12/12/2025
12-р сард нягтлан бодогч бид ямар ямар ажлуудыг амжуулж авах ёстой вэ
12-р сар бол нягтлан бодогч бидний хувьд олон ажил ажлууд амжуулдаг хамгийн чухал сар гэж би боддог. Жилийн эцсийн тайландаа бэлтгэж, засаж залруулж болох бичилт, бүртгэлээ хийдэг. Ингээд 12-р сард амжуулдаг ажлуудынхаа жагсаалтыг гаргалаа.
1. Санхүүгийн тайлангийн эхний үлдэгдлээ маш сайн ойлгож, данс бүрийн эхний үлдэгдлийн задаргаа авах Шинээр ажил хүлээн авсан нягтлангийн хувьд энэ маш чухал ажил шүү. Эхний үлдэгдлээ мэдэхгүйгээр ойлгоогүйгээр бид зөв тайлан гаргах эсэх нь эргэлзээтэй.
2. Санхүү, татварын тайлангаа дотооддоо шийдвэр гаргах, татварын төлөлвлөлт хийх зорилгоор 1-11 сараар буюу завсрын санхүүгийн тайлан гарган дүгнэлт хийх Энэ их чухал ажил шүү. 3 ажил амжуулж авдаг. 1-рт энэ жилийнхээ ашиг орлого, зардал, төлөх татвараа урьдчилан гаргаж дүгнэлт хийнэ. 2-рт энэ жилийнхээ санхүү, татварын тайлан гаргах ажлынхаа 80 хувийг хийнэ. 3-рт хуулийн хүрээнд төлөх татварын хэмжээгээ бууруулах, татварын шалгалтын эрсдлээ бууруулах.
3. Татварын төлөвлөгөө зохиох Хэдэн хувиар татвар төлөх, 90 хувийн буцаалт авах эсэх, татварт төлөх мөнгөө бэлтгэх гэх мэт 2020,01,01-с шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж байгаа ААНОАТ-н хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд татвараа сонгон төлөх боломжтой болсон. 10 хувиар уу 1 хувиар гэдгээ. Хуулийн дагуу хүртэх хөнгөлөлт, урамшуулал юу бна, хуулийн хүрээнд төлөх татвараа бууруулах арга зам байгаа эсэхийг тогтоох гэх мэт
4. Урьдчилж орсон орлогоор бүртгэсэн бүртгэлээ шалган орлогоор хүлээн зөвшөөрөх УОО нь хэдэн сар жилээр баланс дээр нь морилж байдаг газрууд байдаг шүү. Татварын шалгалт ирэхэд энэ үзүүлэлт маш том эрсдэл болдог.
5. Урьдчилж төлсөн зардлын бүртгэлээ тулган шалгаж, хаах, төлбөрийн баримт шивүүлэх.
6. Дансдын тайлан, журналаа бэлтгэн төлбөрийн баримт шивүүлээгүй гүйлгээнүүдийн төлбөрийн баримт шивүүлэх
7. И баримт и такс 2 системийн зөрүүг шалган арилгах / НӨАТ-гүй ажил гүйлгээ НӨАТ-н тайланд татагдаад байгаа /
8. Захирлуудын хувийн хэрэглээний зардлыг шүүн гаргаж НӨАТ-н тайландаа залруулга хийх. Миний бодлоор энэ ажил гүйлгээнүүд татварын 3 хуулийн зөрчил байдаг. Манай захирлууд хууль дүрэм судлахгүй өөрийн хувийн, гэр бүлийн хэрэглээндээ урамтайхан баримт авна даа . Тэр нь бидний тайланд тусах ямар эрхзүйн үндэслэл байхгүй. Үүнийг 12 сард л залруулах боломжтой. / Хэрхэн залруулга хийх заавар оруулбал хэт сунжрах тул товч бичлээ. Манай онлайн зөвлөгөөнд бичлэгээр байгаа /
9. Авлагаа нэхэмжлэн авах, харилцагч тус бүртэй тооцоо нийлэхэд бэлтгэх. Эцсийн байдлаар тооцоо нийлэх биш тооцоо нийлэхэд бэлтгэх ажил. Санхүүгийн бүтэн жилээ дуусгаж байж дараа оныхоо 1 сард эцсийн байдлаар тооцоо нийлнэ.
10. Өглөгөө тооцон барагдуулах, харилцагч тус бүртэй тооцоо нийлэхэд бэлтгэх
11. Үндсэн хөрөнгө, Бараа материал, хангамжийн материал гэх мэт хөрөнгийн дансдын тооллого хийлгэх, хийлгэхэд бэлтгэх.
12. Үдэж болохоор баримтуудаа үдэх. Харилцах дансны баримтууд, цалингийн баримтууд гэх мэт / Архивын стандарт, НБББББ зэргийг баримтлах /
Цаг гарган уншсанд баярлалаа. Эдгээр ажлаа амжуулахдаа заавар зөвлөгөө авахаар бол манай компанид хандан зөвлөгөө аваарай “Алтай Финанс” ХХК 99725672, 77115672
Send a message to learn more