Хуульч, өмгөөлөгч Б.Урангоо

Хуульч, өмгөөлөгч Б.Урангоо Компанийн гэрээ, хэлцэл, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ (барилга, төмөр зам, авто зам)

Гэр бүлийн бурхан болсон гишүүнийхээ хувьцаа ногдол ашгийг хэрхэн өвлөн авах талаарх мэдээллийг хараарай.
26/05/2026

Гэр бүлийн бурхан болсон гишүүнийхээ хувьцаа ногдол ашгийг хэрхэн өвлөн авах талаарх мэдээллийг хараарай.

Эд хөрөнгө өвлөн хүлээн авсан тэр хөрөнгийн хэмжээгээр үүрэг хүлээж, үр дагаврыг нь хариуцах нь ээ. Үүнийг уншаарай. Сүү...
20/04/2026

Эд хөрөнгө өвлөн хүлээн авсан тэр хөрөнгийн хэмжээгээр үүрэг хүлээж, үр дагаврыг нь хариуцах нь ээ. Үүнийг уншаарай. Сүүлийн үед шүүхийн шийдвэрийн тоймлон иргэдэд ойлгомжтой байдлаар товчоор хүргэдэг.

08/03/2026

Бэлгийн харилцаанд "Зөвшөөрөл" гэдгийг ойлгоогүйгээс хүчиндэх гэмт хэрэгт холбогдож байгаа харамсалтай тохиолдлууд олон байна. Зөвшөөрөл гэдэг нь харилцан сайн дурын үндсэн дээр, хоёулаа хүсэж, ойлгомжтой, тодорхой, зөвшөөрөлцсөн байх явдал юм.
Харин эдгээр нь танд зөвшөөрсөн гэсэн үг биш юм:
1. Ангиараа, хэсэг бүлгээрээ, хамтдаа аялаж зугаалах нь бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн гэсэн үг биш.
2. Хамт архи уусан нь "зөвшөөрөл" биш.
3. Богинохон даашинз, банзал өмссөн нь "зөвшөөрөл" биш.
4 Хүүхэд төрүүлсэн байх нь "зөвшөөрөл" биш
5. Ганцаараа, биeэ хамгаалах чадваргүй байх нь "зөвшөөрөл" биш.
6. Асуултад чинь хариулахгүй байгаа нь "зөвшөөрч буй хэрэг" биш.
7. Тэр өөрөө аалигүйтэж, өдөж байсан нь "зөвшөөрөл" биш. 13 ч хүрээгүй жаахан хүүхэд хүчиндчихээд ийм тайлбар хэлдэг нөхөд байдаг шүү.
8. Өсгөлүүн том биeтэй байх нь "зөвшөөрөл" биш.
9. Өмнө нь өөр хүнд хүчирхийлүүлсэн байх нь "бүх хүнд бэлэн", "зөвшөөрч л таараа" биш.
10. Олон хүнтэй "явдаг", биeэ үнэлдэг байх нь "зөвшөөрөл" биш.
11. Хэн нэгэнд мөнгө төлж тэр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж байгаа бол "зөвшөөрөл" биш. Энэ тохиолдол нь бэлгийн мөлжлөг юм.
12 Охид эрт бэлгийн бойжилт олж байгаа гэдэг нь "зөвшөөрөл" биш. Анагаахын шинжлэх ухаанаар батлагдаагүй, тэгээд ч 18 насанд хүрээгүй хүнийг "хүүхэд" гэнэ гээд манай улс болон олон улсын эрх зүйгээр тогтоочихсон байгаа.
13. Эсэргүүцэл үзүүлээгүй, орилж хашгираагүй нь "зөвшөөрөл" өгсөн хэрэг биш, гэнэт цочролд орох, айдаст автах, болж буй үйл явдлыг ойлгохгүй байх зэргээс болоод ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байж болно.
14. Эхнэр/нөхөр юм чинь миний хүссэн үeд бэлгийн харилцаанд орох үүрэгтэй. Үгүй! Ядарсан, бэлэн биш үe ч байдаг.
15 . Насыг нь мэдээгүй нь "зөвшөөрөл" биш. Таны үйлдлийг цагаатгах нөхцөл ч биш.
16. Хүүхэд танд наалдаж эрхэлж байгаа нь "зөвшөөрөл" биш.
17. Болзоонд урьсан, очсон болгон "зөвшөөрөл" биш.

#зөвшөөрөл

Банкуудын нэрийг барьсан хуурамч хаягнаас сугалаа, мөнгө хожоорой гэж иргэдийг ихээр хууран, мэхэлж байгаа юм байна. Үүн...
06/01/2026

Банкуудын нэрийг барьсан хуурамч хаягнаас сугалаа, мөнгө хожоорой гэж иргэдийг ихээр хууран, мэхэлж байгаа юм байна. Үүн дээр анхаараад хууртахаас болгоомжлоорой.

Банк нь ямарч тохиолдолд харилцагчаасаа нэвтрэх нэр, нууц үг баталгаажуулах 1 удаагийн код асууж линкээр нэвтрэхийг шаарддаггүй гэж анхааруулга мэдээлэл оруулсан байна.

❗“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар “Та мөнгө хожлоо банкны нууц үгээ оруулж мөнгөө аваарай” гэх хуурамч мэдээлэл тархаж иргэд мөнгөө алдах тохиолдол нэмэгдэж байна.

Тодруулбал, 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж 3,300,000 алдаж хохирсон байна.

Хэрэв энэ төрлийн мэдээлэл танд ирсэн бол сайтар нягталж, үл мэдэх линк дээр дарж хувийн болон дансны мэдээллээ оруулахгүй байхыг анхааруулж байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал.

05/01/2026

Энэхүү хуулийн талаар мэдээлэл оруулдаг нээлттэй группыг ажиллуулдаг болохоор та бүхэн гишүүнээр элсээрэй. Цаг үеийн мэдээллийг тухай бүрд нь оруулж байх болно.
https://www.facebook.com/share/p/16QmJcXza4/

Send a message to learn more

30/12/2025

✅ Оны эцэст 10 минутын ХУУЛЬ ЗҮЙН CHECKLIST (Иргэн та өөрийгөө дараах зүйлүүдийг бүрэн хийсэн эсэхээ шалгаарай)

Зорилго: шинэ онд торгууль, өр, маргаан-аас урьдчилан сэргийлэх.

1) 3 минут — ТОРГУУЛЬ, ӨР ТӨЛБӨР байна уу?
• Замын торгууль, зөрчил байгаа эсэхээ шалгаж төлөвлөгөө гаргасан уу?
• Өртэй холбоотой бол тооцоо, үлдэгдэл, хугацаагаа тооцож, сүүлийн сарын төлөлтөө хийж, тэмдэглэсэн үү?

Хэрвээ “тийм” бол: баримтаа цуглуулаад төлөх/тохиролцох дарааллаа гарган төлөвлөөрэй.

2) 3 минут — ГЭРЭЭНҮҮД: Түрээс/ Зээл / Үйлчилгээний дагуу хийх ёстой үүргүүдээ шалгаарай.

Доорх гэрээнүүдээс өөрт хамаарахыг “✔” хийгээрэй:
• Түрээсийн гэрээ (байр/зогсоол) — хугацаа, барьцаа, төлбөр тодорхой юу?
• Зээл/лизинг — үлдэгдэл, хүү, хугацаа-гаа мэдэж байна уу?
• Интернэт/утас/даатгал/сургалтын төлбөр — сунгалт автоматаар явагддаг эсэхийг шалгасан уу?

3) 4 минут — ТАТВАР/НДШ (ялангуяа сайн дурын нийгмийн даатгал төлөгч болон үл хөдлөхийн татвар төлөх ёстой хүмүүсийн түвшинд)
• Танд татварын тайлан өгөх шаардлагатай хугацаагаа харгалзан үзээрэй? (түрээсийн орлого, нэмэлт орлого гэх мэт)
• НДШ/шимтгэлийн талаар (ялангуяа сайн дурын/өөрөө төлдөг бол) төлөлтийн хоцрогдол байгаа эсэхээ шалгаарай.

Дээр дурдсан зүйлсийг урьдчилан шалгаж, нягталснаар дараа нь хууль зүйн асуудалд орох эрсдлийг бууруулах болно.

Та бүхэнд амжилт хүсье. Шинэ оноо сайхан угтаарай. 🥳🥳🥳👏🏻👏🏻👏🏻

29/12/2025

⚠️ Цахим залиланд өртвөл: ЭХНИЙ 24 цагт хийх 7 алхам

FB, хуурамч э-мэйл, мессэж, онлайн дэлгүүр, Telegram “ажил/инвест”, линк даруулж OTP авсан гэх мэт… хууртагдсан аль ч хэлбэр байсан эхний 24 цагт дараах алхмын яаралтай аваарай:

1) ⛔️ Данс/картаа ДАРУЙ хамгаал
• Банкны апп дээр картаа хаах, онлайн төлбөрийг хаах
• Боломжтой бол лимитээ 0 болгох

2) ☎️ Банкаа ЯАРАЛТАЙ дууд
• “Залилангийн гүйлгээ” гэж хэлээд түр зогсоох/хаах арга хэмжээг асуу
• Гүйлгээний ID, цаг, дүнгээ бэлэн байлга

3) 🔐 Нууц үг, OTP өгсөн бол шууд солих
• FB/имэйл/банкныхаа нууц үг солих
• 2 шатлалтай хамгаалалт (2FA) асаах

4) 📸 Нотолгоогоо хадгал (устгалгүй!)
• Чат, профайл, зар, линк, утасны дугаар
• Гүйлгээний баримт (огноо/цаг/дүн/данс/ID)
• Боломжтой бол screen record хийгээд хадгал

5) 👮‍♂️ 102-т мэдэгд (харьяа цагдаагийн байгууллагад)
• “Цахим залилан, (дүн) төгрөг, (огноо/цаг), нотолгоо бэлэн” гэж товч хэлээд гомдлоо бичгээр өгөөд шууд хандаарай.

6) 🚫 Дахиж мөнгө БҮҮ явуул
• “Мөнгө чинь гацсан, төлбөр төлөөд гаргая” гэдэг нь ихэвчлэн давхар залилан байдаг.

7) 🧾 Өргөдлөө албан ёсоор өгч, хуулийн өайгууллагаас тусламж хүсээрэй.

За ингээд та бүхэнд амжилт 👏🏻👏🏻👏🏻.

Хүүхэд бүхэн тэгш эрхээр хангуулах, ялгаварлан гадуурхахгүй байх, хамгаалуулах эрхтэй. Хүүхдийн эрхийн талаарх Хүний эрх...
27/12/2025

Хүүхэд бүхэн тэгш эрхээр хангуулах, ялгаварлан гадуурхахгүй байх, хамгаалуулах эрхтэй. Хүүхдийн эрхийн талаарх Хүний эрхийн үндэсний комиссын зурагт тайлбарыг оруулж байна.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуульч, өмгөөлөгч Б.Урангоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share