401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг

Website

401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг 80100401

01/10/2026
🇲🇳АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ✅Олон улсын ахмадын өдөр-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ер...
30/09/2026

🇲🇳АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

✅Олон улсын ахмадын өдөр-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
✅Хүндэтгэлийн арга хэмжээнд 2026 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, бэлтгэл ахмад Ж.Бадамдорж, ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Н.Алтантуяа нарт хүндэтгэл үзүүлж, үдэн гаргах ажлыг зохион байгууллаа.
✅Энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настнаа шагнаж урамшууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан”-аар ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч С.Чулуун, “Албаны төлөө 1 медаль”-аар ахмад ажилтан, бэлтгэл хошууч П.Ганбаатар, ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Я.Гантөмөр, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр ахмад ажилтан, бэлтгэл хошууч Н.Лхагвасүрэн, ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ц.Зандан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр нэр бүхий 5 ахмад ажилтныг тус тус шагнаж урамшууллаа.
✅Нийт ахмад ажилтнууддаа Олон улсын болон Монголын ахмадын өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО✅Улаанбаатар хот болон орон нутгийн зарим эмнэлгийн дунд зохион байгуулагдса...
28/09/2026

СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

✅Улаанбаатар хот болон орон нутгийн зарим эмнэлгийн дунд зохион байгуулагдсан “AXIS CUP-2026” спортын 3 төрөлт анхдугаар тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамтарсан баг тамирчид амжилттай оролцлоо.
✅Тус тэмцээнд нийт 34 багийн тамирчид спортын ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд эрэгтэй волейболын төрөлд мөнгөн медаль хүртлээ.🥈🏐

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн авлига, ашиг сонирхлын зөрчил болон харилцаа хандлага, ёс зүйтэй хо...
25/09/2026

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн авлига, ашиг сонирхлын зөрчил болон харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг 1800-1112 тусгай дугаарын утсанд хүлээн авч байна.

17/09/2026
АХМАД АЖИЛТНУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА✅Олон Улсын ахмадын өдрийг угтан Шүүхийн шийд...
17/09/2026

АХМАД АЖИЛТНУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Олон Улсын ахмадын өдрийг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгээс ахмад ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзүүлэлтийг эрт үед нь илрүүлэх зорилгоор эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгууллаа.

✅Тус үзлэг, оношилгоогоор ахмад ажилтнуудын эрүүл мэндийн байдлыг үнэлж, шаардлагатай тохиолдолд цаашид авах арга хэмжээ болон эмчилгээ, зөвлөгөөг өглөө.

“ХАМТЫН ХҮЧ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АЯНД 401 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ- НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЭГДЛЭЭ✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөн...
11/09/2026

“ХАМТЫН ХҮЧ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АЯНД 401 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ- НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЭГДЛЭЭ

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газраас зохион байгуулж буй “Хамтын хүч, аюулгүй байдал” аянд 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлэг нэгдлээ.
✅Аяны хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэн, алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Цэргийн дүрэмт хувцас” сэдвээр сургалт зохион байгууллаа.
✅Мөн бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Шар” дохиогоор ажиллуулан, аранзны иж бүрдэл болон бэлэн байдалд үзлэг шалгалт хийлээ.

10/09/2026

ЗАЛРУУЛГА
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл олон нийтийн сайтад нийтлэгдсэн. Дээр дурдсан мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хоригдлын цалинтай ажлын байрыг 30 хувьд хүргэхээр тусгасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлуудын ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн, хоригдлыг цалинтай ажлын байраар хангаж, шагналын хоног олгон, бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг барагдуулан ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214.6. “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно”, 217.1. “Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хорих ялын 50-иас дээш хувийг эдэлсэн хоригдлыг харуул хамгаалалтгүй, 50-иас доош хувийг эдэлсэн хоригдлыг хорих ангийн өөрийн үйлдвэрлэл болон хорих ангиас гадуур прокурорын зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр харуул хамгаалалттай хөдөлмөрлүүлж болно” гэж тус тус заасны дагуу гэрээг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлстэй ажиллуулахыг зөвшөөрдөг.
Мөн хорих анги, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд Прокурорын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавин ажилладаг. Иймд хорих байгууллагын удирдлага, алба хаагчид хоригдлыг зөвшөөрөлгүйгээр гадна хэсэгт болон цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй. Дээрх асуудалтай холбогдуулан Прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа болно.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Address

ХУД 21-р хороо
Ulaanbaatar
1234

Alerts

Be the first to know and let us send you an email when 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category