12/02/2026
Шинэ жолооч нартаа зориулав.
Хөдөө гадаа явах бол юмыг яаж мэдэхэв, уруудах үед нялбаганаад гулсвал ямар ч жолоочид үнэхээр эвгүй, сандрах энүүхэнд болдог. Эв хавгүй алдаанууд гаргаж, бүдүүн хадуун үйлдэл хийх аваас машин чинь онхолдож, бүх юм буруугаар эргэх ч тохиолдол бий.
Иймээс энэ постыг сайн уншиж, тогтоогоод аваарай.
Шинэ Туршлагагүй жолооч нарт зориулсан ойлгомжтой заавар!!
Шороон зам туулж явахад эгц уруудах эсвэл өгсөх үе байнга тохиолдоно. Энгийн харагдавч хамгийн их осол гардаг хэсэг бол гулгамхай уруу юм. Дугуй гулгаж, жолоо барьц алдвал машин онхолдож, хөрвөх аюултай.
Тиймээс дараах зөвлөмжүүдийг яс баримтлаарай.
1. 🧠 Тоормос бүү хэрэглэ!
Хамгийн чухал дүрэм: Эгц, гулгамхай руу уруудахдаа тоормос гишгэж болохгүй.
Оронд нь хөдөлгүүрийн тоормос ашиглана.
Хурдны хайрцгийг нэн яаралтай Low gear (1st, 2nd, эсвэл “L”) руу шилжүүлж уруудна. Ер нь өгсөх уруудах, шавар ус руу орохдоо араагаа дандаа B1, B2 руу хийж дадах ёстой.
2. 🦶 Ямар ч педальд хүрч болохгүй
Огцом уруудах үед хөлөө газарт тавиад педальд огт хүрэхгүй байх нь зөв.
Ихэнх хүмүүс айсандаа тоормосоо нам гишгэх бөгөөд дугуйнууд нэгэнт тоормосондоо баригдан нам зуурах тул машин өөрийгөө зогсож байна гэж боддог, ингээд ямар ч ухаалаг технологи ажилладаггүй. Маш сайн бодож ав, ухаар!! 4 дугуй эргэж байж машин чинь чиний удирдлагад орох магадлалтай, янз бүрийн технологиуд нь ажиллах боломж бүрдэнэ. Иймээс нам тоормослож болохгүй!!
Айгаад тоормос гишгэх рефлексээ дийлэхгүй янзтай бол яаж ийгээд хөлөө шалан дээр тавьчих.
3. 🛞 Хааз огцом гишгэж болохгүй
Хэт хаазалбал дугуй замтай барьцалдах чадвараа алдаж, хөндөлдөн эргэж гулгаж эхэлдэг. Ялангуяа хүчтэй мотортой машинууд энэ тал дээр онцгой анхаарна. Зөвхөн хойноо хөтлөгчтэй, хүчирхэг машинууд хааз жаахан илүүдэх төдийд бөгсөө шидэж, бүр балрах тийшээ хандана. Хаазыг мэдрэмжтэй өгөөрэй.
4. 🧭 Уруудахдаа тайван, чигээрээ хөдөл.
Хөдөлгүүрийн эргэлт тогтвортой байхад машин хурдсахаа больж, зам барилт, жолоодлого сайжирна.
Ингэснээр мод, чулуу тойроход амар болдог.
5. ⚠️ Өгсөж яваад хүч дуусаад ухрах бол яах вэ?
Өгсүүрийн оройд хүрч чадалгүй зогсвол шууд тоормос гишгэж, нэн яаралтай ухрах араанд шилжүүл. Энэ бол тушаал!
Дараа нь хөлөө тоормосын дөрөөнөөс салгаж, хөдөлгүүрийн тоормосоор зөөлөн ухар. Яг л уруудаж яваа мэт.
Хэрвээ зөвхөн тоормосоор ухарвал дугуй түгжиж, чарга шиг гулгаж машин хөрвөх өндөр эрсдэлтэй. Моторын эргэлтээр ухарч буй үед байдал хамаагүй дээр байдаг. Жолоогоо эргүүлбэл машин чинь удирдлагатай байгааг мэдэрч болно.
6. 📦 Араагаа зөв сонго
Автомат машиныг “Manual” горимд оруулж, 1 буюу 2-р шатлалаар урууд. Бүрэн автомат бол B1, B2 руу хийнэ.
Механик бол шууд 1-р араандаа хийж, тоормос бүү гишгэ.
7. 🛑 Эвгүй байдалд орохоос сэргийлэх гол шийдэл бол дадлага хийх юм.
Эдгээр дүрмийг зөвхөн уншаад зогсохгүй туршлагаар бататгах хэрэгтэй. Жижигхэн дов, бяцхан өгсүүрт эхнэрээ, хүүхдээ, охиноо, та өөрөө ч гэсэн дадлага хийж үзээрэй. Зориуд хүчтэй тоормослож машинаа хөндөлдүүлээд үз. Ямар амархан машин хөндөлдөж болохыг биеэрээ мэдрээрэй.
Айхгүй, хөлөө педальд хүргэхгүй ажиллаж сурвал өөрийгөө болон машинаа аврах боломж бүрдэнэ.
✅ Нэмэлт зөвлөгөө:
• Уруудахаасаа өмнө газрын налууг, гулгамтгай эсэхийг шалга.
• Хэрвээ итгэлгүй байвал машинаас бууж, явган шалгах нь дээр.
-Дугуйны хийг бага зэрэг суллавал газартай харьцах дугуйн гадаргуу нэмэгдэж гулгах нь бага болдог.
• Машиндаа hill descent control систем байгаа бол асааж ашиглаарай.
-Сүүлийн үеийн 4х4 автомашинууд бас CRAWL CONTROL системтэй болсон, уруудах өгсөх аль алинд нь идэвхжүүлэх ёстой систем.
🎯 Эцсийн үг:
“Гулгамхай уруудах үед хийдэг хамгийн том алдаа бол — тоормос гишгэх.”
Эсрэгээр нь хөдөлгүүрээр тормослож, педальд хүрэлгүй ажиллах дадлыг суулгаж чадвал
та офф-роуд жолоодлогын хамгийн аюултай хэсгийг давах чадвартай болно.
🟢 Share хийгээд хадгалаад аваарай! Туршлагагүй жолоочид заавал мэдэх ёстой амь нас, эд хөрөнгө аврах мэдлэг юм. Сору
Баян авто жолооны сургууль-Bayan abto #Аюулгүй
#жолоодох
#жолооны
#Зөвлөгөө