06/07/2026
⚖️ Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /2026.07.03/ эцэслэн батлагдлаа.
Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргийг хамарсан Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэлийн бүх дүүргийг хамарсан Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхлэхээр боллоо. Эдгээр шүүх нь Монгол Улсын анхны гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх юм. 🥰
⚖️ Аймаг, сум, Багануур дүүрэгт анхан шатны журмаар ердийн шүүх гэр бүл, хүүхдийн хэргийг шийдвэрлээд явах ч мэргэшсэн шүүгчдийг бэлтгэж, ажиллуулна.
👨👩👦 Шинэ хуулийн төсөл нь гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэргийг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгийн түрүүнд хамгаалах зорилготой. Ингэхдээ хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо уялдаатай нэгдмэл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх суурийг бий болгов.
Үүнд,тухайлбал:
👶 Шүүх эцсийн шийдвэр гарахаас өмнө хүүхдийн аюулгүй байдлыг хангах, түр хугацаанд тэтгэлэг тогтоох зэрэг түр хамгаалах арга хэмжээг өөрийн санаачилгаар, талуудын хүсэлтээр авна. Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэхэд, товчхондоо бол, шүүгчийн өөрийн санаачилгаар хийх ажиллагаануудыг бий болгосон. Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн нөхцал байдал, хүчирхийллийн аюулын зэргийг тодорхойлуулах зэргээр урьдчилсан арга хэмжээ авах, эвлэрүүлэн зуучлалын багаар эвлэрүүлэх уулзалтыг хийлгүүлэх зэрэг хамаарна.
🕵 Шүүхийн дэргэдэх хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн цоо шинээр ажиллаж эхэлнэ. тухайн гэр бүл, хүүхдийн нөхцөл байдлыг судалж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах шийдвэр шүүх гаргахад томоохон нөлөө үзүүлэх баримт, үндэслэлтэй тайлан гаргана.
🙋 Мөн тус хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн 7 болон түүнээс дээш насны хүүхдийн саналыг сонсож, асрамж болон уулзалтын хуваарь тогтоох асуудлаар дүгнэлт хийж, тайландаа тусгана.
🧑⚖️ Хүүхдийн талаар эрүүл мэнд, боловсрол, гадаадад зорчих зэрэг томоохон асуудлаар шийдвэр гаргах эрхийн цуцалж байгаа болон гэрлэлт бүртгүүлээгүй эцэг, эх хамтран болон дангаар гаргах боломжтой болж, хүүхдийн эрх ашгийг төвд нь тавьж бгаад шүүх хүүхдийн асрамж, уулзалтын хуваарь, шийдвэр гаргах эрхийн талаар цогцоор нь шийдвэрлэхээр боллоо.
☝ Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг хүүхдийн нас, хүүхдийн тоо, эцэг, эхийн орлого, хүүхдийн хэрэгцээг харгалзан тооцож, аргачлалын дагуу шүүх тогтооно. Тэтгэлэг тогтооход орлого, зарлага гэх мэт баримтуудыг үздэг болох нь.
🏛 Хэрэв гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй бол шүүх хамгаалах шуурхай арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд урьдчилсан захирамж гаргана. Ер нь цаг алдахгүй урьдчилсан арга хэмжээг шүүгч авч, урьдчилан хүүхдийн тэтгэлэг, нэмэлт зардлыг тогтоож, тасралтгүй төлүүлэх зэрэг арга хэмжээ авч, зөрчвөл шүүгч захирамж гарган хариуцлага шууд оногдуулах гэх мэт.
🏛 Гэрлэлт цуцлуулах болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой болно.
💍 Мөн тусдаа амьдраад таван жил болсон бөгөөд 0-14 нас хүрээгүй хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хөрөнгийн маргаантай боловч 18 буюу түүнээс доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол гэрлэлт цуцлахад урьдчилсан арга хэмжээ болох шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орох шаардлагагүй боллоо.
💞 Шүүхийн шатанд анх удаа эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эвлэрүүлэн зуучлалын багаар явуулах зохицуулалт орлоо. Эвлэрүүлэн зуучлалаар гэрлэлтийг цуцлахгүй байх талаас нь гэхээс илүү өргөн хүрээнд хүүхдийн асрамж, хүүхэдтэйгээ уулзах хуваарь /parenting time/ , хүүхдийн талаар шийдвэр гаргах эрх /major decision making/ хэрэгжүүлэх, дундын эд хөрөнгө хуваах асуудал зэрэг олон асуудлаар тохиролцоо хийх боломжтой.
💆Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сэтгэлзүйчийн оролцоотой явуулах боломж бүрдэж байна.
🙌 Өсвөр насны хүн буюу энгийн хэллэгээр хүүхдийн үйлдсэн хэргийг шийдвэрлэх зорилго цээрлүүлэхэд бус хүмүүжүүлж, ухааруулахад чиглэсэн ээлтэй ял шийтгэлийн бодлого, тохиромжтой шийтгэлийг хүүхэд бүрд судлан тогтоох, цагдан хорихоос урьтаж батлан даалтад өгөх арга хэмжээ авах, хүүхдээс ярилцлагын аргаар мэдүүлэг авахдаа олон дахин авахгүй байх, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, тогтмол хяналт тавьж, ирээдүйд дахин гэмт хэрэг үйлдэхгүй зөв хүн болж төлөвшихөд нь чиглэсэн, хүүхэд хамгааллын тогтолцоо уялдаатай ажиллах эрх зүйн орчныг бий болгохоор шинэчилсэн хуульд тусгажээ.
...
Хуульч Б.Батцэнгэл
☎️ Холбоо барих утас: 88050277
?
✅