Хүний эрхийн Үндэсний Комисс Төв аймагт

Хүний эрхийн Үндэсний Комисс Төв аймагт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүний эрхийн Үндэсний Комисс Төв аймагт, Legal, Dzuunmod.

24/06/2026
24/06/2026

✅️УРИАЛГА

22/06/2026

✅️🫂 Өнөөдөр "Дэлхийн дүрвэгсдийн өдөр" тохиож байна.

"Хүн бүр аюулгүй байдлыг эрэлхийлэх эрхтэй. Аливаа хямрал, мөргөлдөөн ба хавчлагаас зугтан өөрийн улсаа орхин явахаас өөр аргагүйд хүрсэн тэр олон хүмүүст урам зориг өгч амьдралаа шинээр босгоход нь тусалж, тэднийг ойлгож, хүндэлье" 🫂

🎯 Жил бүрийн зургадугаар сарын 20-ны өдрийг дэлхий даяар дүрвэж буй хүмүүсийн өдөр болгон 2001 оноос хойш тэмдэглэж байна.

22/06/2026

✅МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨМЖИЙН ТОЙМ

🔹Ажил олгогчийн зүгээс ажилтанд учирсан эрүүл мэндийн ноцтой хохирлын нөхцөл байдлыг хуульд заасан журмын дагуу бүртгэж, шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, ажилтны эрхийг хамгаалах, зөрчлийг арилгуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлэв.

🎯Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

🔹Гомдлын агуулга: Хөвсгөл аймгийн … сумын иргэн П.М 2022 оны 10 сард … ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа амралтын баазад байх үедээ тархины цус харвалт өгч, улмаар 70%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай болсон. Эмчилгээ хийлгэсний дараа зүүн гар, хөл нь саажиж, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Харин ажил олгогч компани дахин холбоо бариагүй бөгөөд үйлдвэрлэлийн осол, нөхөн төлбөр, нийгмийн даатгалын дэмжлэг зэрэг хуульд заасан арга хэмжээг аваагүй.

🎯Дүгнэлт: Ажил олгогчийн байгуулсан ажилчдын амрах байр буюу ахуйн орчинд байх хугацаандаа иргэн П.М эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, улмаар хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Гэвч ажил олгогчийн зүгээс уг тохиолдлыг холбогдох журмын дагуу бүртгэх, ослын шалтгаан нөхцөлийг тогтоох комисс байгуулах, үйлдвэрлэлийн ослын акт үйлдэх, холбогдох байгууллагад мэдээлэх зэрэг хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй нь үйлдвэрлэлийн осолд дүйцэх нөхцөл байдлыг зохих журмаар шийдвэрлээгүй, ажилтны эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.
Уг үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.11, 28.1.14, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.6, 29.7, 29.8 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэж, ажил олгогчийн зүгээс үйлдвэрлэлийн осол, түүнтэй адилтгах нөхцөл байдлыг хуульд заасан журмын дагуу бүртгэх, судлан тогтоох, холбогдох байгууллагад мэдээлэх, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, цаашид ижил төрлийн зөрчил гаргуулахгүй байх, ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээн хангах чиглэлээр зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай Зөвлөмж хүргүүлсэн.

🎯Зөвлөмжийн биелэлт:
•Иргэн П.М-тай холбоотой асуудлын хүрээнд тухайн үеийн нөхцөл байдал, эмнэлгийн баримт, холбогдох гэрээ, журам болон бусад мэдээлэлд тулгуурлан үнэлгээ хийсэн болно.
•Уг тохиолдол нь ажлын байрны осол, техникийн шалтгаант нөхцөл байдал бус, ажилтны эрүүл мэндийн гэнэтийн өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон шийдвэр одоогоор байхгүй байна.
•Гэсэн хэдий ч манай байгууллагаас хүний эрх, нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн иргэнд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлж, харилцан ойлголцлын үндсэн дээр асуудлыг зохих түвшинд шийдвэрлэсэн болно. Тусламжийг талууд харилцан тохиролцож, бичгээр баталгаажуулсан болно.
•Цаашид манай байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдөж, ижил төстэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээг үргэлжлүүлэн авч ажиллах болно.
Комиссын зөвлөмжийн хэрэгжилтийн талаар ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2026 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 26/16 дугаар албан бичгээр ирүүлсэн.
Зөвлөмжийн тойм № ....
Огноо:2026.03.13
Дугаар:№ 01/24
Төлөв: Хэрэгжүүлсэн

Дэлгэрэнгүйг: https://nhrcm.gov.mn/ #/page/7/post/view/6964

22/06/2026

Address

Dzuunmod

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүний эрхийн Үндэсний Комисс Төв аймагт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category