Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс Дорноговь аймгийн
Шүүх шинжилгээний хэлтэс

🥰
21/05/2026

🥰

20/05/2026
20/05/2026

ДОРНОГОВЬ АЙМАГТ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ СУДЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ)-өөс “Дорноговь аймагт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөл” сэдэвт судалгааг Нийгэм, эрх зүйн бодлогын судалгааны “Судлаач хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Иймд иргэд, олон нийтийг судалгаанд идэвхтэй хамрагдаж, өөрсдийн оролцоогоороо гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжин, илүү аюулгүй, амар тайван нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
https://forms.gle/usk1W38c93RywpaG6

✅ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ
19/05/2026

✅ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ

https://www.facebook.com/share/p/1HKCSfjVpT/
19/05/2026

https://www.facebook.com/share/p/1HKCSfjVpT/

ДОРНОГОВЬ АЙМАГТ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ СУДЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ)-өөс “Дорноговь аймагт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөл” сэдэвт судалгааг Нийгэм, эрх зүйн бодлогын судалгааны “Судлаач хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Иймд иргэд, олон нийтийг судалгаанд идэвхтэй хамрагдаж, өөрсдийн оролцоогоороо гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжин, илүү аюулгүй, амар тайван нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
https://forms.gle/usk1W38c93RywpaG6

 "Авлига" гэж авлигын эсрэг хуульд заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, б...
19/05/2026


"Авлига" гэж авлигын эсрэг хуульд заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно.

18/05/2026

⚖️ ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГ: ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ХЭДЭН ЖИЛ ВЭ?

Хүчиндэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь тухайн хэргийн нөхцөл байдал болон оногдуулах ялын хэмжээнээс хамаарч дараах байдлаар ялгаатай тогтоогддог:

1️⃣ Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн (Эрүүгийн хуулийн 12.1.1) гэмт хэрэгт 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байна.

2️⃣ Хүндрүүлэх нөхцөлтэй хэрэг- Хэрэв гэмт хэргийг бүлэглэж, харгис хэрцгий аргаар, эсхүл 14-өөс 18 хүртэлх насны хүний эсрэг үйлдсэн (Эрүүгийн хуулийн 12.1.2) бол 5-аас 12 жил хүртэл хорих ял оногдуулна. Мөн 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон (12.1.3) бол 8-аас 15 жил хүртэл хорих ялтай. Эдгээр хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа нь 12 жил байна.

3️⃣ Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хэрэг — Хугацаа тоолохгүй
Бага насны хүүхдийн (14 насанд хүрээгүй) эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тусгайлан анхаарах зохицуулалт бас бий. Хавсаргасан зурагт дэлгэрэнгүй дурдсан.

⚠️ Энэхүү мэдээлэл нь ерөнхий эрх зүйн мэдээлэл болно. Өөрт тулгарсан асуудлаар мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө аваарай.

👉 Цахим хуульч, өмгөөлөгч пэйж хуудсыг дагаж эрх зүйн хэрэгцээт мэдээллээ өдөр бүр аваарай.

#ХүчиндэхГэмтХэрэг #ХөөнХэлэлцэхХугацаа #ХохирогчийнЭрх

Address

Sain-Shand

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670523993

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share