Наранбулаг сумын ГХУСАЗСЗөвлөл

Website

Наранбулаг сумын ГХУСАЗСЗөвлөл Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох хуудас

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ: ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЦОГЦ ТОГТОЛЦООНЫ АЧ ХОЛБОГДОЛЦахим технологи,...
04/05/2026

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ: ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЦОГЦ ТОГТОЛЦООНЫ АЧ ХОЛБОГДОЛ
Цахим технологи, хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй өнөө үед хүүхдүүд интернэт, сошиал медиа, онлайн тоглоом, цахим хичээл зэрэг олон төрлийн цахим орчинд идэвхтэй оролцох болсон.
Ийм нөхцөлд “цахим орчин дахь хүүхэд хамгаалал” нь хүүхдийг цахим орчинд учирч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, дэмжлэг үзүүлэх цогц тогтолцоог илэрхийлдэг чухал ойлголт юм.
Цахим орчин дахь эрсдэлд цахим дээрэлхэл, сэтгэл зүйн дарамт, хортой агуулгад өртөх, хувийн мэдээлэл алдагдах, залилан мэхлэлт, мөлжлөг зэрэг олон төрлийн аюул багтдаг. Иймд хүүхдийг зөвхөн хамгаалахаас гадна тэдэнд цахим орчны зөв хэрэглээ, эрсдэлийг таних, өөрийгөө хамгаалах чадварыг төлөвшүүлэх нь нэн чухал байна.
Энэ хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн цахим хэрэглээнд анхаарал хандуулж, зөв чиглүүлэг өгөх, нээлттэй харилцах, итгэлцлийг бий болгох нь хамгааллын үндэс болдог.
Мөн төр, байгууллагуудын зүгээс бодлого, зохицуулалт, сургалт, нөлөөллийн ажлуудыг уялдаа холбоотой хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Хүүхэд цахим орчинд аюулгүй, хариуцлагатай оролцож чадвал энэ нь тэдний хөгжилд эерэг нөлөө үзүүлэх боломж болдог. Иймд цахим орчин дахь хүүхэд хамгааллыг хамтын оролцоонд тулгуурласан, урьдчилан сэргийлэх чиглэлтэй, тасралтгүй хэрэгжүүлэх нь чухал байна.

01/05/2026

ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулж буй "ГЭР БҮЛ ЭРХЭМ БАЯН" аян, арга хэмжээ төрийн байгууллагын хамтын үйл ажиллагаатай үргэлжилсээр байна.
Ерөнхий боловсролын сургуулиас үргэлжлүүлэн зохион байгуулсан аяны үйл ажиллагаа өндөрлөлөө 😍

24/04/2026

ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулж буй "ГЭР БҮЛ ЭРХЭМ БАЯН" аян, арга хэмжээ төрийн байгууллагын хамтын үйл ажиллагаатай үргэлжилсээр байна.
Ерөнхий боловсролын сургуулиас тус аяны хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ны өдрүүдийг *Хүүхдийн суурь хүмүүжил гэр бүлээс эхлэлтэй * уриан дор хүүхэд хүмүүжлийн 14 хоног болгон угтаж, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх үйл ажиллагаануудыг бэлтгэн хүргэж байна 😍

07/04/2026

Иргэдийн анхааралд!!!

06/04/2026

ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулж буй "ГЭР БҮЛ ЭРХЭМ БАЯН" аян, арга хэмжээ төрийн байгууллагын хамтын үйл ажиллагаатай үргэлжилсээр байна.
Сумын Хүүхдийн цэцэрлэгээс тус аяны хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрүүдийг *Хүүхэд хамгаалал, аюулгүй байдал *-ын 7 хоног болгон угтаж, танин мэдэхүйн үйл ажиллагаануудыг бэлтгэн хүргэж байна 😍

03/04/2026

"ГЭР БҮЛ ЭРХЭМ БАЯН" аяныг сумын төрийн байгууллага, албан хаагчид хамтран зохион байгуулж байна. Иргэд хөдөлмөрчид та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

03/04/2026

Сайн байцгаана уу? Нутгийн иргэд, хөдөлмөрчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сумын ИТХ-ын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг баталсан. Тус зөвлөлөөс 2026.04.01-ны өдрөөс 2026.06.01-ний өдөр хүртэлх 2 сарын хугацаанд үргэлжлэх "ГЭР БҮЛ ЭРХЭМ БАЯН" аяныг өрнүүлж байна. Тус аяны хугацаанд хамгийн идвэхитэй оролцсон хороолол шалгаруулах тул нутгийн иргэд та бүхэн идвэхитэй оролцохыг уриалж байна.

Address

HJJ7+27M
Naranbulag
85110

Alerts

Be the first to know and let us send you an email when Наранбулаг сумын ГХУСАЗСЗөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category