08/06/2026
🤔 Таны фэйсбүүк дээрх зураг, иргэний үнэмлэхний цээж зураг, ажлын анкетын зураг нь хууль зүйн утгаараа биометрик мэдээлэл мөн үү?
📖 Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу:
Биометрик мэдээлэл гэдэг нь хүнийг техник, программ хангамж ашиглан таних боломжтой:
✔️ Нүүр царай
✔️ Хурууны хээ
✔️ Нүдний солонгон бүрхэвч
✔️ Дуу хоолой
✔️ Биеийн хөдөлгөөний онцлог зэрэг
давтагдашгүй өгөгдлийг хэлнэ.
❌ Энгийн фото зураг өөрөө бүх тохиолдолд биометрик мэдээлэл биш.
✅ Харин тухайн зургийг:
• Нүүр царай таних системд ашиглах;
• Хүнийг автоматаар таних зорилгоор боловсруулах;
• Биометрик мэдээллийн санд холбох;
тохиолдолд биометрик мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд хамаарч болно.
📞 8686-1820 | 9115-0095
📧 [email protected]
📍 Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Найман шарга, 405 тоот