Хуульч, өмгөөлөгч М.Ганзориг

Хуульч, өмгөөлөгч М.Ганзориг Хуулийг мэдэхгүйгээс хариуцлагаас чөлөөлөхгүй, харин хуулийн мэдлэг түүнээс хааяа чөлөөлж болно.

26/08/2026

📌Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2026.11.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
✅Танд хууль зүйн зөвлөгөө хэрэгтэй, эсхүл маргаантай асуудал байгаа бол бидэнд хандана уу.
📲 7012-9665
⌚️09:00 - 18:00 цаг хүртэл

Хуульчийн Про боно-2026 арга хэмжээний хүрээнд 2026.05.01-ний өдөр талбай дээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллана. Иргэ...
30/04/2026

Хуульчийн Про боно-2026 арга хэмжээний хүрээнд 2026.05.01-ний өдөр талбай дээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллана. Иргэд та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026”, “ӨМГӨӨЛӨГЧ ТАНД ТУСАЛЪЯ” ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгож, 2019 оноос хойш Нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.

Энэ жил Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн 2026 онц 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн "Компасс консалтинг", "Эм Жэй Эл Атторнэйс" ХХН, "Цогц өмгөөлөл" ХХН, "Алтаргана" хуулийн товчоо, "Тэргүүн өндөр" ХХК, "Нөмөрт партнерс" ХХК, "Агууч Лоу фирм" ХХК, "Эв эе партнерс" ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.

​Иргэд та бүхэн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай.

Мөн энэ үеэр орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгөх болно.

17/04/2026
Албадан ирүүлэх ажиллагаа бол хаягийн дагуу хийгдэх бус тухайн этгээдийг хаа байгаа газраас нь албадан авчирч шүүхэд хүл...
10/03/2026

Албадан ирүүлэх ажиллагаа бол хаягийн дагуу хийгдэх бус тухайн этгээдийг хаа байгаа газраас нь албадан авчирч шүүхэд хүлээлгэн өгөх ёстой. Тиймээс уг журмын зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай юм.

Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн тө...
03/03/2026

Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй.
Зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдол үүссэн боловч тэр даруй мэдэгдээгүй бөгөөд тухайн үед сүлжээгүй байсан тул хохирлын үнэлгээг хийлгэсний дараа нөхөн төлбөр авахаар шаардсан байна. Гэтэл даатгалын компани гэрээнд заасны дагуу нэн даруй мэдэгдээгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. Шүүх нэн даруй мэдэгдэх үүрэг нь даатгалын гэрээний үндсэн үүрэг биш тул хариуцагч нөхөн төлбөр олгохоос чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж, даатгуулагчид учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр бүрэн эхээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/10363?daterange=2023-01-01%20-%202024-02-25&id=3&court_cat=1&bb=1

Тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Ти...
02/03/2026

Тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Тиймээс та өөрийн нэр дээр бусдад машин авч өгөх, зарсан машиныхаа нэрийг шилжүүлэхгүй байх нь бусдын өмнөөс хариуцлага хүлээх эрсдэлтэйг анхаарна уу.

Таны захиалсан байр ашиглалтад орох хугацаа өнгөрсөн боловч баригдаагүй бол яах вэ? Танд доорх 2 сонголт л байна. Тиймээ...
24/02/2026

Таны захиалсан байр ашиглалтад орох хугацаа өнгөрсөн боловч баригдаагүй бол яах вэ? Танд доорх 2 сонголт л байна. Тиймээс гэрээ байгуулахдаа сайн судалж, хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байгаарай.

Address

Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гудамж 13/02, Глобал Бизнес Центр, 503 тоот, Өмгөөллийн "Эм Жэй Эл Атторнейс" ХХН
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуульч, өмгөөлөгч М.Ганзориг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category