Gyandai law firm

Gyandai law  firm Бүх төрлийн эрхзүйн зөвөлгөө, үйлчилгээ

Хамтран ажиллах санал.
04/01/2016

Хамтран ажиллах санал.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан тайлан гаргах эцсийн хугацааг 2 сарын 15 болгож магадгүй байн...
23/12/2015

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан тайлан гаргах эцсийн хугацааг 2 сарын 15 болгож магадгүй байна.

http://www.unen.mn/content/58046.shtml

19/12/2015

Бүх төрлийн эрхзүйн зөвөлгөө, үйлчилгээ

19/12/2015

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журамж.

http://www.mta.mn/uploads/document/ZG-togtool-2015-348.pdf

19/12/2015

Компани байгуулахад бүрдүүлэх материал.

УБ 03 маягтыг бөглөх
Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
Үүсгэн байгуулагчийн шийдвэр, тогтоол /хувь нийлүүлсэн хөрөнгийг нотлох баримт хавсаргана/
Дүрэм 2 хувь
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

14/12/2015

Улсын тэмдэгтийн хураамж
________________________________________

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг шүүхэд төлдөг.

Эд хөрөнгийн чанартай буюу үнэлж болох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч дараах байдлаар бодно.

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/ Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/
0-130 000 4550 төгрөг.
130 001-650 000 4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.
650 001-1 300 000 20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.
1 300 001-13 000 000 35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.
13 000 001-ээс дээш 222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

Эд хөрөнгийн бус буюу үнэлэх боломжгүй нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төлнө.

Хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутамд 100 төгрөгийг тушаана.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 70 200 төгрөгийг төлнө.

Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

1.арбитрын шийдвэрийг хүчингүй болгох, баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.1 хувь;

2.Арбитрын тухай хуульд заасан бусад асуудлаар шийдвэр гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.05 хувиар.

11/12/2015

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Ленин клуб, 201 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Gyandai law firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gyandai law firm:

Share