10/01/2025
АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ ЭХЧҮҮДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сумын ХЭХАХ мэргэжилтэн хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
Эхийн материал
1." Алдарт эхийн " нэг , хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет маягт №1
2. Хэрэв нэгдүгээр одон авах тохиолдолд " Алдарт эх"-ийн 2 дугаар одонгийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах /
3. Эхийн гар өргөдөл эх хувиар ( Хөдөлмөр , халамж үйлчилгээний газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дарааллуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургууль , насыг бичнэ /
4. Эхийн иргэний үнэмлэх хуулбар / нотариатаар баталгаажуулах /
5.Сум,багийн засаг даргын тодорхойлолт / эх хувь/
6.Шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд байнгын оршин суугаа хаягийн лавлагаа / эх хувиар/
Хүүхдийн материал :
1.Төрсний гэрчилгээ хуулбар -Хамгийн бага хүүхэд /2025 оны 06 дугаар сарын 1 нээс өмнө 1 нас хүрсэн байх төрсний гэрчилгээ, цахим үнэмлэхийг нь заавал хамт канондуулж нотариатаар баталгаажуулсан тод ,өнгөт канон хуулбарлаагүй байх.
2.Хүүхэд насанд хүрсэн тохиолдолд буюу 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар
3. Хүүхэд иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол иргэний үнэмлэхний лавлагаа, төрсөний гэрчилгээ, үрэгдүүлсэн тохиолдолд төрөлтийн лавлагаа - Улсын бүртгэлийн лавлагаа эх хувиар
4.Иргэний үнэмлэх авхаар захиалга өгсөн тохиолдолд багийн эсвэл сургуулийн тодорхойлолт , үнэмлэх захиалгын нарийн хуудас ( эх хувиар ).
Утас : 99038769