20/03/2021
Солонгост Үл хөдлөх хөрөнгийн салбарт гуравдагч шинэ дагуул хотын төсөлтэй холбоотой сүүлийн үеийн халуухан асуудал.
Солонгосын хамгийн том нийтийн ашгын төлөө гэгдэх төрийн байгууллага Солонгосын газар, орон сууцны корпорацын ажилчидын хувийн ашиг хонжооны төлөө эрх мэдэл, ажлын байрны нөхцөлийг ашиглан улсын нууцыг гадгаш задруулан авилгал авч дахин төлөвлөлтын байршил мэдээллэх, Солонгосын газар, орон сууцны корпорацын ажилчид нь өөрсдөө тухайн байршилын газрийг их хэмжээгээр худалдан авсан болон, байршлын мэдээллийг зарснаар тухайн газрын эзэд газарт орох үед нөхөн олговор ахуй авах зорилгоор газар дээрээ үнэтэй мод тарих, жимс ногоо тарих, барьлага байгууламж босгох газрын зориулалтыг өөрчилөх гэх мэт үйлдэлүүдийг хийсэн байна.
БНСУ д 1989онд анхны шинэ дагуул хотууд, 2003онд хоёрдогч шинэ дагуул хотууд, 2018 гурувдагч дагуул хотуудийн төлөвлөгөө тайланг тус тус зарласан юм. Анхны дагуул хот нь Ну Тэ Ү Ерөнхийлөгчийн үеийн засгийн газраас орон байрны үнийг тогтоох , орон сууцны дутагдлын асуудлыг шийдэх зорилгоор Солонгос улсын нийслэл болох Сөүлийн ойр залгаа хотыг байгуулах байсан. 1992онд анхны дагуул хотууд бүрэн ашиглалтанд орж 1,170,000хүн оршин сууух боломжтой томоохон хот амжилттай бий болсон. Түүний дараагаар 2003онд Ну Мү Хёон ерөнхийлөгчийн засгийн газрын үед 2003онд Сөүл хотын орон сууцны үнийн өсөлтийг барихын тулд хоёр дахь төлөвлөгөөний шинэ хотуудыг байгуулхаар болсон нь Кёонги Кимпу,Инчион комдан ,Хуасон,Тунтан,Пёонтэг,Сүвон куангюу ,Соннам Пангюу,Сөүл Сунпа ,Яанжү угжин ,Пажү гэх мэт хотын бүсын 10бүс газар, Чүннам, Чонон асаний Асан шинэ хот Тэжон хот дүүргийн Туан шинэ хот, Чүн чонд хоёр бүс нутаг нийт 12бүс газрыг хоёр дахь шинэ хотын бүс болгон тогтоосон. Үүний дараагаар одоогийн Ерөнхийлөгчийн засгийн газраас орон сууцны үнийн тогвортой байдалын төлөө томоохон бүс нутгийг хамарсан Намяанжү Вансүг шинэ хот, Ханам Кюусан шинэ хот, Инчон Кеяан шинэ хот,Куяан чанрин шинэ хот, Пүчон Тэжан шинэ хот гэсэн 5газар гурав дахь төлөвлөгөөт шинэ хотын байршилаар тогтоогдсон.
Сүүлд 6дахь байршилийг 2021.02.24өдөр 3дахь шинэ хотын төслийн байршилд Куан Мёон Шихэн хот багтсанг мэдэгдсэн. Харин энэ хотын тал дээр 2018.4-2020.06сар хүртэл Солонгосын газар, орон сууцны корпорацын 10 ажилтан Шихэн хотын Куарим хороо, Мэжинэ хорооны томоохон бүхэл газрыг худалдан авсан байсан нь илэрсэн. Энэ хэмжээ нь 20мянган мкв гаран газрыг 5тэр бум 800саяын зээл тавин авсан нь илэрсэн байна.
Худалдан авсан газрын ихэнх хувийг тариаланчидад газрын нөхөн олговорт тохиролцон өгсөн газрууд байсан байна. Худалдан аваад зогсохгүй зориулалтыг нь өөрчилөн үнэтэй, ховор модыг албаар шахан олноор нь үрслүүлсэн нь газрын үнэ өсөх ашигаас гадна газарт орсон тохиолдолд мод шилжүүлэн суулгах мөнгө , мөн ховор төрлийн мод гэдгээрээ нөхөн олговор өндөр олгогддог хуультай байдгийг ашиглах зорьлоготой байсан гэдэг дээр нэмэн хардагдаж байгаа.
Энэ асуудал дээр засгийн газар 3сарын7ны өдөр ҮХХ зах зээлтэй холбогдох сайд нарын уулзалтыг хийсэн. Засгийн газрын хамтарсан мөрдөн байцаалтаар дамжуулан гурав дахь төлөвлөгөөт шинэ хотын харъяат төрийн байгууллага, газрын алба болон Солонгосын газар, орон сууцны корпорацын ажилчидын ах дүүс, хамаатан садан ойр дотны хүмүүсийг хамруулсан үнэн бодит судалгааг хийх бөгөөд ажлын нөхцөлөө ашиглан ашиг хонжоог харсан нь үнэн болох нь тогтоогдвол мөрдөн байцаалт,сахилгын арга хэмжээг авхыг мэдэгдсэн. Үүнээс улбаалан өмнөх шинэ хот төлөвлөлтын үеийн хээл хахуулын хэргүүдийг эргэн сөххөд 1990онд анхны шинэ хотын ажил дээр үнэт эдлэл хахуулаар авах, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, 13,000хүн илрүүлэн 131албан ажилтан 987 ҮХХ дамын ашиг ологч эрүүгийн хэрэгтэнг баривчилсан. 2дахь шинэ хотын төлөвлөлтийн үед ч 27 төрийн албан хаагч илрүүлснээс 7хүнийг баривчилсан гэх мэт одоогийн нөхцөлтэй ижил төстэй хэргүүдийг дахин сануулсан. Мөрдөн байцаалтын явцад зөвхөн Солонгос газар,орон сууц корпорацын ажилчид ч бус хэд хэдэн хотын төрийн албан хаагчид ч бас үүнтэй адил үйлдэлүүд хийсэн нь илэрсээр байна. Цаашлаад ард иргэдийн байдал Улсын их хурлын гишүүд, ойр дотны хүмүүсийг бүгдийг хамруулсан мөрдлөг хийж шалгахыг хүссэн байр суурьтай байгаа юм.
Хэрвээ үнэхээр буруутай нь тогтоогдвол ял шийтгэл нь юу вэ? Гэдэг дээр ч анхаарал хандуулж байгаа.
Энэ хэрэг дээр авч үзхэд 7жилээс доош хорих ял эсвэл 50сая вонноос доош торгууль ноогдуулах хууль хэрэгжих юм. Үүн дээр ард иргэдийн бухимдал 50саяыг төлөөд эсвэл 7жилээс доош хорих ял аваад 5тэр бумын ашиг олох боломжтой бол ашигтай биш гэж үү? Гэх байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд залуу үеийхэн нь гомдол гунигтай байгаагаа илэрхийлж байгаа билээ.
Шударгаар яваад идэж уухаа хасан ариа гэж ажлын байранд ороод насаараа ажилласан ч өөрийн хувийн орон сууцыг авах боломжгүй нийгэмд амьдарч байхад иймэрхүү маягаар их хэмжээний мөнгө олж байгаа хүмүүсийг хархад миний урдах зам минь харагдахгүй байна, улсын байгууллага нь ийм үйлдэл гаргаж байхад бид итгэл алдарч байна гэх мэтчилэн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын явцад яаж хахуул авсан хэнээр юу хийлгэсэн гэх мэт бүх үйлдлийг нэг нэгээр нь ил болгосоор байгаа билээ. Хувийн амьдралдаа өдрийн 500мянган вонны үнэтэй машин түрээслүүлсэн, үнэтэй виски авхуулж архины газар орсон, гэх мэт бүх үйлдлийг тоо ширхэгээр нь илрүүлэн ил болгож байгаа нь дараагийн хүмүүст анхааруулга болж байгаа болуу? гэж хөндлөнгийн нүдээр харж сууна. Үүнээс улбаалан ард иргэд Солонгос газар, орон сууц корпорацын гадна жигсаал хийх үеэр хэн нь мэдэгдэхгүй сошиал хаягны араас “Миний офиссын өрөө 28давхарт болохоор та нарын дуу хоолой ерөөсөө сонсогдохгүй байна.” “Би ажилаасаа халагдсан ч насаараа ажиллаад олох байсан цалингаасаа илүүг эндээс олох учираас хохирол алга” гэх мэт бичээсүүд сошиалд хүрж байгаа нь ард иргэдийн уурийг хүргэж байгаа юм. Ард иргэдийн татвар байгаа учираас та нарын ажлын байр байгаа биш гэжүү? Гэсэн байр суурийг илэрхийлэн бхимдаж байгаа.
Мэргэжлийн өмгөөлөгчийн хэлсэн үгнээс сонордуулхад энэ асуудлийг нэг хүний хэрэг гэж үзэх юм бол зүгээр ял шийтгэл аваад л дуусах зүйл харин ард иргэд та нар ҮХХ-н зах зээлд хууль бус ашгийн төлөөх үйлдлийг зогсоох талаас харахыг хүсэж байгаагаа илэрхийлэн, дээр нь нэмэн Солонгос улсад газар тариалан нь амьжаргааны хамгийн том хэрэгслүүдийн нэг гэдгийг ашиглан газарт орох нөхөн олговорыг ахуй авахын тулд ашгын төлөө хуурамчаар газар тариаланг ашиглаж байгаа хэргийг бас авч үзэхийг сануулсан нь дараа дараагийн энэ мэтчилэн үүсэх асуудлыг үүгээр дамжуулан зогсоох бодлогыг чухалчилах хэрэгтээйг сануулсан үгийг хэлсэн нь их сэтгэлд хүрсэн.
2021.03.20ны өдрийн байдлаар энэ хэргээр 8,780хүн шалгагдаж байгаа бөгөөд 23хүн хууль бусаар ашгийн төлөөх хөрөнгө оруулалтын үйлдэл хийсэн гэж сэжиглэгдэн цагдаагын мөрдөн байцаалтруу шилжээд байгаа юм байна.
Цаашдаа манай Монгол улсад хамгын ихээр бий болж болох магадгүй үүссээр байгаа асуудлын нэг гэж үзэн сонирхуулах үүднээс үүнийг бичэж орууллаа.
Хэрвээ хувь хүн байсан бол тийм хөдөө байршилтай газрыг тэр их хэмжээний зээлийг аваад хөрөнгө оруулалт хийх байсан уу? Гэдэг асуултнаас энэ хэрэг эхлэж байгаа бөгөөд хариулт нь үгүй яагаад ч боломжгүй учир төлөвлөлтөнд орохыг мэдэж байсан учир зээл тавин авсан гэсэн байр сууринаас харж байгаа юм. Банк зээлийн журмаа дагасан бол энэ нөхцөлд энэ хэмжээний зээлийг гаргах боломжгүй гэж бас үзэж байгаа юм.
БНСУ Сөүл хот Чүнран дүүрэг Санбун хорооноос Мөнхзул.
2021.03.20өдөр