Сүхбаатар Аймаг Цэргийн Штаб

Directions

Сүхбаатар Аймаг Цэргийн Штаб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сүхбаатар Аймаг Цэргийн Штаб, Legal, СҮХБААТАР АЙМАГ, Baruun-Urt.

11/09/2025
11/09/2025

Өглөө эрт ХМК-ОФицерын автобусандаа суугаад ажил руугаа явж байтал ээж хөдөөнөөс утас цохиж байна. Ингэж эрт залгадаггүйсэн гэж санаад бушуухан авбал

Түмний нэг /Т/: Байна уу ээж. За та хоёр минь сайн уу? /аав, ээж/

Ээж /Э/: Өө сайн. Ээжийнх нь тэтгэвэр орсон /тэтгэврийн насанд хүрч анх удаа авч байгаа юм/

Т: Ашгүй дээ. Хэдэн төгрөг орж байх юм?

Э: 600 гаруй мянган төгрөг орсон байна

Т: Өө болж болж

Э: Аавынх нь бас орсон. Бид хоёр сумын төв ороод буцаж явна. Нараагийн гуанзанд ороод хоол авч идээд...

Т: За ямар хоол идэв

Э: Хоёр, хоёр хуушуур

Т: Өө, мөнгөтэй хүмүүс байна даа. Илүү амттай хоол авч идэхгүй.

Э: Сумын гуанзанд хуушуур л байна лээ.

Анх удаа тэтгэврийн мөнгөө авч төрд ажилласан хөдөлмөрөө үнэлүүлсэн ээж минь тун баяртай байна. “Миний хүү мөнгөтэй юу, ээж нь мөнгө явуулах уу” гэнэ. “За хаанаас даа ээж, би оюутан байхаа болиод орлоготой болсон шүү дээ” гэж нэрэлхмээр аядвал “Ээж нь та нарт бүгдэнд нь тэтгэврийнхээ дээжээс хуваамаар санагдаад” гэхэд нь зангирч байна. Насных биз.

Хэдэн жилийн өмнө “Ээж одоо л мөнгө гялс шилжүүлэхгүй бол, өлсөөд уналаа. Ээж ангийнхан агаарт гарна гэнэ. Би л мөнгөгүй үлдэх гээд байна. Ээж бие даалт гаргуулах гэсэн мөнгө байхгүй. Ээж хавар болоод хөл халууцаад, пүүз авмаар байна. Ээж энэ муу утас бүр эвдэрсэн” гээд л дуусдаггүй хэрэглээ, дураараа хүсэл бүрт дансаа явуулчихаад “Одоо гялс шилжүүлчих” гэж араас нь шавдуулдаг байлаа.

Одоо та биш би танаас “Алив ээжээ, дансаа” гэж асуух учиртай...

ТҮМНИЙ НЭГ

Address

СҮХБААТАР АЙМАГ
Baruun-Urt

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сүхбаатар Аймаг Цэргийн Штаб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category