Иргэн таны туслах

Иргэн таны туслах Хууль зүйн баримт бичиг боловсруулах, зөвлөгөө өгөх

24/04/2026
07/04/2026

✅Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь 1948 оны 4 дүгээр сарын 7-нд байгуулагдсан бөгөөд жил бүр энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Жил бүр ДЭМБ дэлхийн хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг онцолж, улс орнуудын Засгийн газар болон нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулахыг уриалдаг.
📍Энэ жил “Хүн бүрийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж, хэнийг ч орхигдуулахгүйн тулд дэлхий нийтээр хамтдаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

09/12/2025

🔸Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян үргэлжилж байна.
🔸“Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд— НЭГДЭЦГЭЭЕ!”
🔸Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн дөрөвдүгээр бүлэг “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”
🔸Дэлгэрэнгүйг:https://nhrcm.gov.mn/pdf/KHUNII_ERKHI_24_deh_iltgel.pdf

09/12/2025

Хуульд зааснаар эцгээс олгож буй тэтгэлэг нь тэдний идэж, уух хоол хүнс, өмсөх хувцас, хичээлийн хэрэглэл зэрэг өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах бөгөөд тэтгэлэг төлж байгаа нь нэмэлт зардал болох сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
📌Шүүхийн шийдвэрийн хураангуй тоймын дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу👇

https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=117&pg=3873&pr=115&tp=list&h=0

09/12/2025

Олон улсын авлигын эсрэг өдөр. Авлигад үгүй гэж хэлье

26/08/2025

📌 “Нэхэмжлэл гэж юу вэ?”

⚖️ Нэхэмжлэл гэдэг нь хамгийн энгийнээр тайлбарлавал таны зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахын тулд гаргадаг албан ёсны бичиг баримт юм.

Нэхэмжлэлд:

🖊️ Таны хэн болох (овог нэр, хаяг, холбоо барих утас)
🖊️ Таны эрхийг зөрчиж буй иргэн, хуулийн этгээдийн хэн болох (овог нэр, хаяг, холбоо барих утас)
💰 Таны хүсэж буй шаардлага (төлбөр нэхэмжлэх, тэтгэвэр тэтгэмж гаргуулах, гэрээ хүчингүй болгуулах гэх мэт)
📄 Шүүхэд хандах болсон үндэслэл (таны хүсэж буй шаардлагын дэлгэрэнгүй тайлбар)
⚖️ Хуульд заасан бусад шаардлага
📎 Хавсаргах баримт нотолгоо
зайлшгүй ордог.

✅ Зөв бичигдсэн нэхэмжлэл = Шүүхэд таны асуудлыг зөвөөр, хурдан шийдэх эхний алхам.
❌ Алдаатай, дутуу бичигдсэн нэхэмжлэл = Хэрэг тань сунжрах, буцаагдах эрсдэлтэй.

👉 Тиймээс нэхэмжлэлийг хуульд нийцүүлэн зөв бичих нь маш чухал!

Address

Ulaanbaatar

Opening Hours

Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30
Saturday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Иргэн таны туслах posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share