Хуульч, Өмгөөлөгч Б.Түвшинтөгс

Хуульч, Өмгөөлөгч Б.Түвшинтөгс Бид таны хувийн мэдээллийг нууцлан хадгалж, мэргэжлий?

Даатгалын  болон ББСБ-н хамтарсан луйвар. Иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрөө даатгал хийлгэх байгууллагаа өөрийн үзэм...
19/05/2026

Даатгалын болон ББСБ-н хамтарсан луйвар.
Иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрөө даатгал хийлгэх байгууллагаа өөрийн үзэмжээр сонгох эрхтэй байдаг. Гэвч даатгалын байгууллагууд ББСБ-тай зуучлал, хамтран ажиллах гэрээ гэх нэрийн доор ББСБ-с зээлээр машин авч буй иргэдийн сонголтод шууд нөлөө үзүүлж байдаг. Манайх энэ даатгалтай хамтран ажилдаг энд даатгалаа хийлгээрэй гэж шууд тулгадаг. Үгүй бол мэдээж зээл олгохгүй.
Ийм байдлаар даатгалын байгууллага зорилтод хэрэглэгч нараа татаж санхүүждэг бол ББСБ тодорхой хэмжээний ашиг хүртэх зарчимтай.
Гол хохирол нь иргэд даатгалын төлбөр олгохдоо удаан, барагтай олгодоггүй, хүндрэл ихтэй, даатгалын байгууллагатай хүчээр гэрээ хийж нөхөн төлбөр авах нөхцөл үүссэн үед авч чаддаггүй хохирч үлддэг. Энэ үед ББСБ-с ямар нэгэн үүрэг хүлээдэггүй үлддэг.
Зээлээр машин авсан ББСБ-н шууд тулгалтаар даатгалын байгууллагатай гэрээ хийж байсан иргэд сэтгэл үлдээгээрэй.
Манай байгууллагын зүгээс дээрх үйлдлийг таслан зогсоох нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс уг асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахаар төлөвлөж байна.

SHARE ХИЙЖ ТҮМЭНД ТҮГЭЭЖ ӨГНӨ ҮҮ

SHARE ХИЙЖ ТҮМЭНД ТҮГЭЭЖ ӨГНӨ ҮҮ.

19/05/2026
ХУУЛЬ БУС ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ИРГЭНД ИХ ХЭМЖЭЭНИЙ  ХОХИРОЛ УЧРУУЛСАН АСУУДЛЫГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД  ХА...
19/05/2026

ХУУЛЬ БУС ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ИРГЭНД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН АСУУДЛЫГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ХАНДАН ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ.
Тодруулбал Иргэн Г нь
1. 40,000,000 төгрөгийг өдрийн /1 хоног/ 2 хувийн хүүтэй олгож 7 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 5,600,000
2. 50,000,000 төгрөгийг өдрийн /1 хоног/ 2 хувийн хүүтэй олгож 13 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 13,000,000
3. 45,000,000 төгрөгийг /1 хоног/ 2 хувийн хүүтэй олгож 5 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 4,500,000 төгрөг
4. 32,000,000 төгрөгийг өдрийн /1 хоног/ 5 хувийн хүүтэй олгож 26 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 44,700,000 төгрөг
5. 50,000,000 төгрөгийг өдрийн /1 хоног/ 1 хувийн хүүтэй олгож 30 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 15,000,000 төгрөгийг олгож дээрх байдлаар 2 сарын хугацаанд зөвхөн хүүгийн төлбөрт 82,800,000 төгрөгийг авч хохироосон байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх үйлдлийг хууль бусаар зээлийн үйл ажиллагаа явуулсан хэмээн дүгнэж тус дүгнэлтийг прокурорын байгууллагаас хэвээр үлдээж шийдвэрлэв.
Манай байгууллага нь зээлийн харилцаанаас үүдэлтэй өглөг, авлага гэх мэт бүх төрлийн харилцаанд зөвлөгөө мэдээлэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.
Уулзалтын цаг авах утас: 1900-1959 Хураах

ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОНЦГОЙЛОН АНХААРАХ, ГЭРЛЭГЧ НАРЫН МЭДЭХ АСУУДАЛ. “Жем молл”...
25/02/2026

ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОНЦГОЙЛОН АНХААРАХ, ГЭРЛЭГЧ НАРЫН МЭДЭХ АСУУДАЛ.

“Жем молл” худалдааны төвд эхнэрээ зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглаж /хутга/ онц харгис хэрцгий аргаар амь насыг хохироосон хэрэг саяхан гарсан билээ. Дахиад ийм хэрэг гарахгүй гэх баталгаа алга. Үүнтэй холбоотой дараах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Гэрлэгч нарын гэр бүлийн уур амьсгал харилцан адилгүй байдгийн тодорхой нэг төрөл нь дээрх кэйс тохиолдол буюу уур амьсгал нь хүнд түвшний харилцаатай гэрлэгч нар байдаг.
Зарим гэрлэгч нарын хувьд хамт нэг гэрт амьдарч байхдаа шүүхийн байгууллагад ханддаг түүнчлэн гэрлэгч нарын хэн нэгэн нь шүүхийн байгууллагад хандсаны дараагаар нөгөө гэрлэгч үүнтэй холбоотой харилцан адилгүй сэтгэл хөдлөл үзүүлж байдаг. Зарим нь уйлах, хямрах, сэтгэл гутралд орох зэрэг үйлдэл үзүүлдэг бол зарим хэсэг нь өш санах, танхайрах, агсам тавих, хүчирхийлэл үйлдэх, догшин авирлах үйлдэл гаргадаг.
Хэрэв одоо байгаа нөхцөл байдал уур амьсгал чинь хүнд түвшинд байгаа буюу хүчирхийлэлтэй, хамт амьдарч байгаа, шүүхэд хандсан болохыг мэдсэн даруйдаа сөрөг үйлдэл гаргаж болзошгүй хандлагатай хүмүүсийн хувьд дараах арга хэмжээ авах хэрэгтэй.
1. Шүүхийн байгууллагад өдөрт хэдэн арван нэхэмжлэл ирдэг тул ямар харилцаатай ямар түвшинд байгаа зэрэг асуудлыг шууд мэдэх боломжгүй байдаг тул үнэхээр хүчирхийлэлтэй, уур амьсгал хүнд байгаа гэрлэгч нарын хувьд нэхэмжлэлдээ тодорхой сайн дурдаж холбогдох материалыг хавсаргах хэрэгтэй.
2. Хуульд зааснаар гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ гэж байдаг бөгөөд дээрх нөхцөл байдалтай байгаа гэрлэгч нарын хувьд гэрлэлт цуцлах маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тусдаа амьдрахыг даалгах арга хэмжээг шүүхээс захирамж гаргаж авдаг бөгөөд уг шийдвэрт цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавих зохицуулалттай.

Зөвлөгөө мэдээллийн тойм бэлтгэсэн Өмгөөлөгч Б.Түвшинтөгс

Өмгөөллийн Поларис хуулийн фирм

МЭДҮҮЛЭГ ӨГӨХ АЖИЛЛАГАА ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР. Гэрч,  хохирогч, яллагдагчаар өгсөн таны мэдүүлэг  бол хуульд зааснаар нотлох...
24/02/2026

МЭДҮҮЛЭГ ӨГӨХ АЖИЛЛАГАА ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР.

Гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн таны мэдүүлэг бол хуульд зааснаар нотлох баримтын төрөлд хамаарах бөгөөд хэрхэн ямар мэдүүлэг өгснөөс хамаарч тухайн мэдүүлгээр таныг эсхүл хэн нэгэн этгээдийг яллаж эсхүл цагаатгаж байдаг ач холбогдолтой.

Бидний мэддэгээр та үг хэлэх, хэлэхгүй байх эрхтэй бөгөөд хэлсэн үг тань таны эсрэг ашиглагдах боломжтой гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш билээ.

Мэдүүлэг өгөх ажиллагаанд дуудагдаж буй этгээдүүд дараах алдаа гаргадаг байна.
✔️Би хамааралгүй юм чинь гэх ойлголтоор мэдүүлэг өгөхөөр очдог боловч зарим тохиолдолд хамааралтай буюу хамжигч, хатгагч болж хувирах тохиолдол цөөнгүй
✔️ Сандрахгүй гэж бодож байсан ч сандарч үүнээс улбаатай буруу зөрүү ярих, асуултыг ойлгохгүй хариулах, дутуу, логикийн зөрүүтэй ярих зэрэг алдаа гаргадаг. Энэ ихэнхдээ мөрдөгчийн харилцаа хандлага, хоолойны өнгө, биеийн хэлэмж, орчны уур амьсгал гэх мэт зүйлээс хамааралтай
✔️ Юу асууж болзошгүй талаар таамаг байхгүй тул хариулах, ярих, тайлбарлах, бэлтгэлгүй очдог.
✔️ Мэдүүлэг өгөх ажиллагаанд идэвхгүй /үр дүнгүй/ зөвхөн мөрдөгчийн асуултад хариулт өгөх байдлаар оролцдог.
✔️ Мөрдөгчийн зүй бус үйлдэл, дарамт шахалт сүрдүүлэгт автах, өртөх тохиолдол цөөнгүй.

Мэдүүлэг өгөх ажиллагаа нь таны бодож байгаагаас илүү үр дагавартай чухал процесс ажиллагаа тул өөрийн болон хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс урьдчилан зөвлөгөө мэдээлэл авах, өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгөх нь таныг үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна.

Зөвлөгөө мэдээллийн тойм бэлтгэсэн: Өмгөөлөгч Б.Түвшинтөгс.

23/02/2026

Өв залгамжлал & кэйс тохиолдол & хууль зүйн зөвлөгөө & шийдэл.

Хуулийн булан #3

1. Хууль ёсны залгамжлагч гэж хэн бэ?
2. Өвлүүлэгч /нас барсан/-ийн юу юу? өвлөгдөх бэ?
3. Хэрхэн өвлөх бэ?
4. Заавал өвлөх ёстой юу?
5. Хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ авах боломжтой юу?
6. Авлагатай иргэдийн хувьд нас барсан хүнээс хэрхэн авлагаа авах бэ?
7. Өв хүлээн авсан хүн заавал бусад этгээдэд төлөх өр төлбөрийг хариуцах уу?
8. Гэрээслэл түүний ач холбогдол
9. Гэрлэгч нарын аль нэг нас барсан тохиолдолд тухайн хөрөнгөөс өөр оногдох хэсгийг тодорхойлуулах боломжтой эсэх

гэх мэт өв залгамжлалтай холбоотой бүх бүх асуудлын хүрээнд ярилцсан ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна.

Өмгөөллийн Поларис хуулийн фирм

23/02/2026

Хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүдэлтэй ажил олгогч ажилтан нарын хооронд үүссэн үндэслэлгүйгээр сэлгэн ажиллуулсан гэх маргаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр гурван шатны шүүхэд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаа.

Бодит байдал дээр ажил олгогч хөдөлмөрлөх эрхийн харилцаанд давуу эрх эдлэх өөрийн хүсэл зориг, нөхцөл байдлыг тулгах, үзэл бодлоо илэрхийлсэн ажилтныг хавчих, шахах хандлага бий яг ийм нөхцөл байдлын улмаас эрх зүйн байдал нь дордож эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн өөрийн үйлчлүүлэгчийн эрхийг тууштай хамгаалж ажиллаа.

Уг шийдвэрээр үйлчлүүлэгч Б-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин /112,610,556/-д төгрөгийг гаргуулж шийдвэрлэснээр шийдвэр хүчин төгөлдөр боллоо.

Тус хэргийг хянан хэлэлцсэн Улсын дээд шүүхийн шууд дамжуулалтын хэсгээс.

Иргэдийн хувьд барьцаалан зээлдүүлэх газраас зээл авах харилцаа их байдаг бөгөөд  хугацаандаа эргэн төлөлт хийж чадахгүй...
04/02/2026

Иргэдийн хувьд барьцаалан зээлдүүлэх газраас зээл авах харилцаа их байдаг бөгөөд хугацаандаа эргэн төлөлт хийж чадахгүй тохиолдол цөөнгүй байдаг.

Барьцаалан зээлдүүлэх ихэнхи газрууд урт хугацааны хүү, анз авах үүднээс зээлийн хүүг урт хугацаанд явуулж их хэмжээний хуримтлал үүсгэж үүний дараа шүүхэд хандах сонирхол цөөнгүй байдаг.

Уг асуудлыг улсын дээд шүүх хяналтын журмаар хянан хэлэлцэж. Барьцаалан зээлдүүлэгч нь зээлдэгч төлбөр төлөх хугацааг хэтрүүлснээс хойш барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаар 10 хоногийн дотор мэдэгдэх бөгөөд дуудлага худалдаагаар худалдан борлуулж илүү төлбөрийг буцаан олгох ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна.

Анхаарах асуудал.

1. Хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд таны үнэт эдлэл болох барьцаа хөрөнгийг худалдан борлуулах нөхцөл үүсэх.
2. Барьцаа хөрөнгийг худалдсан тохиолдолд зөрүү төлбөрийг буцаан авах эрхтэй байдаг байна.

Address

Улаанбаатар

Telephone

+97695265352

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуульч, Өмгөөлөгч Б.Түвшинтөгс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share