Nomad Migration Agency

Call Directions Website Contact the business

Nomad Migration Agency Your trusted partner for Australian visas and migration pathways. Nomad Migration is an Australian migration advisory based in Sydney.

Partner & Family Visas|Employer Sponsored Visas ; Visitor Visas ; Student Visa ; General Point Tested Visas ; ART ; Skills assessment
📍 Sydney, Australia
📧 [email protected] Our team supports individuals, families, and employers with clear advice, careful document preparation, and end-to-end case management. We handle student and graduate pathways, employer-sponsored visas (e.g., 482/186), partner and family visas, skills assessments, and AAT reviews. Led by a Registered Migration Agent, we focus on diligence, transparency, and timely communication—no unrealistic promises, just professional guidance tailored to your goals. How we help: eligibility assessments, strategy planning, document checklists, lodgements, and follow-through. Get in touch: Message us with your current visa, goal, and timeline, and we’ll outline your options and next steps.

06/10/2026

Визаны эрүүл мэндийн шалгуурт өмнө нь өвдөж байснаа мэдэгдэх нь зөв үү???

⚠️ Student visa rules have changedFrom 2 October 2026, new rules apply to Student visas (subclass 500) and Student Guard...
01/10/2026

⚠️ Student visa rules have changed

From 2 October 2026, new rules apply to Student visas (subclass 500) and Student Guardian visas (subclass 590).

Key changes include:

✈️ Most affected applicants must apply from outside Australia and remain offshore when the visa is granted.

👨‍👩‍👧 Family members generally cannot be included or added later unless a limited exemption applies.

📚 Some exemptions are available, including for certain PhD students, sponsored students and eligible course progression.

Applications lodged before 2 October 2026 will continue to be assessed under the previous rules.

Before enrolling, travelling or lodging an application, check how the changes affect your circumstances.

Official information:
https://immi.homeaffairs.gov.au/visas/getting-a-visa/visa-listing/changes-to-student-visa-application-rules-500-590

Нэгхэн өдрийн дотор нөгөө айхтар шинэчлэл хийжээ. Оюутны виз улам чангарлаа.Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл оруулнаа.
01/10/2026

Нэгхэн өдрийн дотор нөгөө айхтар шинэчлэл хийжээ. Оюутны виз улам чангарлаа.

Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл оруулнаа.

Үргэлж л нэмэгдсэн гэдэг мэдээ дуулгана гэж юу байхав… Австрали улсын визаны хураамжны картны хураамж буюу 1.4% surcharg...
01/10/2026

Үргэлж л нэмэгдсэн гэдэг мэдээ дуулгана гэж юу байхав… Австрали улсын визаны хураамжны картны хураамж буюу 1.4% surcharge өнөөдөр буюу 10-р сарын 01-ний өдрөөс эхлээд байхгүй болж байгааг дуулгахад таатай байна 🙂

Nomad Migration Agency

29/09/2026

482 визан дээр анхаарах зүйлсийг цуварлаар хүргэж байна…

22/09/2026
20/09/2026

✨ MONGOL BEAUTY 2026 ✨

Өчигдөр буюу 2026 оны 9-р сарын 20-ны өдөр Австрали улсад ажиллаж, амьдарч буй гоо сайхны салбарын мэргэжилтнүүд болон салбар бүрийн манлайлагчдыг нэгтгэсэн Mongol Beauty 2026 өдөрлөг амжилттай, өргөн дэлгэр болж өндөрлөлөө. 🇦🇺🇲🇳

Гоо сайхны салбарын төдийгүй бусад олон салбарын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд нэгэн дор цуглаж, өөрсдийн мэдлэг, туршлага, үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хуваалцан, нэг өдрийг хамтдаа суралцаж, хөгжиж, харилцан урам зориг авсан үр бүтээлтэй арга хэмжээ боллоо.

Энэ удаагийн өдөрлөгийн зочин илтгэгчдийн нэгээр Nomad Migration Agency-ийн Цагаачлалын агент Bella буюу Булган-Эрдэнэ оролцож, гоо сайхны салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд Австрали улсад урт хугацаанд ажиллаж, амьдрах визийн боломжуудаа хэрхэн судалж, цаашдын төлөвлөгөөгөө хэрхэн зөв тодорхойлох талаар хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ. 🎤

Нэгэн өдрийн амралтаа хамтдаа мэдлэгээ тэлж, туршлагаа солилцож, хамгийн чухал нь Монголчууд бидний эв нэгдэл, хамтын хүчийг мэдэрч өнгөрүүлсэн нийт зохион байгуулагчид, оролцогчид, илтгэгчид болон хүрэлцэн ирсэн зочдодоо Nomad Migration Agency-ийн хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️

18/09/2026

Хэрэв та Австрали улсын байнгын оршин суух визатай бол эцэг эхийгээ аялалын визанаас өөр визагаар авчрах боломжтойг мэдсэн үү?

Олон төрлийн виза байдгаас Family Balance Test шаарддаггүй төрлийг энэ удаагийн бичлэгээрээ танилцуулж байна.

Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

🇦🇺 AUSTRALIA MIGRATION – ШИНЭ ӨӨРЧЛӨЛТҮҮДАвстралийн Home Affairs Minister Tony Burke өнөөдөр live-р нэг цаг гаруй цагаач...
17/09/2026

🇦🇺 AUSTRALIA MIGRATION – ШИНЭ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Австралийн Home Affairs Minister Tony Burke өнөөдөр live-р нэг цаг гаруй цагаачлалын системд хийх хэд хэдэн шинэ өөрчлөлтийг танилцууллаа.

Сайдын хэлснээр энэ бодлого 2026 оны 2-р сард засгийн газар дотроо батлагдсан, сүүлийн үеийн улс төрийн шахалтын хариу биш гэнэ. Үүнээс Монголчуудад хамгийн их хамаатай байж магадгүй хэсгүүдийг хураангуйлан хүргэж байна:

1️⃣ ОЮУТНЫ (500) БОЛОН ТӨГСӨГЧИЙН (485) ВИЗЭЭР ГЭР БҮЛЭЭ ДАГУУЛАХ БОЛОМЖ ХААГДАНА

Шинээр мэдүүлэх оюутны болон төгсөгчийн визэнд эхнэр/нөхөр, хүүхдээ "дагалдан" (secondary applicant) хавсаргах боломжгүй болно.
Чөлөөлөгдөх нь: PhD суралцагчид, Номхон далайн болон АСЕАН-ы орнуудын иргэд.
⚠️ Монгол Улс АСЕАН-ы гишүүн биш. Тиймээс энэ чөлөөлөлт Монголын оюутнуудад (докторантуудаас бусад) үйлчлэхгүй.
✅ Одоо Австралид гэр бүлтэйгээ байгаа хүмүүст хамаарахгүй. Сайд "хил дотор байгаа гэр бүлийг салгахгүй" гэж илтгэлдээ тодорхой хэлсэн.
📊 Хэмжээ нь: өнгөрсөн жил 337,000 оюутны виз олгосноос 45,000 нь гэр бүлийн гишүүдэд очжээ.

2️⃣ ЖУУЛЧНЫ (600) ВИЗЭЭР ИРЭЭД ДОТООДООСОО ӨӨР ВИЗ МЭДҮҮЛЭХ ЗАМ ХААГДАНА

Цаашид олгогдох бүх жуулчны визэнд "No Further Stay" (8503) нөхцөл тавигдана. Энэ нь хилээр орж ирснийхээ дараа Австралид байхдаа оюутны, хамтрагчийн гэх мэт ихэнх төрлийн виз мэдүүлэх боломжгүй гэсэн үг (орогнолын виз үүнд хамаарахгүй).
Одоо хүчинтэй жуулчны визтэй, эсвэл жуулчны визээр Австралид байгаа хүмүүст хамаарахгүй — зөвхөн шинээр олгогдох визэнд.
💑 Хамтрагчийн виз хүлээж байгаа хүмүүст нэг сайн тал: сайдын хэлснээр энэ нөхцөл орсноор хилийн гадна байгаа хамтрагчид Австралид байгаа хайртай хүнтэйгээ хамт байхаар урт хугацааны жуулчны виз авах нь илүү хялбар болно гэнэ. Харин хамтрагчийн визний удаан шийдвэрлэлтийн талаар асуухад сайд ямар нэг төлөвлөгөө хэлээгүй.

3️⃣ СУРГАЛТЫН ВИЗИЙГ "ШАТ ДАМЖИН" СУНГАХ БОЛОМЖ ХААГДАНА

Сайд үүнийг "виз хоппинг" гэж нэрлэсэн. Дүрэм нэг л: зөвхөн дээшээ. Бакалавр дуусгасан бол магистр руу ахиж болно. Түвшин буулгах, эсвэл ижил түвшний өөр сургалтад дахин элсэж визээ сунгах боломж хаагдана.
Тодруулга: доод түвшний сургалт руу шилжихэд шинэ виз мэдүүлэх шаардлага өмнө нь ч байсан (8202 нөхцөл). Шинэ нь — тэр визийг доош буюу ижил түвшинд олгохгүй болж байгаа явдал.

4️⃣ WORK AND HOLIDAY (462) — 2, 3 ДАХЬ ЖИЛ СУГАЛААГААР

Хоёр дахь жилийн визэнд 45,000, гурав дахь жилд ердөө 5,000 хүн сугалаагаар (ballot) сонгогдоно. Өнгөрсөн жил 57,000 ба 31,000 байсан. Хөдөө орон нутагт ажилласан байх шаардлага хэвээр (2 дахь жилд 88 хоног, 3 дахь жилд 6 сар) — эхлээд ажиллана, дараа нь сугалаанд орно. Шаардлагаа хангасан хүмүүсийн визийг хэвийн хурдаар шийдвэрлэж, нийт хугацааг 3 сард тогтворжуулна. Эхний жилийн 462 визний талаар өнөөдөр юу ч зарлаагүй.

5️⃣ ВИЗ ХЭТРҮҮЛСЭН ХҮМҮҮС — 2015 ОНООС ӨМНӨХ ДЭГЛЭМ ЭРГЭЖ ИРЖ БАЙНА

Визгүй үлдсэн хүнийг саатуулах төвд авч, хэдхэн долоо хоногийн дотор өөрөө гарч явахад хүргэнэ. Сайдын хэлснээр 2015 оноос хойш саатуулах төвүүд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээр дүүрсэн тул энгийн виз хэтрүүлсэн хүмүүсийг тэдэнтэй хамт байлгахгүйн тулд тусдаа байр (Мельбурн дэх хуучин карантины байр) ашиглахаар судалж байна. Нэмэлт 100 хяналтын ажилтан, 250 ор.
Мөн: үндэслэлгүй өргөдөл өгөхийг зөвлөдөг агентуудыг бүртгэлээс хасах хүртэл хариуцлага тооцно.

🟢 САЙН МЭДЭЭ — АЖЛЫН ВИЗЭНД ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ

Ажил олгогчийн ивээн тэтгэлэгтэй 482 / 186 визэнд ямар ч өөрчлөлт зарлаагүй. Гэр бүлээ дагуулах эрх хэвээр. Сайд бүр эсрэгээр нь хамгаалж хэлсэн: эмч, барилгачдын тал нь, сувилагчдын гуравны хоёр нь гэр бүлтэйгээ ирдэг, тэднийг ганцаараа ир гэвэл ирэхгүй гэсэн.
Эрүүл мэнд, барилга, боловсролын салбар аль хэдийн тэргүүлэх салбар байсан; одоо дээр нь хөдөө аж ахуй, уул уурхай, загас агнуур нэмэгдэнэ. Барилгын мэргэжлийн үнэмлэх их сургуулийн дипломтой адил оноо авдаг болно.
Хамгийн гол нь: сайд оюутан → төгсөгч → ажил олгогчийн виз → байнгын оршин суух → иргэншил гэсэн замыг "виз хоппинг биш, систем хамгийн сайнаараа ажиллаж байгаа нь" гэж тодорхой хэлсэн. Энэ замаар явж байгаа хүмүүст өнөөдрийн өөрчлөлт саад биш.

Эдгээр өөрчлөлт нь бүх виз эзэмшигчид болон бүх улсын иргэдэд адилхан үйлчлэхгүй. Visa subclass, passport country, course, family circumstances болон тухайн өөрчлөлт хүчин төгөлдөр болох хугацаа зэргээс шалтгаалан нөхцөл өөр байна.

Албан ёсны эцсийн мэдэгдэл гарсаны дараагаар бид дараа дараагийн постоор эцсийн байдлаар ямар шийдвэр гарч, хэзээнээс хэрэгжиж эхлэхийг мэдээллэх болно.

Address

Level 15, 225 George Street
Sydney, NSW
2000

Opening Hours

Monday 9am - 5pm
Tuesday 9am - 5pm
Wednesday 9am - 5pm
Thursday 9am - 5pm
Friday 9am - 5pm

Telephone

+61290554211

Alerts

Be the first to know and let us send you an email when Nomad Migration Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nomad Migration Agency:

Shortcuts

Share