Ariun Advocate LLC

Ariun Advocate LLC Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн мэргэжлийн үйлчилгээ

🤝 Найздаа туслаж батлан даалт гаргах гэж байна уу?“Би өөрөө зээл аваагүй учраас төлөхгүй” гэж ойлгож болохгүй. Батлан да...
20/08/2026

🤝 Найздаа туслаж батлан даалт гаргах гэж байна уу?

“Би өөрөө зээл аваагүй учраас төлөхгүй” гэж ойлгож болохгүй. Батлан даалтын гэрээнд гарын үсэг зурснаар тодорхой нөхцөлд тухайн хүний зээлийн төлбөрийг өөр дээрээ хүлээх, улмаар санхүүгийн болон хууль зүйн эрсдэлд орох боломжтой.

📌 Тиймээс батлан даалтын гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө:
✔️ Ямар үүрэг хүлээж байгаагаа
✔️ Зээл төлөгдөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээхээ
✔️ Гэрээнээс гарах боломжтой эсэхийг
заавал сайтар ойлгож, шалгаарай.

Гарын үсэг бол зүгээр нэг тусламж биш — санхүүгийн хариуцлага байж болно.

Хуулийн асуудлаа мэргэжлийн хүнээс тодруулж, эрсдэлээ урьдчилан тооцоолоорой. ⚖️
#БатланДаалтынГэрээ #ХуулийнЗөвлөгөө

2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,000,000 төгрөг болж нэмэгдэнэ.Одоогийн мө...
18/08/2026

2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,000,000 төгрөг болж нэмэгдэнэ.

Одоогийн мөрдөж буй 792,000 төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдэж, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 5,952.3 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.

📌 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалин, тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт болон инфляц зэрэг хүчин зүйлсийг харгалзан үздэг.

12/08/2026

Бид танд дараах үйлчилгээг үзүүлнэ:
-Өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ
-гэрээ баримт бичгийн төсөл боловсруулах хянах
-Гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэл
-Хууль зүйн дүгнэлт, зөвлөгөө

📌 ТА ГАЗАР ЭЗЭМШДЭГ ҮҮ?Газар эзэмших эрхтэй иргэн, аж ахуйн нэгж бүр дараах үүргийг хуульд заасны дагуу биелүүлэх шаардл...
11/08/2026

📌 ТА ГАЗАР ЭЗЭМШДЭГ ҮҮ?

Газар эзэмших эрхтэй иргэн, аж ахуйн нэгж бүр дараах үүргийг хуульд заасны дагуу биелүүлэх шаардлагатай байдаг.

⚖️ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тодорхой нөхцөлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож болно. Үүнд:

• Газрын зориулалтыг зөрчих
• Газрын төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байх
• 2 жил дараалан ашиглахгүй байх
• Байгаль орчны шаардлага биелүүлэхгүй байх
• Бүртгэл, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зэрэг орно.

#ЗахиргааныЭрхЗүйнЗөвлөгөө

📌 Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой чухал ойлголтГэр бүлийн хамтын амьдралын хугацаанд бий болсон хө...
10/08/2026

📌 Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой чухал ойлголт

Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө нь ихэнх тохиолдолд хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцогддог. Ийм хөрөнгийг нэг тал дангаараа бус, гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ёстой.

⚖️ Үл хөдлөх хөрөнгийг худалдах, бэлэглэх, шилжүүлэх зэрэг хэлцэл хийхдээ насанд хүрсэн гэр бүлийн гишүүний бичгээр гаргасан, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл шаардлагатай байдаг. Зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болох эрсдэлтэй.

👨‍👩‍👧‍👦 Мөн гэр бүлийн гишүүний эрх зөрчигдөж, хөрөнгийг дур мэдэн шилжүүлсэн, орлого ашиг нуун дарагдуулсан бол зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хамгаалуулах эрхтэй.

#ГэрБүлийнЭрхЗүй #ИргэнийХууль

👨‍👩‍👧‍👦 Гэр бүлээрээ хамтдаа бүтээсэн хөрөнгө хэний өмч вэ?Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон орлого...
04/08/2026

👨‍👩‍👧‍👦 Гэр бүлээрээ хамтдаа бүтээсэн хөрөнгө хэний өмч вэ?

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон орлого, хадгаламж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, үнэт цаас зэрэг нь ихэнх тохиолдолд гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болдог.

Хүүхэд асарч, гэр ахуй эрхэлж байсан ч таны хөдөлмөр мөн адил үнэлэгдэнэ. ⚖️

Өөрийн болон гэр бүлийн эрхээ мэдэж, хөрөнгийн асуудлаа хуульд нийцүүлэн хамгаалаарай.

#ГэрБүлийнЭрхЗүй #ДундынӨмч #ИргэнийХууль

02/07/2026

Ажлаас гарахдаа зөвхөн "Маргаашаас ажилдаа ирэхгүй" гэж хэлэхэд хангалттай юу?
Ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэдийд, ямар журмаар цуцлахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зохицуулсан байдаг. Ажилтан нь хүсэлтээ амаар бус, бичгээр эсхүл цахим хэлбэрээр ажил олгогчид мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэл өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрсний дараа ажилтан ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцогдоно. Харин ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсон тохиолдолд энэхүү 30 хоногийн хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно.

Та газар эзэмших эрхтэй бол тухайн эрхээ хадгалахын тулд Газрын тухай хууль болон байгуулсан гэрээнийхээ нөхцөлийг чанд ...
02/07/2026

Та газар эзэмших эрхтэй бол тухайн эрхээ хадгалахын тулд Газрын тухай хууль болон байгуулсан гэрээнийхээ нөхцөлийг чанд мөрдөх шаардлагатай. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байх, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байх, хуульд заасан бусад үүргээ биелүүлэхгүй байх зэрэг нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болдог. Эдгээр үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд эрх бүхий байгууллага уг зүйлд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжтой. Иймд хуульд заасан үүргээ сайн мэдэж, хэрэгжүүлэх нь өөрийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чухал ач холбогдолтой юм. Доор газар эзэмших эрхийг хүчингүй болгох нийтлэг үндэслэлүүдийг танилцуулж байна.
#ЗахиргааныЭрхЗүй #ЗахиргааныЭрхЗүйнЗөвлөгөө1

Address

ХУД, 15-р хороо, Regis Place, 1307 тоот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ariun Advocate LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share