Ихтамир сумын ЗДТГ-ын хууль эрх зүй, нийгмийн бодлого

  • Home
  • Mongolia
  • Tsetserleg
  • Ихтамир сумын ЗДТГ-ын хууль эрх зүй, нийгмийн бодлого

Ихтамир сумын ЗДТГ-ын хууль эрх зүй, нийгмийн бодлого Хууль эрх зүй, нийгмийн бодлогын мэдээ мэдээлэл

03/07/2026

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,
Та бүхэндээ Төрийн албаны өдрийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Төрийн алба бол эх орон, ард түмэндээ үнэнчээр зүтгэж, хууль дээдлэх, шударга ёс, хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, иргэдэд чанартай үйлчилгээ хүргэх эрхэм үйлс билээ. Энэхүү хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд сэтгэл зүрх, мэдлэг чадвараа зориулан хөдөлмөрлөж буй Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Цаашдын ажил үйлс нь амжилт бүтээлээр арвин, төрийн албаны нэр хүнд улам өндөр байж, иргэдийнхээ итгэл хүндлэлийг ямагт хүлээсэн, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байхыг хүсэн ерөөе. Ихтамир сумын засаг даргын тамгын газар

19/05/2026
”БИД ОРОЛЦЪЁ, ХӨГЖЬЕ” ХҮҮХДИЙН ЧУУЛГАН Ихтамир сумын ИТХ, Засаг даргын тамгын газар, Хүүхдийн элч, Монгол улсын Зөвлөх б...
11/05/2026

”БИД ОРОЛЦЪЁ, ХӨГЖЬЕ” ХҮҮХДИЙН ЧУУЛГАН
Ихтамир сумын ИТХ, Засаг даргын тамгын газар, Хүүхдийн элч, Монгол улсын Зөвлөх багш Л.Даваахүү ахлагчтай ”Хэл, Түүх, Соёл” МХБ хамтран зохион байгуулсан “Хүүхдийн чуулган” 2026 оны 05-р сарын 08-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Чуулганы үйл ажиллагааны хүрээнд :
- Сурагчид хүүхдийн эрх,үүргийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооё, хандлагын өөрчлөлт, цахим орчны зохистой хэрэглээ, тогтвортой хөгжлийн талаар, хөгжүүлэх сургалтад хамрагдлаа.
- Өөртөө болон гэр бүлд, сургуульд, сум орон нутагт тулгамдаж буй асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ,санал гарган, шийдвэрлэж болох арга замын талаар зөвлөлдлөө.
Чуулганы үйл ажиллагааны зардалд Засаг даргын нөөц сангаас 1,750,000 төгрөг, ИТХ-ГХУСАЗСЗ-өөс 800,000 төгрөг, “Тамирын Ирээдүй” дэд хөтөлбөрөөс 800,000 төгрөгийг тус тус зарцууллаа. Мөн ЕБС-ийн Захирал Э.Цэрэннадмид хувиасаа 100,000 төгрөг, Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.Түвшинтунгалаг 200,000 төгрөгийг чуулганы үйл ажиллагааны зардалд хандивлав. ЕБС-ийн МББагш нар өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан урилга, мандат зэргийг бэлтгэж, оролцогч хүүхэд бүрт дурсгалын зураг хадгалууллаа.
Уг үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд чуулганы үйл ажиллагааны үеэр дараа жилийн чуулганы зардлын 50%-ийг Д.Пүрэвдамба даргатай соёлын төвийн хамт олон ивээн тэтгэхээр, мөн ЭМТ-ийн дарга Н.Номин-Эрдэнэ 500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ тус тус илэрхийллээ.

15/04/2026

АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УЛСЫН ТООЛЛОГО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Статистикийн тухай хуулийн хүрээнд 5 жил тутамд явагддаг Аж ахуй нэгжийн улсын тооллого 2026 оны 04 дүгээр сарн 15-аас 05 дугаар сарын 15-ны хооронд явагдана
Суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хоршоод хамрагдана.
ТА БҮХЭН WWW.2026.MN САЙТАД ДАН СИСТЕМИЙН ЭРХЭЭР ОРЖ АСУУЛГАД ХАРИУЛЖ БАТАЛГААЖУУЛСНААР БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ЮМ.
ТООЛЛОГОДОО ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА. ЛАВЛАХ УТАС: ТӨСӨВ, ТӨРИЙН САНГИЙН МЭРГЭЖИЛТЭН Т.ОТГОНЖАРГАЛ 95274499

26/02/2026

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хуулийн хариуцлага хүлээнэ.

Address

Tsetserleg

Opening Hours

Monday 09:00 - 05:00
Tuesday 09:00 - 05:00
Wednesday 09:00 - 05:00
Thursday 09:00 - 05:00
Friday 09:00 - 05:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ихтамир сумын ЗДТГ-ын хууль эрх зүй, нийгмийн бодлого posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category