Гэрээ боловсруулна, хянана

Гэрээ боловсруулна, хянана Бүх төрлийн гэрээ боловсруулна, бэлэн гэрээ хянана. Итгэмжлэлээр төлөөлнө.

06/09/2026

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн шүүх, аймаг, сум дахь сум дундын шүүхийн Тамгын газруудад 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлах чиг үүрэг бүхий "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж байна.

18/04/2026

ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ӨМГӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

“Хуульчийн про боно өдөр” буюу 05 дугаар сарын 01-ний өдөр хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг нийслэл болон 21 аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Тус өдрийг угтан “Про боно долоо хоног” үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд өөрийн ажлын байранд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, иргэдэд анхан шатны хууль зүйн зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгөх өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдүүдийг бүртгэж байна.

Про боно бол сайн дурын ажил төдий биш, хуульчийн мэргэжлийн ёс зүй, хүний эрхийн төлөө зүтгэх хариуцлага, нийгмийн итгэлийг сэргээх хүч юм. Монголын хуульчид сүүлийн жилүүдэд про боно соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлд тасралтгүй үр дүнтэй ажилласаар байна. Иймд Та бүхнийг про боно хийж, про боногийн үнэ цэнийг өөртөө, ажилдаа, бизнестээ болон хууль эрх зүйн салбарт нутагшуулж, чанартай өргөн хүрээнд эрх тэгш хүртээмжтэй байлгах туршлага, боломжийг бүрдүүлэхийг урьж байна.

🗓️Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд (Боломжит нэг өдрийг сонгоно.)

🌐Бүртгүүлэх линк: https://forms.gle/obNWZa8BiXz9UgGN7

❗️Бүртгэл: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17:30 цагт дуусна.

☎️Холбоо барих: 70116364 /3/, хариуцах мэргэжилтэн Г.Сарангэрэл

Жич: Энэхүү “Про боно долоо хоног” үйл ажиллагаанд нэгдэж нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдүүдийн зар мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэх ажлыг Монголын Хуульчдын холбоо зохион байгуулах болно.

https://www.mglbar.mn/a/5559

12/03/2026

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц🔍
1. Банканд зээлийн төлбөрийг төлнө
2. Улсын бүртгэлийг мэдүүлгийг банкны салбарт бөглөнө
3. Улсын бүртгэлийн нэгжид очиж бүртгэл хийлгэх
Санамж: Барьцаанаас чөлөөлөх бүртгэлийг хийлгэхдээ өөрийн барьцаа хөрөнгийн хаяг дахь харьяа дүүрэг, аймгийн улсын бүртгэлийн салбар нэгжид дараах материалыг авч очно.
✅Улсын бүртгэлийн мэдүүлэг
✅Барьцаа хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь
✅Барьцаалбарын эх хувь
#мик

02/03/2026
02/03/2026

Бүх төрлийн гэрээ түргэн шуурхай боловсруулна. Pm

22/02/2026

Address

Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
БАГШИЙНДЭЭД

Telephone

+9760000000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэрээ боловсруулна, хянана posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share