Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн

УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах чиг үүргийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлнэ.

23/05/2026
🔍Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа, шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүү...
15/05/2026

🔍Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа, шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн нийт 9 дугаар уншигч, судлаач, сонирхогч та бүхэнд цахимаар хүрч байна.

📖Тус сэтгүүл нь парламентат ёс, хууль тогтоох үйл ажиллагаа, эрх зүй, төрийн байгуулал, бодлого судлал, нийгэм, эдийн засаг болон цаг үеийн тулгамдсан асуудлаар эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн судалгааны өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд хүргэдэг.

👨🏻‍💻Эрхэм уншигч Та бүхэн сэтгүүлийн дугааруудыг дараах холбоосоор орж үзнэ үү:
https://research.parliament.mn/list/book

📌 Тус холбоосоор нэвтэрсний дараа “Салбараар шүүх” цэснээс ”Парламентын Судалгаа Шинжилгээ” хэсгийг сонгон хайлт хийнэ үү.

✅“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулган Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулагдлаа.🔍“Өсвөрийн па...
11/05/2026

✅“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулган Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулагдлаа.

🔍“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 126 гишүүд сонгогдсон бөгөөд тус хөтөлбөрийн оролцогчдод хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор загвар чуулганы хуралдаан зохион байгуулж буй юм.

📌Хоёр дахь удаагийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулсан бөгөөд загвар чуулганд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Сангийн яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн Сан, Монголын Скаутын холбоо, “Оюу толгой” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

📌 Загвар чуулган “Усан хангамж, усны хэрэглээ, ба байгаль орчны нөхөн сэргээлт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, чуулганаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас “Усан хангамж, усны хэрэглээ” сэдвээр, Сангийн яамны төлөөлөл “Төсвийн үйл явцад хүүхэд, залуучуудын оролцоог хангах нь” сэдвээр, “Оюу толгой” ХХК-ийн мэргэжилтнүүд “Уурхайн усны хэрэглээ, байгаль орчны нөхөн сэргээлт” сэдвээр хөтөлбөрийн оролцогчдод тус тус танилцуулга хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Хөтөлбөрийн оролцогчид хэлэлцэж буй сэдвийн хүрээнд асуулт асууж, мэргэжилтнүүдээс хариулт авч хэлэлцүүлэг өрнүүлэв.

📌 “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөр нь гурван удаа загвар чуулган зохион байгуулах бөгөөд тэдгээрээс гарсан санал, зөвлөмжийг хөтөлбөрийн хаалтын үеэр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод уламжлах зорилготой.

📌Мөн “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн оролцогчид “Оюу толгой” ХХК-ийн алт, зэсийн ил уурхайд зочилж, үйл ажиллагаатай танилцав.

"ЭРТЭЧ ЯРИА"-2026 уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.👩🏻‍🏫Зочин илтгэгч: С.Лхагвадорж (Нийгмийн даатгалын Е...
11/05/2026

"ЭРТЭЧ ЯРИА"-2026 уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

👩🏻‍🏫Зочин илтгэгч: С.Лхагвадорж (Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга)

✅Сэдэв: “Нийгмийн даатгалын ач холбогдол ба өдөр тутмын хэрэглээ”

📅 Хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдөр (Пүрэв гараг)

⏰ Цаг: Өглөө
08:00–09:00

📍 Байршил: Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр байр, III давхар, хэлэлцүүлгийн танхимд
(Төрийн ордны баруун талд байрлах)

👥 Оролцогчид:
• УИХ-ын Тамгын газрын нийт албан хаагчид;
• Иргэд, олон нийт.

“ЭРТЭЧ ЯРИА"-2026 уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.👩🏻‍🏫Зочин илтгэгч: Дэд профессор Б.Шүрэнцэцэг (МУИС, ...
28/04/2026

“ЭРТЭЧ ЯРИА"-2026 уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

👩🏻‍🏫Зочин илтгэгч: Дэд профессор Б.Шүрэнцэцэг (МУИС, Бизнес сургуулийн мэргэшсэн зөвлөх)

✅Сэдэв: “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх нь”

📅 Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр (Пүрэв гараг)

⏰ Цаг: Өглөө 08:00–09:00 цагт болно.

📍 Байршил: Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр байр, III давхар, хэлэлцүүлгийн танхимд. (Төрийн ордны баруун талд байрлах)

👥 Оролцогчид:
• УИХ-ын Тамгын газрын нийт албан хаагчид;
• Иргэд, олон нийт.

🇲🇳Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын гишүүний  туслах, бие төлөөлөгч-туслахуудад УИХТГ-аас үзүүлэх дэмжлэг, ту...
24/04/2026

🇲🇳Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч-туслахуудад УИХТГ-аас үзүүлэх дэмжлэг, туслалцаа, УИХ-ын гишүүдийн өдөр тутмын ажлыг төлөвлөх, хууль тогтоох процессын зарим асуудал зэрэг сэдвээр мэдээлэл өгөх сургалтыг өнөөдөр (2026.04.24) Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн "Хэлэлцүүлгийн танхим"-д зохион байгууллаа.

📌Сургалтад
-УИХ-ын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газар
-Хяналт шалгалтын газар
-Гадаад харилцааны газар
-Төрийн ёслолын алба
-Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс холбогдох чиглэлээр танилцуулга, мэдээлэл өглөө.

“ЭРТЭЧ ЯРИА”-2026 УРИЛГА"ЭРТЭЧ ЯРИА"-2026 уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.👩🏻‍🏫Зочин илтгэгч: “Хувь хүни...
13/04/2026

“ЭРТЭЧ ЯРИА”-2026 УРИЛГА

"ЭРТЭЧ ЯРИА"-2026 уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

👩🏻‍🏫Зочин илтгэгч: “Хувь хүний хөгжлийн институт”-ын захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг

✅Сэдэв: “Аз жаргалтай ажлын байр - ажлын байран дээрх харилцаа”

📅 Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 16 (Пүрэв гараг)

⏰ Цаг: Өглөө 08:00–09:00 цагт болно.

📍 Байршил: Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр байр, III давхар, хэлэлцүүлгийн танхимд. (Төрийн ордны баруун талд байрлах)

👥 Оролцогчид:
• УИХ-ын Тамгын газрын нийт албан хаагчид;
• Иргэд, олон нийт.

"ЭРТЭЧ ЯРИА"-2026 уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.✅ Зочин илтгэгч: Парламентын судалгаа, хөгжлийн хүрээ...
27/03/2026

"ЭРТЭЧ ЯРИА"-2026 уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

✅ Зочин илтгэгч: Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Гэсэр

📌 Сэдэв: “Ардчиллын ухралтын нийтлэг бус хэв шинжүүд”

⏰ Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр (Мягмар гараг)
⏰ ЦАГ: ӨГЛӨӨ 08:00-09:00

📍Байршил: УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байр 3 давхар (Хэлэлцүүлгийн танхим)

👥Оролцогчид: УИХ-ын Тамгын газар болон ПСХХ-ийн албан хаагчид
Иргэд, олон нийт.

21/03/2026
Монгол Улсын Их Хурлын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох и...
16/03/2026

Монгол Улсын Их Хурлын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын боловсролыг түгээж, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ оюутан дадлагажуулах хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг танилцуулж байна.

Саруулсайханы Цэнгүүн - Tsenguun Saruulsaikhan

Address

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, УИХТГ-ын нэгдүгээр байр
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97699186087

Alerts

Be the first to know and let us send you an email when Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн:

Share