16/04/2026
✅Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ.
‼️Хог ачуулах албан байгууллага өнөөдрөөс эхлэн E-business системд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх хүсэлт гаргах бөгөөд тухайн хүсэлт харьяа дүүргийн хариуцсан мэргэжилтэнд автоматаар хуваарилагдах юм.
👨💻Дүүргийн мэргэжилтэн тухайн хүсэлтийг хүлээн авч баталгаажсан төлөвт шилжсэнээр хог ачуулах байгууллага E-business системээс E-Geree системд автоматаар нэвтэрнэ.
Ажлын 5-10 хоног зарцуулдаг байсан гэрээг нэг хоногт багтаан цахимаар баталгаажуулж, хог ачуулах төлбөрөө төлнө. Хог хаягдал тээвэрлэх гэрээ цахим хэлбэрт шилжсэнээр гэрээ сунгах хугацаанаас хоцрох, олон хуудас цаас үйлдэх асуудлыг бүрэн халж, хог ачуулах ААН, дүүрэг тус бүрийн хариуцсан мэргэжилтнүүд, хог ачих компани цахим орчинд хурдан шуурхай, ил тод ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.✅
Цахим гэрээ хийх: https://e-geree.mn/mn
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, E-Mongolia, E-Geree цахим баримт бичгийн систем хамтран нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээ...