Дорноговь аймаг Хууль эрх зүйн хэлтэс

Website

Дорноговь аймаг Хууль эрх зүйн хэлтэс Иргэд олон нийтэд эрх зүйн боловсрол мэдээ мэдээлэл хүргэх

📢 “МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨДорноговь аймгийн Дэлгэрэх суманд зохион байгуулагдсан “Малчдын...
17/09/2026

📢 “МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд зохион байгуулагдсан “Малчдын нэгдсэн өдөрлөг-2026” арга хэмжээнд оролцож буй малчид, хөдөлмөр эрхлэгчдэд “Малчны тухай хууль”-ийн талаар сургалт, мэдээлэл зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд:
🐄 220 гаруй малчин
👩‍🌾 20 гаруй хөдөлмөр эрхлэгч
👥 Нийт 240 гаруй иргэн хамрагдав.
Сургалтын үеэр “Малчны тухай хууль”-ийн зорилго, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, малчны эрх, үүрэг, дадалын талаар мэдээллийг малчдад өгч тус хуулийг сурталчилан иргэдийг мэдээ мэдээллээр ханган ажиллаа.

14 ЗӨВШӨӨРЛИЙГ МЭДЭГДЭЭД ЭХЭЛ2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн...
16/09/2026

14 ЗӨВШӨӨРЛИЙГ МЭДЭГДЭЭД ЭХЭЛ

2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хүрээнд эрсдэл багатай 14 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх боломж бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газар

2026.08.31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд орсон онцлох 10 өөрчлөлт
12/09/2026

2026.08.31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд орсон онцлох 10 өөрчлөлт

03/09/2026

📖Ёс зүйн хороо Канад–Монголын МЕРИТ төсөлтэй хамтран 2026 оны зургаадугаар сард “Төрийн албан хаагчийн ёс зүйн нэр томьёоны тайлбар толь”-ийг эмхэтгэн боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

📖Төрийн албаны ёс зүйн үндсэн ойлголт, нэр томьёог цэгцлэн, нэгдсэн тайлбартай болгосон энэхүү бүтээл нь Монгол Улсын төрийн албанд шинэ хуудас нээсэн анхдагч бүтээл юм.

📖Та тус толь бичигтэй ec.gov.mn цахим хуудсаар танилцаж, өдөр тутмын албан хэрэгцээндээ өргөн ашиглаарай.

📖Тайлбар тольд орсон нэр томьёог Та бүхэндээ цувралаар хүргэж байна.

✅Хууль зүйн салбарын агентлаг, байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа. Аймгийн 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөө, ...
01/09/2026

✅Хууль зүйн салбарын агентлаг, байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
Аймгийн 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөө, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх талаар хууль зүйн салбарын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
✍️Уулзалтаар байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар чиглэл, мэдээлэл өглөө.
Мөн 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд агентлаг, байгууллагуудаас ирүүлсэн санал хэрхэн туссан талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.
Уулзалтад:
• Хилийн цэргийн 0108, 0129, 0168 дугаар анги;
• Аймгийн Цагдаагийн газар;
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар;
• Дотоодын цэргийн 834 дүгээр салбар;
• Улсын бүртгэлийн хэлтэс;
• Хууль зүйн туслалцааны төв;
• АЗДТГ-ын дэргэдэх Камерын хяналтын дэд төв;
• Дорноговь аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн төлөөлөл оролцлоо.

✅Эрх зүйн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна. 📍Боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлж байгаатай ...
31/08/2026

✅Эрх зүйн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.
📍Боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан аймгийн боловсролын сургалтын байгууллагын удирдлага, багш ажилтан нарт "Ёс зүйн хэм хэмжээ", "архив, албан хэрэг хөтлөлт"-ийн талаар сургалтыг зохион байгууллаа.

21/08/2026
21/08/2026

Address

Нутгийн удирдлагын ордон 206 тоот
Sain-Shand
44100

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймаг Хууль эрх зүйн хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share