Монголын Олон Улсын Арбитр

Монголын Олон Улсын Арбитр Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Олон Улсын Арбитр, Legal Service, ХУД, 15-р хороо, М. Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр, Ulaanbaatar.

МҮХАҮТ-ын дэргэдэх МОУА нь Монголын ууган бөгөөд олон улсад зөвшөөрөгдсөн арбитрын байгууллага юм.

Бид олон улсын болон дотоодын арбитрын маргааныг олон улсын жишиг, стандартын дагуу шийдвэрлэж, ADR-ийг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж байна.

📌📅 “МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026”ОЛОН УЛСЫН ХУРАЛ🗓2026 оны 9 дүгээр сарын 18 | МҮХАҮТ-ын их танхим, Улаанбаатар хот🔷“Мо...
28/08/2026

📌📅 “МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026”
ОЛОН УЛСЫН ХУРАЛ
🗓2026 оны 9 дүгээр сарын 18 | МҮХАҮТ-ын их танхим, Улаанбаатар хот
🔷“Монголын арбитрын өдөр-2026” олон улсын хурлыг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь АНУ-ын Хувийн эрх зүйн хөгжлийн хөтөлбөр /Commercial Law Development Program/, Азийн хөгжлийн банк /ADB/-тай хамтран 2026 оны 9 сарын 18-ны Баасан гарагт МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулна.
🔷Та тус арга хэмжээнд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн линк: http://membership.mn:8080/front/login
🔷Тус хуралд АНУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Япон, Франц, Сингапур зэрэг орнуудын тэргүүлэх мэргэжилтнүүд, арбитрчид, өмгөөлөгчид, хуулийн фирмүүд, төрийн болон бусад байгууллагууд биечлэн оролцож, туршлага, үзэл бодлоо хуваалцана. Олон Улсын Хурал-ын үеэр оролцогч та бусадтай нетворкинг үүсгэх, спонсор, эсхүл дэмжигч байгууллагаар оролцож өөрийн байгууллагыг сурталчлах боломжтой.
🔷Дэлгэрэнгүй мэдээллийг мэйл /[email protected]/ хаягаар эсхүл утсаар /70111545/ холбогдон авна уу.

📌📅 “МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ПАНЕЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА🔷 МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Ар...
18/08/2026

📌📅 “МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ПАНЕЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
🔷 МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын арбитрын өдөр” олон улсын хурлын хоёрдугаар панелын модератор, панелистуудыг танилцуулж байна.
🔷 Тус олон улсын хурал нь 2026 оны 9 дүгээр сарын 18-ны баасан гарагт МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулагдана.
🔷Бүртгэлийн линк: http://membership.mn:8080/front/event/public/person
Та тус арга хэмжээнд бүртгүүлэхдээ дээрх линкээр нэвтрэн МҮХАҮТ-ын гишүүн бол гишүүний эрхээрээ, гишүүн биш бол "Гишүүн бусаар нэвтрэх" товчийг дарж "Монголын арбитрын өдөр - 2026" арга хэмжээг сонгон байгууллага эсхүл хувь хүн гэсэн хоёр сонголтоос сонголтоо хийн бүртгүүлнэ үү.
🔷Бүртгэлийн хураамж: 120,000 төгрөг /early bird: 2026.09.01-ний өдрийг дуустал 80,000 төгрөг/
🔷Төлбөр хүлээн авах данс: МҮХАҮТанхимын MN05 000500 5112003124 - Хаан банк /гүйлгээний утга: овог, нэр MAD/
🔷 Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл /[email protected]/ хаягаар, эсхүл утсаар /70111545/ холбогдон авна уу.

📌📅 “МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ПАНЕЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА🔷 МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Ар...
10/08/2026

📌📅 “МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ПАНЕЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
🔷 МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын арбитрын өдөр” олон улсын хурлын гуравдугаар панелын модератор, панелистуудыг танилцуулж байна.
🔷 Тус олон улсын хурал нь 2026 оны 9 дүгээр сарын 18-ны баасан гарагт МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулагдана.
🔷Бүртгэлийн линк: http://membership.mn:8080/front/event/public/person
Та тус арга хэмжээнд бүртгүүлэхдээ дээрх линкээр нэвтрэн МҮХАҮТ-ын гишүүн бол гишүүний эрхээрээ, гишүүн биш бол "Гишүүн бусаар нэвтрэх" товчийг дарж "Монголын арбитрын өдөр - 2026" арга хэмжээг сонгон байгууллага эсхүл хувь хүн гэсэн хоёр сонголтоос сонголтоо хийн бүртгүүлнэ үү.
🔷Бүртгэлийн хураамж: 120,000 төгрөг /early bird: 2026.09.01-ний өдрийг дуустал 80,000 төгрөг/
🔷Төлбөр хүлээн авах данс: МҮХАҮТанхимын MN05 000500 5112003124 - Хаан банк /гүйлгээний утга: овог, нэр MAD/
🔷 Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл /[email protected]/ хаягаар, эсхүл утсаар /70111545/ холбогдон авна уу.

📌📅 “МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ПАНЕЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА🔷 МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Ар...
31/07/2026

📌📅 “МОНГОЛЫН АРБИТРЫН ӨДӨР – 2026” ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ПАНЕЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
🔷 МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын арбитрын өдөр” олон улсын хурлын нэгдүгээр панелын модератор, панелистуудыг танилцуулж байна.
🔷 Тус олон улсын хурал нь 2026 оны 9 дүгээр сарын 18-ны баасан гарагт МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулагдана.
🔷Бүртгэлийн линк: http://membership.mn:8080/front/event/public/person
Та тус арга хэмжээнд бүртгүүлэхдээ дээрх линкээр нэвтрэн МҮХАҮТ-ын гишүүн бол гишүүний эрхээрээ, гишүүн биш бол "Гишүүн бусаар нэвтрэх" товчийг дарж "Монголын арбитрын өдөр - 2026" арга хэмжээг сонгон байгууллага эсхүл хувь хүн гэсэн хоёр сонголтоос сонголтоо хийн бүртгүүлнэ үү.
🔷Бүртгэлийн хураамж: 120,000 төгрөг /early bird: 2026.09.01-ний өдрийг дуустал 80,000 төгрөг/
🔷Төлбөр хүлээн авах данс: МҮХАҮТанхимын MN05 000500 5112003124 - Хаан банк /гүйлгээний утга: овог, нэр MAD/
🔷 Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл /[email protected]/ хаягаар, эсхүл утсаар /70111545/ холбогдон авна уу.
#МОУА #Арбитр

🇲🇳ДЭНЖ ХОТОЙТОЛ ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙТулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэ...
10/07/2026

🇲🇳ДЭНЖ ХОТОЙТОЛ ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

🔷 МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын үйл ажиллагааны нэг чиглэл нь шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэ...
26/06/2026

🔷 МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын үйл ажиллагааны нэг чиглэл нь шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх аргыг Монгол Улсад хөгжүүлэх, оюутан судлаачдын онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх үйлсийг дэмжин ажилладаг.
🔷 Энэ хүрээнд МОУА нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багийг олон улсын арбитрын мэтгэлцээний тэмцээнүүдэд 2023 оноос эхлэн дэмжсээр ирсэн билээ. Энэ оны 3 дугаар сард Хонг Конг-д зохион байгуулагдсан Vis East Moot олон улсын арилжааны арбитрын мэтгэлцээний тэмцээнд тус багийг оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.
🔷 Тэмцээний үр дүнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн хүрээлэн нь тэмцээний зохион байгуулагч байгууллагатай хамтран Монгол Улсад “Capacity Building Program” хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
🔷 Уг хөтөлбөрийн хүрээнд дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудын профессор, багш нар Монгол Улсад хүрэлцэн ирж, олон улсын арилжааны арбитрын мэтгэлцээний тэмцээнд оролцогчдыг бэлтгэх 11 өдрийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах саналыг тавьснаар МУИС-ийн ХЗСургууль, МОУА хамтран хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
🔷 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамт олон МОУА-аас үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлж, “Олон улсын арилжааны арбитрын дэлхийн атлас” ном болон тус сургуулиас эрхлэн гаргадаг “ЭРХ ЗҮЙ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн дугааруудыг “Талархал” дурсгалын хамт өглөө.
🔷 Талархал ирүүлсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамт олон, тэмцээний удирдагч багш, МОУА-ын арбитрч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Э.Байгал болон тэмцээнд оролцсон багийн нийт гишүүдэд цаашдын сургалт, эрдмийн ажилд нь амжилт хүсье.

🔷Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүний дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Азийн хөгжлийн банк(ADB) н...
24/06/2026

🔷Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүний дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Азийн хөгжлийн банк(ADB) нар хамтран “Маргааныг үр ашигтай шийдвэрлэх замаар бизнесийг бэхжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
🔷Тус арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Азийн Хөгжлийн Банкны эрх зүй, бодлогын шинэчлэлийн албаны зөвлөх Мария Сесилия Т. Сиканго нар үг хэллээ.
🔷 Арга хэмжээнд Азийн Хөгжлийн Банкны олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, бодлогын зөвлөх Аннет Магнуссон, “White & Case” хуулийн фирмийн партнер, олон улсын нийтийн эрх зүй хариуцсан дарга Андреа Менакер, МУИС-н ХЗС-ийн хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, арбитрч Э.Байгал, Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, нарийн бичгийн дарга Н.Батдорж нар илтгэл хэлэлцүүлж, маргаан шийдвэрлэх арга, хэрэгслүүдын онцлог, Монгол дахь арбитрын эрх зүйн зохицуулалт, бизнес эрхлэгчдийн гэрээ байгуулахад анхаарах зүйлс зэргийг танилцуулсан юм.
🔷Семинарт хүрэлцэн ирсэн Монголын тэргүүлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл болон хамтран ажилласан Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье.

ЭМГЭНЭЛСАМБУУГИЙН ДЭМБЭРЭЛ(1955-2026)Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засгийн шинжлэх ухааны нэрт эрдэмт...
23/06/2026

ЭМГЭНЭЛ
САМБУУГИЙН ДЭМБЭРЭЛ
(1955-2026)
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эдийн засгийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Улсын Их Хурлын гишүүн асан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүний дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга асан Самбуугийн Дэмбэрэл 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлэн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд төдийгүй Монгол Улсын төр, эдийн засаг, хувийн хэвшилд хүнд гарз тохиолоо.
С.Дэмбэрэл нь 1955 онд Улаанбаатар хотод төрж, 1981 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетыг төгсөн эдийн засагч мэргэжил эзэмшсэн бөгөөд АНУ, Япон, Австрали улсад мэргэжил дээшлүүлсэн манай улсын тэргүүний сэхээтнүүдийн нэг байв.
Тэрбээр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын даргаар ажиллахдаа шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх механизм, тэр дундаа орчин үеийн арбитрын төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, Арбитрын бие даасан, хараат бус байх шинжийг ханган үр дүнтэй ажилласан билээ.
Бизнес эрхлэгчдэд маргааныг түргэн, шуурхай, уян хатан, өндөр нууцлалтайгаар шийдвэрлүүлэх боломжийг нээх зорилгоор дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдийг арбитрчаар элсүүлж, арбитрчдын уулзалт, хурал, сургалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг байв.
Мөн Монгол Улсын Арбитрын тухай хууль, МҮХАҮТ-ын дэргэдэх Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг олон улсын жишигт хүрэх суурийг тавьж, 2003 болон 2017 оны “Арбитрын тухай хууль”-ийг боловсруулахад гар бие оролцон Монгол Улсын арбитрын эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Төр засгаас түүний гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, “Салбарын тэргүүн” тэмдэг, “Алтан гадас” одон, “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цолоор шагнасан бөгөөд түүний нэр алдар Ази, Номхон далайн бүс нутгийн "Хэн нь хэн бэ?" намтрын номд мөнхрөн үлдсэн билээ.
Талийгаачийн нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэл, дайчин, зарчимч зан чанар, алсын хараа бидний сэтгэл, зүрхэнд үүрд орших болно.

ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД
АЖЛЫН АЛБА
НИЙТ АРБИТРЧИД

🔷МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, АНУ-ын Арилжааны эрх зү...
22/06/2026

🔷МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (CLDP), Азийн хөгжлийн банктай хамтран “Олон улсын арилжааны арбитрын талаарх шүүгчдийн хэлэлцүүлэг” сэдэвт арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
🔷Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Шүүх ба арбитр” дэд сэдвийн хүрээнд дараах олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүлэв:
• Томоко Ишикава (Япон улсын Нагояагийн их сургуулийн профессор, доктор): “Олон улсын арилжааны арбитрын ажиллагаанд анхаарах гол асуудлууд”;
• Элизабет Стонг (АНУ-ын Нью-Йорк мужийн Зүүн тойргийн шүүхийн шүүгч): “Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ажиллагаа: АНУ-ын туршлага”;
• Ким Ён Сөг (БНСУ-ын Чанвон дүүргийн шүүхийн шүүгч): “Арбитрт ээлтэй шүүхийн тогтолцооны талаарх БНСУ-ын хандлага ба шүүхийн хязгаарлагдмал оролцоо”;
• Баяр Шарав (CMS Zurich хуулийн фирмийн зөвлөх, доктор): “Бизнесийн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэхэд шүүхийн гүйцэтгэх үүрэг”.
🔷Хоёрдугаар хэсэгт “Монгол Улс дахь арбитрын үйл ажиллагаа” дэд сэдвийн хүрээнд дараах шүүгч, арбитрч, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ:
• М.Сувд (ОТИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор): “Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлж буй өнөөгийн практик”;
• С.Энхцэцэг (МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга, доктор): “Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх эрх зүйн зохицуулалт ба өнөөгийн практик”;
• Д.Нямбазар (Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч): “Давж заалдах шатны шүүхээр хянагдсан арбитрын хэрэг, хүчингүй болсон үндэслэлүүд /2024-2026/”;
• С.Энхбаяр (Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч): “Арбитрын хэрэг хянан шийдвэрлэхэд давж заалдах шатны шүүхийн оролцоо”.
🔷Хэлэлцүүлгийн явцад олон улсын арилжааны арбитрын хөгжлийн орчин үеийн чиг хандлага, арбитрын ажиллагаанд шүүхийн оролцооны хүрээ, арбитрыг дэмжих шүүхийн механизм, түүнчлэн арбитрын шийдвэрийг хүчингүй болгох болон хүлээн зөвшөөрч, биелүүлэх ажиллагаатай холбоотой шүүх, арбитрт тулгамдсан асуудлуудын талаар санал солилцож, цаашид идэвхтэй хамтран ажиллаж, энэ төрлийн арга хэмжээ, сургалт, хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм.
#МОУА #Арбитр

МҮХАҮТ, түүний дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр болон Азийн Хөгжлийн Банк (ADB) хамтран “Маргааныг үр ашигтай шийдвэр...
17/06/2026

МҮХАҮТ, түүний дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр болон Азийн Хөгжлийн Банк (ADB) хамтран “Маргааныг үр ашигтай шийдвэрлэх замаар бизнесийг бэхжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

🤝Энэхүү арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгж, байгууллагуудтай тогтмол гэрээний харилцаанд ордог компаниудад зориулагдсан бөгөөд маргаан шийдвэрлэх арга хэрэгслийн давуу тал, онцлогуудыг танилцуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах практик мэдлэг олгох зорилготой.

📅2026.06.24
🕒 08:30 - 11:30
📌МҮХАҮТ-ын Их Танхимд
📞70111545
Бүртгэлийн линк: http://membership.mn:8080/front/event/public/person
Дэлгэрэнгүй
https://www.mongolchamber.mn/event/3440
Монголын Олон Улсын Арбитр
#МҮХАҮТ #Арбитр #БизнесХөгжил #ҮнэТөлбөргүй #Бүртгүүлээрэй

Address

ХУД, 15-р хороо, М. Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр
Ulaanbaatar
17011

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670111545

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Олон Улсын Арбитр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Олон Улсын Арбитр:

Shortcuts

Share

Category