Businesslaw.mn

Businesslaw.mn Бизнесийн эрх зүйг танин мэдэхүй

Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээг дараах хүрээнд хийсэн болно. Монгол Улсын Алсын хараа 2...
19/12/2021

Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээг дараах хүрээнд хийсэн болно.

Монгол Улсын Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын хүрээнд:

1. Компанийн эрх зүй ба Ковид-19 цар тахал;
2. Компанийн эрх зүй ба цахимжилт;
3. Компанийн эрх зүй ба гадаадын хөрөнгө оруулалт болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай;
4. Компанийн эрх зүй ба хүний эрх.

Компанийн тухай хууль дахь зохицуулалтын хүрээнд:

1. Хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн (ХХК) эрх зүйн ялгамжтай зохицуулалт;
2. ХХК болон хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн эрх зүйн ялгамжтай зохицуулалт;
3. ТУЗ-ийн хараат бус гишүүнд хамаарах эрх зүйн тулгамдсан асуудал;
4. ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг бүртгэх журам;
5.Хуулийн этгээдийн чадварын эрхийг үгүйсгэх,хязгаарлагдмал хариуцлагын
зохицуулалт;
6. Нэг гишүүнтэй компанийн зохицуулалт;
7. ХХК-ийн хяналтын тогтолцоо;
8. Гүйцэтгэх удирдлагын эрх зүйн зохицуулалт;
9. Хувьцаа эзэмшигч компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах;
10.Компанийн нэгдэл-Групп компани;
11. Гадаадын компанийг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх эрх зүйн асуудал; 12. Компанийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх асуудал болон шүүхийн харьяалал;
13.Компанийн үүсгэн байгуулагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгох;
14.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан компанийг улсын бүртгэлээс хасах зохицуулалт Иргэний хууль болон КтХ-тай
зөрчилдөж байгаа тухай;
15.ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт.

Хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг блокчэйний тусламжтайгаар үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх газраар бус компани...
18/10/2021

Хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг блокчэйний тусламжтайгаар үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх газраар бус компани өөрөө хийж цаг хугацаа, зардал хэмнэх боломжтой болсон тухай бичсэн байгаа 🙂

Хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг хөтлөх үүргийг хүлээдэг.[1] Хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг тухайн компани өөрөө эсхүл…

БНХАУ-ын ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
30/09/2021

БНХАУ-ын ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Тодорхойлолт

15/06/2021

ИНВЕСКОР БОНДЫН ТРАНЧ I-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ!!! 🎊🎉🎊🎉

Анхдагч арилжааг 2021/06/14-ний 10.00 цагт нээж 2021/06/16-ны өдрийн 16.00 цагт хаах юм.

ХХК болон ХК-ийн эрх зүйн зохицуулалтыг ялгамжтай зохицуулаагүйгээс олон асуудал үүсэж байгаа нь Компанийн тухай хуулийг...
30/05/2021

ХХК болон ХК-ийн эрх зүйн зохицуулалтыг ялгамжтай зохицуулаагүйгээс олон асуудал үүсэж байгаа нь Компанийн тухай хуулийг шинэчлэх нэгэн шалтгаан болсон. КтХ-ийн шинэчлэх асуудлыг ярихын тулд ХХК болон ХК-ийн эрх зүйн зохицуулалтыг ялгамжтай зохицуулаагүй үндсэн шалтгааныг олох шаардлагатай гэж үзээд өөрийн хийсэн дүгнэлтээ энгийн, сонирхолтой байдлаар үзүүлэхийг хичээлээ. Миний уншиж, судалж, мэдсэн зүйлээсээ хийсэн дүгнэлт нь 1999 оны Компанийн тухай хуульд "Компани" хэмээх нэр томьёогоор ХХК болон ХК -д аль алинд "хувьцаа" хэмээх ойлголтыг хамаатуулсанаар үүссэн гэж дүгнэсэн болно. Учир нь онол болон бусад улсын хууль тогтоомжоос үзэхэд "хувьцаа" хэмээх ойлголт нь зөвхөн ХК-д хамаарах ойлголт байсан юм. Найруулга, агуулгын хувьд алдаа дутагдал байвал мэргэжлийн саналаа илгээнэ үү. Баярлалаа

Оршил

1. Бээжингийн олон улсын арбитрын төвийн цахим хуудас: Beijing Arbitration commission :https://www.bjac.org.cn/english/i...
07/02/2021

1. Бээжингийн олон улсын арбитрын төвийн цахим хуудас:

Beijing Arbitration commission :
https://www.bjac.org.cn/english/index.jsp

Бээжингийн олон улсын арбитрын дүрмийг:
https://www.bjac.org.cn/english/page/zc/guifan2019.html

2. Хятадын Олон улсын эдийн засаг болон худалдааны арбитрын цахм хуудас болон дүрмийг дараах холбоосоор авна уу

China International Economic and Trade Arbitration Commission (CIETAC):

http://www.cietac.org.cn/index.php?m=Page&a=index&id=106&l=en

The Beijing Arbitration Commission is a not-for-profit permanent organization devoted to providing a forum for impartial and efficient alternative dispute resolution including arbitration and mediation.

Хятад улс Иргэний кодексийн шинэ үеийг 2017 оноос эхлүүлсэн. 2017 оноос өмнөх 30 жилд үйлчилж байсан Иргэний хууль нь тө...
30/01/2021

Хятад улс Иргэний кодексийн шинэ үеийг 2017 оноос эхлүүлсэн. 2017 оноос өмнөх 30 жилд үйлчилж байсан Иргэний хууль нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн суурь дээр бий болсон бөгөөд эдгээр зохицуулалт орчин үеийн шаардлагад нийцэхгүй болсон. Иймд Хятад улс аж үйлдвэрийн хувьсгал, интернет, байгаль орчны бохирдол, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим хуурамч эд хөрөнгө, мэдээллийн сан зэрэг 21 дүгээр зууны эдийн засаг, технологийн хөгжил нийгэмд авчирсан өөрчлөлтөд нийцүүлэн шинэлэг зохицуулалтыг хийсэн. Дараах линкээр тодорхой танилцана уу.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Бүх Хятадын Ардын Иргэдийн Төлөөлөгчдийн 12 дугаар Их хурлын 5 дахь…

Жэк Ма-ийн үүсгэн байгуулсан Ант группын хөрөнгийг Хятадын Засгийн газар хураана гэдэг нь үнэн үү? Энэхүү мэдээлэл үнэн ...
24/01/2021

Жэк Ма-ийн үүсгэн байгуулсан Ант группын хөрөнгийг Хятадын Засгийн газар хураана гэдэг нь үнэн үү? Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг Хятадын төрийн байгууллагуудын өгсөн мэдэгдэл, холбогдох хууль тогтоомжийн дагуу авч буй арга хэмжээний талаар уншиж мэдсэнээ бичиж орууллаа.
Хувьцаат компанийн хувьд үнэн, бодит мэдээлэл хамгийн чухал байдаг тул түгээж өгнө үү. Баярлаалаа

Бидний сайн мэдэх Жак Ма (马云)-ийн үүсгэн байгуулсан Ант технологийн хязгаарлагдмал хувьцаат групп компани (蚂蚁科技集团股份有限公司) нь БНХАУ-ын…

Ковид -19-ийн туршлага Иргэний кодекст (Хятадын) ямар өөрчлөлтийг авчирсан талаар танилцана уу.
17/01/2021

Ковид -19-ийн туршлага Иргэний кодекст (Хятадын) ямар өөрчлөлтийг авчирсан талаар танилцана уу.

Хятадын шинэ Иргэний кодекс ба Ковид-19

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Бүх Улсын Ардын Төлөөлөгчдийн 13 дугаар Их хурлын 3 дахь удаагийн хурлаар “БНХАУ-ын Иргэний кодекс”(中华人民共和国民法典) -ийг баталсан бөгөөд 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хуулийг хэлэлцэх үед Ковид-19 цар тахлын улмаас иргэдийн амьдралд маш том өөрчлөлт орсон нь хууль тогтоомжийг өөрчлөх, шинэчлэх шаардлагыг бий болгосон. Энэ удаагийн БНХАУ-ын Иргэний кодекс (ИК) ч цар тахлын туршлагыг шингээснээрээ онцлогтой байна.

1.Онцгой байдалд асрах хүнгүй асран хамгаалуулагчийг түр хамгаалах тогтолцоог бий болгосон.
Цар тахлын улмаас зарим асран хамгаалагч тусгаарлагдсан нь асран хамгаалуулагчийг асрах хүнгүй болгоход хүргэсэн. Иймд хууль тогтоомжоор онцгой байдалд асран хамгаалуулагчгүй хүнийг хамгаалах тогтолцоог бий болгох, түр харгалзагчийн хариуцлагыг зохицуулах шаардлага үүссэн. Энэхүү зохицуулалтыг Иргэний кодекст дараах байдлаар зохицуулсан байна:
Гэнэтийн зүйл тохиолдсон онцгой байдалд асран хамгаалагч тодорхой хугацаанд асрах үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, асран хамгаалуулагч асрах хүнгүй болсон тохиолдолд асран хамгаалуулагчийн оршин суугаа оршин суугчдын хороо, тосгоны хороо эсхүл иргэдийн захиргааны хэлтэс нь асран хамгаалуулагчид түр хугацаанд шаардагдах амьдрал ахуйн асрамжийн арга хэмжээг зохион байгуулна. (ИК-ийн 34 дүгээр зүйл)

2. Сууц өмчлөгчдийн холбоонд үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоо зэрэг субьект цар тахал зэрэг онцгой байдалд шаардлагатай яаралтай үйл ажиллагааг хариуцах талаар зохицуулсан.
Цар тахлын үед сууц өмчлөгчдийн холбоонд үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх их хэмжээний ажлыг хариуцсан. Иймд Иргэний кодекст дараах байдлаар хуульчилсан байна:
Сууц өмчлөгчдийн холбоонд (СӨХ) үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж эсхүл бусад удирдах этгээд нь Засгийн газрын хуулийн дагуу хэрэгжүүлж буй яаралтай авах арга хэмжээ болон бусад удирдах арга хэмжээг авна, холбогдох ажилд идэвхтэй хамтран ажиллахаар зохицуулсан. (ИК-ийн 285 дугаар зүйл)
Түүнчлэн, СӨХ-ны хамтран ажиллах үүргийг тодорхой болгосон. Тухайлбал, СӨХ-ны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж эсхүл бусад удирдах этгээд нь Засгийн газрын хуулийн дагуу хэрэгжүүлж буй яаралтай авах арга хэмжээ болон бусад удирдах арга хэмжээг авахад СӨХ нь хамтран ажиллахаар зохицуулсан. (ИК-ийн 286 дугаар зүйл)
Эдгээр харилцааг зохицуулснаар СӨХ-ны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжид холбогдох үйл ажиллагааг явуулахад, мөн оршин суугчдын эрүүл аюулгүй байдал болон нийтийн эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой байна.

3.Байгууллага болон хувь хүний хөдлөх эсхүл үл хөдлөх хөрөнгийг төрөөс албадан хэрэглэх тохиолдлыг хуульчилсан.
Яаралтай аврах ажиллагааны улмаас, мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх зэрэг онцгой байдлын шаардлагаар, хуульд заасан эрхийн хүрээнд болон журмын дагуу байгууллага, хувь хүний хөдлөх эсхүл үл хөдлөх хөрөнгийг албадан хэрэглэж болно. (ИК-ийн 245 зүйл)
Цар тахлын үеийн хүнд нөхцөлд амны хаалт, хамгаалалтын хувцас зэрэг түргэн эмчилгээний нөөц ноцтой хомостсон, яаралтай цар тахлын эсрэг арга хэмжээ авах материал ердийн зах зээлийн журмаар худалдан авах боломжгүй болсон тохиолдолд улс албадан хэрэглэх арга хэмжээ авсан нь нийтийн эрх, ашгийг болон тэдний эрүүл байх эрхийг хангах ач холбогдолтой байна.

4.Улсын бараа захиалах гэрээний тогтолцоог сайжруулсан.
Улс яаралтай аврах ажиллагааны, мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх зэрэг онцгой байдлын улмаас эсхүл бусад шаардлагаар улс бараа захиалах ажил, үүрэг, зарлигийн шинжтэй үүрэг оноосон тохиолдолд иргэний эрх зүйн субьектын хооронд хууль тогтоомжид заасан эрх, үүргийн дагуу гэрээ байгуулна. Хууль тогтоомжийн дагуу гэрээний санал гаргах үүрэгтэй этгээд тухайн үед боломжит гэрээний саналыг гаргана. Хууль тогтоомжийн дагуу амлалт өгөх үүрэг хүлээсэн этгээд нөгөө талд боломжит гэрээний шаардлагаас татгалзахыг хориглоно. (ИК-ийн 494 зүйл)

www.businesslaw.mn

Хятадын шинэ Иргэний кодекс ба Ковид-19 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Бүх Улсын Ардын Төлөөлөгчдийн 13 дугаар Их ху...

Address

Sukhbaatar District 1st Khoroo
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Businesslaw.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Businesslaw.mn:

Share

Category