11/05/2026
⚖️Манай хуулийн фирм 5 жилийнхээ ойн хүрээнд Их засаг их сургуулийн оюутнуудын дунд “Эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж хамтран зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд оюунлаг олон судлаач оюутан илтгэлээ ирүүлснээс шилдэг 10 оюутан хэлэлцүүлгийн шатанд шалгарч хэлэлцүүллээ.👏🏻👏🏻
🥇👩🏻🎓Тэргүүн байр: Их Засаг ХЗС ЭЗ-308 бүлэг Ц.Цэрэнбат "Нэг жилийн сургалтын төлбөр"
🥈👩🏻🎓Дэд байр: РОУИС А.Батбаяр 500.000 төгрөг
🥉👩🏻🎓Гутгаар байр: ҮИТС Б.Нандинзул 300.000 төгрөг
👩🏻🎓Тусгай байр: ЭЗ-303 бүлэг Г.Нанжид, Н.Урангоо 200.000 төгрөг тус тус шилдгээр шалгарлаа.
⚖️Тэмцээний шүүгчээр MN Partners гүйцэтгэх захирал өмгөөлөгч С.Тэгшжаргал, өмгөөлөгч Э.Түмэнбаяр, Б.Нандин-Эрдэнэ, ХЗС-ийн багш доктор (Ph.D), дэд про Г.Наранбаатар, ЦХИХХЯ-ны хуулийн хэлтсийн дарга Ц.Нямдорж нар ажиллаа.
⚖️Манай хуулийн фирмийн хамт олны хувьд судлаач оюутнуудын сонирхолтой шинэ санаа, шийдлийг сонсож оюутан ахуй цагаа дурсан санасан сайхан өдөр байлаа. Хамтран зохион байгуулсан Их засаг хууль зүйн сургуулийн хамт олон болон амжилттай оролцсон оюутан залуустаа баярлалаа.😇