04/09/2026
🚨 ОЮУТНЫ ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ ЧУХАЛ МЭДЭЭ
Австрали улсын Холбооны Засгийн газар 10 сарын 5-наас эхлэн Graduate Diploma of Management (Learning) сургалтад олон улсын оюутан шинээр элсүүлэхийг зогсоох шийдвэр гаргалаа.
Тус сургалтыг зарим олон улсын оюутан бодитоор суралцахаас илүүтэйгээр Австрали улсад оршин суух хугацаагаа сунгах зорилгоор ашиглаж болзошгүй гэсэн асуудал үүссэн байна.
📊 Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
• Тус сургалтад өөр сургалтаас шилжин орсон оюутны тоо 2020 онд 510 байсан бол 2025 онд 4,000 болж өссөн
• Шилжин орсон оюутнуудын 77% нь дээд боловсролын сургалтаас шилжсэн
• 2025 онд элсэхээр зөвшөөрөгдсөн оюутнуудын бараг тал хувь нь сургалтаа эхлүүлээгүй
• Төгсөлтийн хувь бусад мэргэжлийн боловсролын сургалтаас мэдэгдэхүйц доогуур байсан
• Одоогоор уг сургалтыг олон улсын оюутанд санал болгох эрхтэй 452 сургалтын байгууллага, 41,033 идэвхтэй CoE бүртгэл байгаагаас 15,772 оюутан суралцаж байгаа гэж мэдээлжээ.
⚠️ Одоо суралцаж байгаа оюутнуудад юу тохиолдох вэ?
Тус сургалтаа аль хэдийн эхлүүлсэн оюутнууд үргэлжлүүлэн суралцаж, төгсөх боломжтой.
Харин сургалтын байгууллага болон боловсролын агентууд:
❌ олон улсын оюутныг уг сургалтад шинээр элсүүлэх
❌ шинээр элсүүлэх зорилгоор сурталчлах
❌ шинэ оюутны сургалтыг эхлүүлэх боломжгүй болно.
Энэ нь Австрали улсын Засгийн газар олон улсын боловсролын салбарын чанар, шударга байдлыг хамгаалах зорилгоор сургалттай холбоотой шинэ эрх хэмжээгээ анх удаа хэрэгжүүлж буй тохиолдол юм.
🔗 Эх сурвалж:
https://www.abc.net.au/news/2026-09-03/labor-shuts-down-course-linked-to-student-visa-misuse/107113818
📌 Оюутнуудад өгөх зөвлөгөө
Зөвхөн визний хугацаагаа сунгах зорилгоор өмнөх боловсрол болон ирээдүйн ажил мэргэжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй сургалт сонгох нь оюутны визийн дараагийн өргөдөлд эрсдэл үүсгэж болзошгүй.
Сургалтаа өөрчлөхөөс өмнө визний нөхцөл, Genuine Student шаардлага болон урт хугацааны зорилготойгоо хэрхэн нийцэж байгааг мэргэжлийн түвшинд шалгуулаарай.
Австрали улсын бүртгэлтэй цагаачлалын зөвлөх, олон жилийн туршлагатай доктор Б.Оюуна болон Garuda Migration-ийн багтай дараах хаяг, утсаар холбогдоорой. 🤗
AU Sydney Office:
📍: Suite 6.04, Level 6, 74 Pitt Street, NSW 2000
☎️: 02 9011 7722
MN Ulaanbaatar Office:
📍: Suite 503, Level 5, Z64 Building, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
☎️: 7775 7722
Garuda Migration Education & Recruitment
MARN: 1793004
MARN: 2619309
QEAC #13074