Дамдинсүрэн Мөнхцэцэг

Дамдинсүрэн Мөнхцэцэг .

31/03/2026

Г.Ариунболор: Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ -д хадгалагддаг ч эхлээд нам шийдээд, дараа нь парламент зөвхөн батлах үүрэгтэй институт болж хувирчээ

https://dnn.mn/article/g8CkPJ0Bcym0rR_O5Hjr

31/03/2026

5 даргын солигдох үйл явцад ингээд л хавтастай ажлуудаа ширээн дээр өрөөд л хүлээлгэж өгдөг байлаа гэж 😝

31/03/2026
Хоорондоо яасан адилхан дээлтэй юм бээээ😁😃
26/03/2026

Хоорондоо яасан адилхан дээлтэй юм бээээ😁😃

24/03/2026

2028 онд ахмадууд минь одооний 126 гишүүдэд бүү санал өгөөрэй

ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ ЕРӨӨЖ БАЙГААРАЙТэнгэрийн ивээл над дээр бууж,Газрын буян намайг түшиж,Өнөөдрийн ажил үйлсӨлзийтэй бүтэ...
24/03/2026

ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ ЕРӨӨЖ БАЙГААРАЙ

Тэнгэрийн ивээл над дээр бууж,
Газрын буян намайг түшиж,
Өнөөдрийн ажил үйлс
Өлзийтэй бүтэх болтугай.

Аз хийморь минь бадарч,
Саруул ухаан минь тэлж,
Сайхан боломжууд
Өөрөө над руу ирэх болтугай.

Санаа зорьсон бүхэн минь
Саадгүй бүтэж,
Сайн заяа минь
Өдөр бүр арвижих болтугай.

Сэтгэл минь амгалан байж,
Сайн энерги намайг хүрээлж,
Сайн хүмүүс
Замд минь учрах болтугай.

Буян минь арвижиж,
Олз омог минь дэлгэрч,
Элбэг хангалуун амьдрал
Надад ирэх болтугай.

Арван зүгт тэнгэр ивээж,
Аз хийморь минь сэрж,
Ажил үйлс минь
Дардан замаар явах болтугай.

Өнөөдөр миний өдөр байж,
Өлзий буян дүүрч,
Аз жаргал, амжилт
Надад болон бусдад ирэх болтугай 🫶

Сайхан ерөөл байна манайхан хадгалаад, шэйрлээд яаөарай🥰

📌МОСКВАГИЙН КРЕМЛИЙН МУЗЕЙД “ЧИНГИС ХААНЫ ҮР САД: ОРОСУУД БА ДАЯН ДЭЛХИЙ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ✅Оросын Холбооны Улсын нийсл...
24/03/2026

📌МОСКВАГИЙН КРЕМЛИЙН МУЗЕЙД “ЧИНГИС ХААНЫ ҮР САД: ОРОСУУД БА ДАЯН ДЭЛХИЙ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
✅Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны үр сад: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн албан ёсоор нээлтээ (2026.03.19) хийлээ.
✅Энэхүү үзэсгэлэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины “Ард түмний эв нэгдлийн жил” хэмээн 2026 оныг зарласан арга хэмжээний хүрээнд Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулан гаргаж буй томоохон үзэсгэлэн юм. Мөн ОХУ-д Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн анхны албан ёсны үзэсгэлэн боллоо.
✅Кремлийн ордны Успескийн хонхот цамхаг, Патриархын цогчин сүмийн танхимд дэлгэгдсэн үзэсгэлэнг нээж, Кремлийн музейн Ерөнхий захирал Елина Гагарин хэлсэн үгэндээ Чингис хаан түүний удмынхан ба Орос орны түүхэн харилцаа, тэдгээрийн олон талт түүхийн агуулгыг шингээсэн үзэсгэлэнг бөгөөд, ОХУ-ын томоохон музей, номын сан, хувь цуглуулагчдад хадгалагдаж буй хосгүй үнэт ховор 150 гаруй дурсгалаас бүрдсэн” томоохон үзэсгэлэнг гаргаж байна хэмээв.
✅Нээлтэд Монгол Улсын Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун оролцож нээлтийн үг хэллээ. Тэрбээр, Чингис хаан түүний угсааны эзэнт гүрэн Евразийн уудам тал нутагт өөрийн ертөнцийг бий болгож, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, цэргийн урлагийн их солилцоог буй болгож, өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн дэлхийн олон түүхч, эрдэмтэд нэгэнтээ зөвшөөрч байна. Тэд өрнө дорнын олон улс оронд өөрийн эрхшээлийг тогтоохдоо байлдан дагуулагч бус өөрийн өв, өндөр статус, нөлөөг өргөн хүрээнд буй болгож чадахдаа тэдгээр улс орны ард түмний шашин шүтлэг, уламжлалт ахуй соёл, амьдралын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж байсныг түүхэн дурсгалууд, бичгийн эх сурвалжууд илтгэн харуулна. Байлдан дагуулалд сүйтгэл, түйвээн, эрх мэдлийн тогтолцоо үйлчлэх нь тухайн цаг үеийн дэлхийн дэг журам гэж ойлгогддог. Чингис хаан, түүний угсааныханы үлдээсэн өв, нөлөө, их солилцоо дэлхийн олон оронд ул мөр болон үлдэж тэдгээр улс орны дараа дараагийн хувь заяанд нөлөө үзүүлсэн нь үнэн түүх юм. Москвагийн Кремлийн музейнүүд Оросын Соёлын яамны дэмжлэгтэйгээр XV-XVII зууны Оросын хаант улсын Чингис хааны үр удмынханд зориулагдсан томоохон үзэсгэлэнг анх удаа танилцуулж байгаа нь зөвхөн Оросын ард түмний түүх төдийгүй Монголчууд бидний түүхийн судалгаанд ч нэн чухал, сонирхолтой, шинэ боломж нээж өгч буй юм. Монголын эзэнт гүрэн болон Алтан Ордын өв уламжлал, Орос-Татар улсуудын холбоо, соёлын нөлөө, хаад ноёдын гэрлэлт, ордны ёслолын хүрээнд тэдний түүхийг судалж харилцааны цоо шинэ түүхийг тодруулах боломж олгож байна” гэдгийг тодотгон хэлсэн байна.
✅Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний Номын сан, Оросын музей зэрэг оросын түүх соёлын 10 гаруй байгууллагад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улсын түүхэнд холбогдох 150 гаруй шилмэл үзмэр оролцож байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай шууд холбогдох түүхэн өв дурсгал гэж баттай хэлж болох олон үзмэр анх удаа үзэгчдийн хүртээл болж байгаа юм.
✅Тус үзэсгэлэн нь Оросын түүх бичлэг дэх Монголын эзэнт улс, Чингис хааны удмынханы Оросын түүхэн дэх үүрэг байр суурь, тэдний харилцааны асуудлыг цоо шинээр авч үзэх боломж олгож байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.
✅”Чингис хааны үр сад: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэнг ирэх долоодугаар сарын 19-ний өдрийг хүртэл Москвагийн Кремлийн музейд дэлгэгдэх бөгөөд, олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөрүүд зэрэг цуврал олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсөн аж.

Via Чингис хааны музей


https://kreml.ru/ru/exhibitions/potomki-cingisxana-rus-i-mir
https://chinggismuseum.com/blogs/69c20b4dc298b08f7c183e8e
https://www.youtube.com/watch?v=sv-2g2RLDqs
https://www.instagram.com/p/DWQ9d-zAoQc/

Казахстан улс бүх ард түмний дунд явуулсан санал асуулгын үр дүнд тулгуурлан шинэ Үндсэн хуулиа баталлаа. Төв Азийн хамг...
22/03/2026

Казахстан улс бүх ард түмний дунд явуулсан санал асуулгын үр дүнд тулгуурлан шинэ Үндсэн хуулиа баталлаа. Төв Азийн хамгийн том эдийн засагтай тус улсын хувьд Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносноос нь хойших улс төр, эрх мэдлийн тэнцвэрийн хамгийн том шинэчлэл нь энэ болж байна.

Мягмар гарагт БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурж, мөн бүх нийтийн санал асуулга явуулсан гуравдугаар сарын 15-ны өдрийг улс даяар Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэхээр хуульчилсныг The Astana Times мэдээллээ.

Ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ Үндсэн хуульд 1995 онд батлагдсан Үндсэн хуулийн заалтуудыг бараг бүхэлд нь өөрчилж, нийт 99 зүйлээс ердөө дөрвийг нь өөрчлөлтгүй үлдээжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгаснаар Казахстаны хууль тогтоох байгууллага хоёр танхимт бүтцээс "Курылтай" хэмээх нэг танхимт систем рүү шилжиж, Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээж, засаглалын шинэ институцүүд бий болгохын сацуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дахин бататгаж.
Via Bloomberg

Баярын мэнд хүргэе
22/03/2026

Баярын мэнд хүргэе

Address

Hunnu Street
Ulaanbaatar
13312

Alerts

Be the first to know and let us send you an email when Дамдинсүрэн Мөнхцэцэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дамдинсүрэн Мөнхцэцэг:

Share