Dashnyam Partners LLC/Өмгөөллийн "Дашням Партнерс” ХХК

Dashnyam Partners LLC/Өмгөөллийн "Дашням Партнерс” ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dashnyam Partners LLC/Өмгөөллийн "Дашням Партнерс” ХХК, Lawyer & Law Firm, Suite #903, Regis Place Tower, Chinggis Avenue/33/2, 15th Khoroo, Khan-Uul District, Ulaanbaatar.

Хуульчийн ажлын байрны зар
14/05/2025

Хуульчийн ажлын байрны зар

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 2025.05.14 Дашням Партнерс ХХК-д хуульч ажилд авна. Тавигдах шаардлага: Хууль, эрх зүйн мэргэжлийн бакалавр эсвэл магистрын зэрэгтэй. Хуульчийн сонгон ....

30/12/2024

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!

ӨМГӨӨЛЛИЙН ДАШНЯМ ПАРТНЕРС ХХК НЬ 2025 ОНЫ БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХУУЛИЙН ФИРМЭЭР...
26/12/2024

ӨМГӨӨЛЛИЙН ДАШНЯМ ПАРТНЕРС ХХК НЬ 2025 ОНЫ БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХУУЛИЙН ФИРМЭЭР ШАЛГАРЛАА.
Хуулийн салбарын олон улсын зэрэглэл тогтоох Chambers and Partners байгууллагаас манай компанийг 2025 оны бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн Монгол Улсын тэргүүлэх (Band 1) хуулийн фирмээр шалгарууллаа. Бид ийнхүү 16 дах жилдээ дарааллан Монгол улсын тэргүүлэх хуулийн фирмээр шалгарч байна.
Түүнчлэн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч Д.Золжаргал бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн тэргүүлэх (Band 1) хуульчаар Монгол Улсаас 16 дах жилдээ шалгарсныг эрхэм үйлчлүүлэгч, харилцагч, хамтран ажиллагсад та бүхэнтэйгээ хуваалцаж буйдаа баяртай байна.
Дэлгэрэнгүйг дараах холбоосоос сонирхоно уу: https://chambers.com/law-firm/dashnyam-partners-llc-formerly-known-as-dbgts-llp-asia-pacific-8:211575

Хүндэтгэсэн,
Өмгөөллийн “Дашням Партнерс” ХХК

“Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг - 2024" амжилттай боллооӨмгөөллийн "Дашням Партнерс" ХХК-аас нийгмийн хариуцлаг...
05/12/2024

“Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг - 2024" амжилттай боллоо

Өмгөөллийн "Дашням Партнерс" ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан , хуулийн сургуулийн оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, хуульч, эрх зүйчид, хуулийн сургуулийн оюутнуудыг ажил олгогчидтой холбох, ажил олгогчдын үйл ажиллагаа, онцлогийг хуульч, эрх зүйч, оюутнуудад таниулан сурталчилах, хүний нөөцийн бүрдүүлэлтэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг – 2024" арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр "Бест Вестерн Примьер Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд уламжлал ёсоор Монголын Хуульчдын Холбоотой хамтран гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 14 байгууллага хуульч, эрх зүйчдийг ажлын байранд урьж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан идэвхтэй оролцлоо.
Оролцогч аж, ахуйн нэгжүүд:
1. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл
2. Монголын Хуульчдын Холбоо
3. Монгол Улсын Хөгжлийн Банк
4. Өмгөөллийн "Дашням Партнерс" ХХК
5. Монгол Өмгөөлөгч хууль зүйн фирм
6. Өмгөөллийн “Ананд Адвокатс” ХХН
7. Өмгөөллийн "ЭмДиЭс энд Хаанлекс" ХХН
8. Өмгөөллийн "ЖэйЭнТи Партнерс" ХХН
9. "Оюу Толгой" ХХК
10. "Таван Богд Холдинг" ХХК
11. Ариг Банк
12. Легал Дата
13. Зориг Сан
14. Worki

Арга хэмжээний үеэр нийт зургаан богино илтгэл, гурван хэлэлцүүлэгт зочин оролцогчоор оролцож өөрсдийн үнэт цагаа зориулан арвин туршлага, мэдлэгээ залуу үедээ хуваалцсан эрдэмтэн багш, хуульч болон бусад мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлье.
Бидний санаачилсан энэхүү үзэсгэлэн яармагийг хамтран зохион байгуулсан Монголын Хуульчдын холбоо, идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллагууд, хуулийн сургуулиудын удирдлага, хамт олон, хүрэлцэн ирсэн нийт хуульч, эрх зүйч, хуулийн сургуулийн оюутнууддаа талархал илэрхийлэн цаашдын ажил, сурлагад нь өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн,
Өмгөөллийн "Дашням Партнерс" ХХК

"ХУУЛЬЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ - 2024" арга хэмжээ Туушин зочид буудлын 5 давхарт амжилттай зохион байгуулагда...
02/12/2024

"ХУУЛЬЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ - 2024" арга хэмжээ Туушин зочид буудлын 5 давхарт амжилттай зохион байгуулагдаж байна.

"Хуульчдын Ажлын Байрны Үзэсгэлэн Яармаг - 2024" арга хэмжээний үндсэн хөтөлбөртэй танилцана уу. Хэзээ: 2024/12/02 10:00...
01/12/2024

"Хуульчдын Ажлын Байрны Үзэсгэлэн Яармаг - 2024" арга хэмжээний үндсэн хөтөлбөртэй танилцана уу.

Хэзээ: 2024/12/02 10:00-16:30 цаг
Хаана: Туушин Зочид Буудал 5 давхарт Соёмбо танхим
Бүртгүүлэх: https://shorturl.at/c7wzY
Бүртгэлийн хураамж - 5'000₮ /арга хэмжээний танхимынн үүдэнд төлнө/

Хуульчийн Ажлын Байрны Үзэсгэлэн Яармаг 2024 арга хэмжээн дээр хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочдыг танил...
01/12/2024

Хуульчийн Ажлын Байрны Үзэсгэлэн Яармаг 2024 арга хэмжээн дээр хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочдыг танилцуулж байна.
Бүртгүүлэх: https://shorturl.at/c7wzY
Хаана: Туушин Зочид Буудал 5 давхарт Соёмбо танхим
Хэзээ: 2024/12/02 10:00-16:30 цаг

"ХУУЛЬЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ - 2024" арга хэмжээн дээр танилцуулагдах илтгэлийн сэдвүүд болон илтгэгч нарыг ...
30/11/2024

"ХУУЛЬЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ - 2024" арга хэмжээн дээр танилцуулагдах илтгэлийн сэдвүүд болон илтгэгч нарыг танилцуулж байна.
Бүртгүүлэх: https://shorturl.at/c7wzY
Хаана: Туушин Зочид Буудал 5 давхарт Соёмбо танхим
Хэзээ: 2024/12/02 10:00-16:30 цаг

Хуульчийн Ажлын Байрны Үзэсгэлэн Яармаг 2024 арга хэмжээнд оролцож буй байгууллагуудыг танилцуулж байна. Та манай арга х...
30/11/2024

Хуульчийн Ажлын Байрны Үзэсгэлэн Яармаг 2024 арга хэмжээнд оролцож буй байгууллагуудыг танилцуулж байна. Та манай арга хэмжээнд ирснээр эдгээр байгууллагуудын талаар мэдээлэл авах, санал болгож буй ажлын байртай нь танилцах түүнчлэн анкетаа өгөх ч боломжтой юм.
Бүртгүүлэх: https://shorturl.at/c7wzY
Хаана: Туушин Зочид Буудал 5 давхарт Соёмбо танхим
Хэзээ: 2024/12/02 10:00-16:30 цаг
Оролцогч байгууллагууд:
Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/
Шүүхийн ерөнхий зөвлөл
Oyu Tolgoi
Монгол Улсын Хөгжлийн банк
Tavan Bogd Holdings LLC
Mongol-Advocates law firm
Anand Advocates LLP
Arig Bank
JNT Partners
MDS KhanLex LLP I Өмгөөллийн "ЭмДиЭс ХаанЛекс" ХХН
LegalData.mn
Zorig Foundation
Worki

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жили...
26/11/2024

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

ХОЙШЛОГДЛОО!!!Тус үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар хойшлууллаа.
22/11/2024

ХОЙШЛОГДЛОО!!!
Тус үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар хойшлууллаа.

Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/ болон Өмгөөллийн "Дашням Партнерс” ХХК-с уламжлал болгон хамтран зохион байгуулдаг “Legal Job Fair” буюу “Хуульчийн Ажлын Байрны үзэсгэлэн Яармаг” 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3 дах удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн фирмүүд, арилжааны банкнууд, томоохон групп компаниуд, хууль зүйн салбарын зарим байгууллагууд болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд оролцоно. Энэхүү үзэсгэлэн яармагийн хүрээнд хуулийн сургуулиудын төгсөх курсийн оюутнуудыг ажил олгогч байгууллагуудтай холбох, эрх зүйч мэргэжлээр суралцагсад болон төгсөгчдөд санал болгож буй ажлын байр, тэдгээрийн онцлог, тавигдах үндсэн шаардлага зэргийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм.

Иймд хуульч, эрх зүйч, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. https://forms.gle/8R7gkATqAzV3Cdxx8

Тус үзэсгэлэнд яармагт оролцох сонирхолтой байгууллагууд [email protected] и-мэйл хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Та бүхнийг хүндэтгэсэн,
Өмгөөллийн “Дашням Партнерс” ХХК

Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/ болон Өмгөөллийн "Дашням Партнерс” ХХК-с уламжлал болгон хамтран зо...
18/11/2024

Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/ болон Өмгөөллийн "Дашням Партнерс” ХХК-с уламжлал болгон хамтран зохион байгуулдаг “Legal Job Fair” буюу “Хуульчийн Ажлын Байрны үзэсгэлэн Яармаг” 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3 дах удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн фирмүүд, арилжааны банкнууд, томоохон групп компаниуд, хууль зүйн салбарын зарим байгууллагууд болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд оролцоно. Энэхүү үзэсгэлэн яармагийн хүрээнд хуулийн сургуулиудын төгсөх курсийн оюутнуудыг ажил олгогч байгууллагуудтай холбох, эрх зүйч мэргэжлээр суралцагсад болон төгсөгчдөд санал болгож буй ажлын байр, тэдгээрийн онцлог, тавигдах үндсэн шаардлага зэргийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм.

Иймд хуульч, эрх зүйч, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. https://forms.gle/8R7gkATqAzV3Cdxx8

Тус үзэсгэлэнд яармагт оролцох сонирхолтой байгууллагууд [email protected] и-мэйл хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Та бүхнийг хүндэтгэсэн,
Өмгөөллийн “Дашням Партнерс” ХХК

Address

Suite #903, Regis Place Tower, Chinggis Avenue/33/2, 15th Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar

Telephone

+97611331020

Alerts

Be the first to know and let us send you an email when Dashnyam Partners LLC/Өмгөөллийн "Дашням Партнерс” ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dashnyam Partners LLC/Өмгөөллийн "Дашням Партнерс” ХХК:

Share