Хуулийн Зөвлөгөө Өмгөөлөгч

Website Contact the business

Хуулийн Зөвлөгөө Өмгөөлөгч Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хуулийн Зөвлөгөө Өмгөөлөгч, Lawyer & Law Firm, Ulaanbaatar city.

❗️ Тухайн байрны гэрчилгээ худалдагчийн өөрийн нэр дээр байгаа эсэхийг шалгах❗️ Мөн бусдад худалдагдаагүй, бэлэглэгдээгү...
23/06/2024

❗️ Тухайн байрны гэрчилгээ худалдагчийн өөрийн нэр дээр байгаа эсэхийг шалгах

❗️ Мөн бусдад худалдагдаагүй, бэлэглэгдээгүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй болохыг батлах улсын бүртгэлийн газрын лавлагааг гаргуулах

❗️ Хожим үүсэж болзошгүй маргаанаас сэргийлэх үүднээс байрны нийт талбайн хэмжээг барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжүүлэх

❗️ Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх

❗️ Харьяа дүүргийн татварын хэлтэст Хувь хүний орлогын албан татварыг байрны үнийн дүнгийн 2%-иар тооцож, худалдагчаар төлүүлэх

❗️ Hoтариатаар батлуулсан гэрээг бусад бичиг баримтын хамт Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх

❗️Гэрээгээр тохиролцсон байрны төлбөрийг худалдан авагчаас худалдагчийн өөрийн нэр дээрх банкны данс руу шилжүүлэх, эсхүл мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж, хадгалах

Засгийн газрын 5 сарын 1-ний өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль...
23/06/2024

Засгийн газрын 5 сарын 1-ний өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулжээ.

Тус журмын 2.3.7 дахь заалтад зөвхөн жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд тооцож байсан нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзжээ.

Иймд Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.3.7 дахь заалтыг “жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил /12 сар/ хүртэлх хугацаа” гэж өөрчлөн найруулахаар тогтжээ. Ингэснээр цэцэрлэг болон бүх шатны сургуулиудад багшилж, ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацааг ажилласан жилд тооцохоор болж буй аж.

Салбарын хэмжээнд нийт 92,000 орчим албан хаагч ажиллаж байгаагаас нэг жилд дунджаар 1,300 орчим албан хаагч хүүхдээ асрах чөлөө авдаг байна.

Журам өөрчлөгдсөнөөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй бөгөөд бусад нийгмийн салбарт ажиллагсадтай ижил, тэгш боломжийг бүрдүүллээ.

Address

Ulaanbaatar City

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуулийн Зөвлөгөө Өмгөөлөгч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хуулийн Зөвлөгөө Өмгөөлөгч:

Shortcuts

Share