өрөө
✅ 2 тагттай
✅ Гэрчилгээ бэлэн
✅ 5/1 давхарт байрлалтай
✅ Зүүн харсан цонхтой.
☎️ 8019-6998

ШИНЭ БАЙР ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ        АНХААРАХ ВЭ?     Байр орон сууц авна гэдэг бол амьдралын томоохон шийдвэрүүдийн нэ...
27/05/2022

ШИНЭ БАЙР ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ
АНХААРАХ ВЭ?
Байр орон сууц авна гэдэг бол амьдралын томоохон шийдвэрүүдийн нэг бөгөөд үүнийг даган танд ихээхэн хэмжээний хариуцлага ирдэг. Нөгөө талаасаа тав тухтай, тохилог орон сууц, амьдрах орчныг бүрдүүлнэ гэдэг таны бол танай гэр бүлийн аз жаргалын нэлээд хэсэг. Амьдралдаа том алхам хийх гэж буй та дараах зүйлсийг анхааран шийдвэрээ гаргаарай.
AМЬДРАХ ОРЧИН
Та худалдаж авч буй байраа өөрийнхөө таалалд нийцүүлж яаж л бол яаж өөрчилж болно. Харин танай байр байрлаж буй орчин тэр бүр таны хүсэлд нийцэн өөрчлөгдөөд байхгүй. Тиймээс хамгийн түрүүнд анхаарах зүйл бол амьдрах орчин билээ. Таны амьдрах орчин тав тухтай байна уу, ойр орчинд нь шинээр барилга баригдах уу, машины зогсоол хангалттай байна уу, хүнсний дэлгүүр, фитнесс заал, кофе шоп зэрэг таны амьдралын хэмнэлд нийцэх худалдаа үйлчилгээний газрууд ойр байрлаж байна уу, хэрэв хүүхэдтэй бол цэцэрлэг, сургууль, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байна уу, ойр орчин нь аюулгүй юу зэрэг өөрт тань чухал зүйлс бүрдсэн эсэхийг анхаараарай. Өдөр тутамд хэрэгтэй зүйлс гэрт ойр байж, гэрээс гарах болгондоо машинаа асааж, түгжрэл дунд зогсохгүй байх хичнээн үнэ цэнэтэйг та өөрөө мэдэж байгаа болов уу.
БАРИЛГЫН ТҮҮХ БОЛОН ЧАНАР
Худалдан авах гэж буй орон сууцны барилгынхаа өмнөх түүхийг сайтар судлаарай. Хэдэн онд баригдсан, ямар компани барьсан, тухайн компанийн хэд дэх барилга болох, хаанахын ямар материал, түүхий эд ашиглан барьсан, өмнө нь ямар хүмүүс, хэдий хугацаанд амьдарч байсан, ямар шалтгаанаар байраа зарах болсон, засвар хийж байсан эсэх, тийм бол хаана нь ямар засвар хийсэн зэрэг нь танд тухайн байрны талаар ихийг өгүүлэх болно. Эдгээр зүйлсийг илэн далангүй асууснаар та худалдан авах гэж буй байрныхаа талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл авч, авсан мэдээлэлдээ тулгуурлан холбогдох судалгаа, анализыг хийх боломж бүрдэнэ. Нэгэнт л та тухайн байранд хэдэн зуун сая төгрөг зарцуулж, урт хугацааны турш таны томоохон өмч болох тул сайтар судлах нь маш чухал юм.
ДЕТАЛЬ БҮРД НЬ АНХААРАЛ ХАНДУУЛАХ
Шинэ байр худалдан авах гэж үзэж, судалж байгаа хүмүүс зөвхөн нүдэнд ил харагдаж буй зүйлсэд нь ихэнх анхаарлаа төвлөрүүлж, зарим нэг нарийн зүйлсийг анзааралгүй орхигдуулах гээд байдаг талтай. Гэтэл та тухайн байрыг зөвхөн харж суух биш, амьдарна гэдгээ дахин нэг санаад жижиг деталь бүрийг нь анзаарч шалгаарай. Өнгөц харагдах хананы өнгө, шалны материал, хаалга цонх зэргийг шалгах нь чухал ч хэрэв танд таалагдахгүй бол солиход амархан, зардал ч бага. Харин сантехник, усны даралт, цахилгаан, холболт зэрэг нь зөв зохистой ажиллаж байгаа эсэхийг сайтар анзаарч шалгахгүй бол дараа нь ямар нэг асуудалтай болохыг нь мэдсэн тохиолдолд түүнийг засаж, янзлахад ихээхэн хүндрэл бэрхшээл, зардал мөнгө гарах магадлал бий. Тэгэхээр байр үзэж байхдаа гадаад үзэмжид нь хэт их анхаарал хандуулахаас зайлсхийж, функционал зүйлс нь асуудалгүй ажиллаж байгаа эсэхийг илүүтэйгээр анхаараарай.
САНХҮҮГИЙН НАРИЙН ТООЦОО, ТӨЛӨВЛӨГӨӨ
Байр, орон сууц худалдан авах нь маш том хөрөнгө оруулалт тул та нарийн тооцоолол хийх шаардлагатай. Банк таны санхүүгийн нөхцөл байдал, урьдчилгаанд өгөх мөнгө зэргийг тань харгалзан үзэж таны авч болох зээлийн дээд хэмжээг болон сар бүр төлөх дүнг тодорхойлж өгнө. Үүнээс та үлдсэн орлого тань таны бусад санхүүгийн хэрэгцээнд хангалттай хүрэх эсэхийг тооцоолон үзэх хэрэгтэй. Байр худалдан авахад байрны үндсэн үнээс гадна татвар, даатгал, шаардлагатай бол засвар хийх зэрэг нэмэлт зардлууд гарч ирдэг тул тэдгээрийг тооцоололдоо тусгахаа бүү мартаарай. Мөн таны худалдан авч буй байрны мөнгө, СӨХ-ийн мөнгө зэргийг асууж тодруулан сар бүр гарах зардалдаа оруулан тооцоорой. Эдгээрийг тооцоолсны үндсэнд та хичнээн төгрөгт багтаан байр авах нь тодорхой болно. Мөн хэрэв ямар нэг шалтгаанаар байраа зарах шаардлага гарах тохиолдолд үнэ цэнэ нь өсөхүйц байр сонгохыг эрмэлзээрэй.
ӨӨРТ ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ БОЛОХЫГ
ТОДОРХОЙЛОХ
Байршил, чанар, үзэмж, үнэ гээд л бүх талаараа таны таалалд зуун хувь нийцэх байр олно гэдэг тийм ч амар биш. Ихэнх тохиолдолд та ямар нэг зүйлтэй эвлэрэх хэрэг гарна. Тиймээс танд болон таны гэр бүлд юу хамгийн чухал бөгөөд юуг хүлээн зөвшөөрч болох вэ гэдгээ өөртөө тодорхой болгоорой. Ингэвэл танд оновчтой шийдвэр гаргахад илүү амар болно. Хэрэв та үл хөдлөх хөрөнгө зуучлагчаар дамжуулан байр хайж байгаа бол таны шалгуур тодорхой байх нь тэдэнд ч илүү амар болж танд тохирсон байрыг олж өгөхөд илүү дөхөм болно. Мөн та өөртөө юу хамгийн чухал гэдгийг тодорхой болгосноор байр зарж байгаа хүний эсвэл зуучилж байгаа зуучлагчийн гэх мэт хэн нэгний гадны нөлөөнд автаж шийдвэр гаргах эрсдэлээс өөрийгөө хамгаалах юм. Ирээдүйд урт хугацаанд амьдрах байраа сонгож байгаа гэдэг утгаараа та гадны нөлөөнд үл автан, яаралгүй тайван бодож, ул суурьтай шийдвэр гаргаарай.

☘️ Арцат Өргөө Хотхон 75 м.кв орон сууц борлуулалтын үнээс хямд худалдана. Бэлэн төлөлт болон бартер сонсоно☎️ 80196998📍...
25/05/2022

☘️ Арцат Өргөө Хотхон 75 м.кв орон сууц борлуулалтын үнээс хямд худалдана. Бэлэн төлөлт болон бартер сонсоно
☎️ 80196998
📍Байршил: ХУД, 4-р хороо, Арцатын аманд, Арцат Өргөө Хотхон
✅ Цэлгэр цонхоор харагдах орчин сайтай
✅ Цэвэр агаарт
✅ Бүрэн цутгамал
✅ Шалнаас тааз хүртэл том цонхтой, өндөр таазтай
✅ 2 ариун цэврийн өрөөтэй
✅ Сакура дунд сургуулийн чанх урд
✅ Метал гадаргуу шилэн фасадтай LUXURY зэрэглэлийн орон сууц
✅ Гадна болон дотор талыг бүрэн хянах ухаалаг системтэй
✅ Хүүхдийн тоглоомын талбай болон авто зогсоол бүрэн шийдсэн
✅ 2022 оны 7 сард ашиглалтанд орно
✅ 6 давхар болон 11 давхарын сонголтууд

Дэлгэрэнгүй мэдээллийг 📲+976 8019-6998 утсаар холбогдож авна уу.

“Жаргалант Тоонот” тансаг зэрэглэлийн хотхонд 206 м2 Сингл хаусны карказ худалданаБайршил: ХУД-ийн 8-р хороо, Жаргаланты...
25/05/2022

“Жаргалант Тоонот” тансаг зэрэглэлийн хотхонд 206 м2 Сингл хаусны карказ худалдана
Байршил: ХУД-ийн 8-р хороо, Жаргалантын ам
(Буянт Ухаа Спорт Цогцолбороос 2.5км, Жаргалантын амны ар хэсэг, Алдар Толгойн зүүн талд)

Ерөнхий төлөвлөлт:

🔸1-2 автомашины дулаан зогсоол мөн гадна талдаа 2 автомашины зогсоолтой.

🔸Хотхоны нэгдсэн хүүхдийн тоглоомын талбайгаас гадна 4 айлын дунд хүүхдийн тоглоомын талбай, чөлөөт цаг өнгөрөөх сүүдрэвчтэй.

🔸Дуплекс загвартай.

🔸Хотхоны 76%-г ногоон байгууламж эзэлнэ.

🔸24 цагийн харуул хамгаалалттай.

Барилгын хийц:

🔸Бүрэн цутгамал хийцтэй.

🔸Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй.

🔸Өнгө чанараа алдахгүй чулуун болон панелан фасадтай.

🔸Цахилгаан, Сантехник, Холбоо Дохиолол, Галын Аюулгүй Байдлын хамгийн сүүлийн үеийн, смарт тоноглолтой.

🔸Цахилгаан халаалттай.

🔸Хотхоны хэмжээнд гүний цэвэр усны нэгдсэн системтэй.

🔸Бохир ус зайлуулах системийг саарал ус гаргах эко, байгальд ээлтэй технологиор шийдсэн.

✨ҮЕИЙН ҮЕД ӨВЛӨГДӨН ҮЛДЭХ ЧАНАР✨Хотхоны цогц шийдэл:

🌿Үйлчилгээний нэгдсэн төв

🌿Хүүхдийн цэцэрлэг сургууль,

🌿Сагс, Волейболын зал, Жүдо, Чөлөөт бөх, Боксын дэвжээ болон гадна спортын талбай бүхий Спорт Цогцолбортой

🌿Таны хүүхдэд ээлтэй аюулгүй эко орчин

🌿Өрх бүрт чөлөөт цаг, амралтаа өнгөрүүлэх эзэмшлийн талбай

🌿Стандартад нийцсэн дугуй болон гүйлтийн замыг шийдэж өгсөн.

🌿Автомашины хөдөлгөөнийг шар хуайсаар хязгаарласнаараа онцлог

Дэлгэрэнгүй мэдээллийг: 8019-6998

Хотын төвд  Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд UB Town 🏢 хотхонд тавилгатай цэвэрхэн тохилог 3 өрөө байр урт хугацаагаа...
16/05/2022

Хотын төвд Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд UB Town 🏢 хотхонд тавилгатай цэвэрхэн тохилог 3 өрөө байр урт хугацаагаар түрээслүүлнэ ☎️ 80196998

Address

Blue Sky Tower
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шилдэг үл хөдлөх хөрөнгө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share