Law ERKHT E&U firm /Өмгөөллийн ЭРХТ И энд ЮҮ ХХН/

Law ERKHT E&U firm  /Өмгөөллийн ЭРХТ И энд ЮҮ ХХН/ Сайн байна уу?
Та бүхэн манай хуулийн пүүсээс хууль зү?

06/01/2019

Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
Ажилласан хугацаа нь жил хүрэхгүй тохиолдолд яах вэ?
Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно.
Жишээ нь: ажилтан А байгууллагад 2006 оны арван нэгдүгээр сарын 1-нд ажилд ороод 2007 оны долдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг.
Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.
Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бvр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.
Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орохгүй гэсэн үг үү?
Орохгүй. Ер нь дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй. Үүнд:
Нийтээр амрах баярын өдрүүд;
Долоо хоногийн амралтын өдрүүд;
Жирэмсний болон амаржсаны амралт;
Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.
Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө үү?
Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:
6-10 жилд ажлын 3 өдөр;
11-15 жилд ажлын 5 өдөр;
16-20 жилд ажлын 7 өдөр;
21-25 жилд ажлын 9 өдөр;
26-31 жилд ажлын 11 өдөр; -32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын нэмэгдэл амралтын талаар дэлгэрүүлбэл?
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно. Үүнд:
6-10 жилд ажлын 5 өдөр
11-15 жилд ажлын 7 өдөр;
16-20 жилд ажлын 9 өдөр;
21-25 жилд ажлын 12 өдөр; -26-31 жилд ажлын 15 өдөр;
32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдрийн нэмэгдэл амралт авна.
Ээлжийн амралтыг жил бүр эдлэх боломжтой юу?
Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэлх хугацааг ойлгоно. Үүнийг ажлын жил гэдэг. Тодруулбал, ажилтан 2000 оны гуравдугаар сарын 7-ны өдөр ажилд орсон бол 2001 оны гуравдугаар сарын 7 хүртэлх хугацаа нь түүний ажлын жил болно. Энэ хугацааны дотор ажилтан ээлжийн амралтаа эдэлсэн байх ёстой.
Ээлжийн амралтыг хэдий хугацаанд ажилласны дараа авах эрхтэй болох вэ?
Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулдаг.
Хүүхэд асрах чөлөө дуусч, ажилдаа ороод дөрвөн сар болсон эх ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу?
Ээлжийн амралт бодож олгох тухай зааварт зааснаар хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгохоор тусгасан байдаг.
Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?
Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, б/ ажилтнаас суутгал тооцох.
Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?
Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагынхаа ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралт олгож болно.
Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна. Иймд ажил олгогчийн шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдлээгүй бол ямар хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг урьдчилан тохирох нь зүйтэй
Хэрэв зургаан сар ажиллаад ээлжийн амралт авбал ажилласан хугацаанд нь тооцож олгох уу?
Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан

Шинэ оны анхны ажлын өдрийн мэндийг Монгол түмэн олон Та бүхэнд ээ хүргэе.     Шинэ он гарсантай холбогдуулан дараах баг...
02/01/2019

Шинэ оны анхны ажлын өдрийн мэндийг Монгол түмэн олон Та бүхэнд ээ хүргэе.
Шинэ он гарсантай холбогдуулан дараах багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд. Шинэ хуулиуд энэ оны 01 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжин үйлчилж эхэллээ.

Онцолбол,

1. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан өөрчлөлт;
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга;
5. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль;
6. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль;
7. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.

22/12/2018

"Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе"

22/12/2018

Address

Ulaanbaatar
2159

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

95979889

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Law ERKHT E&U firm /Өмгөөллийн ЭРХТ И энд ЮҮ ХХН/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Law ERKHT E&U firm /Өмгөөллийн ЭРХТ И энд ЮҮ ХХН/:

Share