Хуульч Е.Халибек

Хуульч Е.Халибек Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хуульч Е.Халибек, Lawyer & Law Firm, Баян өлгий 5-р баг, Mongol Ruiba.

26/05/2022

Монголчууд бид “Амьтай бүхэн сүнстэй, амьгүй болгон эзэнтэй ” гэж ярьдагчлан биднийг хүрээлсэн эд юмс болгон өөрийн гэсэн эзэнтэй байдаг. Бидний өдөр тутмын амьд....

Үр өгөөжтэй ихийг сурч мэдсэн хөтөлбөр байлаа.  Олон зүйлийг зааж, сургасанд ментордоо баярлалаа.😍
30/12/2021

Үр өгөөжтэй ихийг сурч мэдсэн хөтөлбөр байлаа. Олон зүйлийг зааж, сургасанд ментордоо баярлалаа.😍

⚖️Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийнОнцлох зохицуулалтаас...Ажилтан Та татгалзах эрхтэй болсон гэдгээ мэ...
21/12/2021

⚖️Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн
Онцлох зохицуулалтаас...
Ажилтан Та татгалзах эрхтэй болсон гэдгээ мэдэх үү? Дараах тохиолдолд татгалзах ба татгалзах эрхээ эдэлсний төлөө сахилгын хариуцлага оногдуулахгүй. Ажил албан тушаал нь татгалзаж байгаа хугацаанд хадгалагдахаар заасан байна.
Үүнд:
📖 ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн;
📖ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан;
📖ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй.
/2022.1.1-нээс хэрэгжиж эхэлнэ/

😎
25/05/2021

😎

Энэ хэрэг 1964 оны 3 сарын 13-ны өдөр Нью-Йорк хотын Куинс дүүрэгт гарчээ. Китти Женовэзэ гэх 28 настай, баарны менежер ...
22/05/2021

Энэ хэрэг 1964 оны 3 сарын 13-ны өдөр Нью-Йорк хотын Куинс дүүрэгт гарчээ. Китти Женовэзэ гэх 28 настай, баарны менежер хийдэг бүсгүй ажлаасаа шөнийн 2:30-д тараад Фиат маркийн машинаа унан гэр рүүгээ явжээ. Замдаа гэрлэн дохион дээр ногоон гэрэл асахыг хүлээн зогсох мөчид Уинстон Мосли гэх эр түүнийг хараандаа авсан байна.

Аюулд өртөж байгааг нь 38 хүн харсан хэрнээ нэг нь ч туслах гэж ирээгүй, нэг нь ч цагдаа дуудаагүйн улмаас 30 минутын турш алуурчнаас зугатах гэж оролдон тусламж гуйс....

АНУ-ын эрдэмтэн Абрахам Маслоу хүний хэрэгцээг судалснаар дараах дүгнэлтэд хүрчээ. Хүний амьдралын хэрэгцээ нь 5 янз бөг...
05/05/2021

АНУ-ын эрдэмтэн Абрахам Маслоу хүний хэрэгцээг судалснаар дараах дүгнэлтэд хүрчээ. Хүний амьдралын хэрэгцээ нь 5 янз бөгөөд пирамид хэлбэртэй байдаг хэмээн тэрээр үзжээ. Ингээд тэрээр 1943 онд хүний хэрэгцээний пирамидаа олон нийтэд толилуулсан байна.

1. Физиологийн хэрэгцээ. Хүний анхан шатны байгалийн хэрэгцээнүүд үүнд багтдаг байна. Идэх, унтах, с**с хийх гэх мэт
2. Амгалан тайван байдлын хэрэгцээ. Өөрийн гэсэн орон гэртэй, ажилтай орлоготой, эрүүл саруул, ёс зүйтэй байх зэрэг нь үүнд багтдаг байна.
3. Харилцааны хэрэгцээ. Үүнд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны хүрээлэл, хайр сэтгэлийн харилцаа ордог.
4. Өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хэрэгцээ. өөртөө итгэлтэй байж зорилгодоо хүрэх, бусдыг хүндэтгэх, бусдаар өөрийгөө хүндэтгүүлэх хэрэгцээ юм.
5. Өөрийгөө нээх, хөгжүүлэх хэрэгцээ. Доод шатнаас өөрийгөө хөгжүүлж, өөрийн гэсэн ёс суртахуунаа бий болгож, өөрийн гэсэн асуудлаа шийдэж чадсаны дараа бусдад туслах, тэдэнд сайнаар нөлөөлөх хэрэгцээ гэж үздэг байна.

Мэдэж байхад илүүдэхгүй!!! 🤗
01/05/2021

Мэдэж байхад илүүдэхгүй!!! 🤗

Юмыг яаж мэдэх билээ. Хэрэв таныг цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч дуудаж мэдүүлэг авах болвол та дараах зүйлийг мэдэж байхад илүүдэхгүй юм.
1. Мөрдөгч таныг харилцаа холбооны хэрэгсэлээр дуудаж болно. Гэхдээ та ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дуудсан хугацаанд нь очиж чадаагүй бол хууль сахиулах байгууллагаас танд албадлага хэрэглэх, хариуцлага тооцох үндэслэл болохгүй юм.
2. Мөн мөрдөгч нь таныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаж магадгүй. Прокурорын мэдэгдэх хуудас гэдэгт таныг хэзээ, хаана хүрэлцэн ирэхийг дурьдсан бичиг юм. Та прокурорын мэдэгдэх хуудсыг гардаж авчихаад заасан хугацаанд нь очихгүй бол одоо харин таныг албадан ирүүлэх эрх, мөрдөгчид нээгдэнэ гэсэн үг. Ийм учраас хэрвээ та мэдэгдэх хуудас авсан бол зүгээр очсон нь дээр шүү.
3. Мөрдөгчийн дуудаж байгаа хүн нь насанд хүрээгүй хүүхэд байвал мөрдөгч нь заавал эцэг, эх зэрэг насанд хүрсэн хүнээр дамжуулан дуудах ёстой байдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.
4. Мөрдөгч нь танаас мэдүүлэг авах гэж дуудсан бол мэдүүлэг авах хугацаа насанд хүрсэн хүний тухайд 4 цагаас хэтэрч болохгүй. Хэрэв 4 цагаас илүү хугацаагаар мэдүүлэг авах шаардлагатай бол дундаа 1 цаг завсарлаад дахиад 4 цаг мэдүүлэг авч болно. Өөрөөр хэлбэл нийт хугацаа 8 цагаас хэтрэхгүй гэсэн үг. Гэхдээ дундаа 1 цаг завсарлах ёстой гэдгийг сайн санаарай. Харин насанд хүрээгүй хүний тухайд мэдүүлэг авах хугацаа 2 цаг хүртэл байна. Үүнээс илүү хугацаагаар мэдүүлэг авах шаардлагатай бол дундаа 30 минут завсарлаад дахиад 2 цагийн хугацаанд мэдүүлэг авч болно. Нийт хугацаа 4 цагаас хэтэрч болохгүй.
5. Практикт ихэвчлэн мөрдөгчид эхлээд тухайн хүнээс гэрчийн мэдүүлэг авдаг. Хохирогч байсан ч гэрчээр, сэжигтэн байсан ч гэрчээр мэдүүлэг авч байгаа. Эхэндээ тухайн хэргийн бүх хүнийг гэрчээр асуудаг гэсэн үг. Гэрч ч гэсэн өөртөө өмгөөлөгч авах эрхтэй байдаг гэдгийг та мэддэг байх хэрэгтэй. Таныг тухайн тодруулж буй хэрэг дээр гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар мэдүүлэг авч байвал та үүнийг мэдсэн дариудаа мэдүүлгээ зогсоох эрхтэй. Ингэж мэдүүлэг өгөх ажиллагааг дундаас нь зогсоогоод та өмгөөлөгч авч байгаад дараа дахин мэдүүлэг зогссон үеэс нь үргэлжлүүлэн мэдүүлгээ өгч болно. Амьдрал дээр ихэвчлэн хүмүүс өөрийг нь гэрчээр асууж байгаа юм чинь гэж ойлгоод өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгчихдөг. Дараа нь таны гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх хурал дээр прокурор таны эсрэг ашигладаг тохиолдол маш элбэг байдаг.
Гэтэл та, хуулиар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн нөхцөл байдлыг заавал нотлох үүрэг хүлээхгүй гэсэн эрхтэй байдаг юм шүү дээ. Таны гэм бурууг мөрдөгч, прокурор хоёр нотлох баримтаар нотолж байх ёстой.
6. Мөрдөгч мэдүүлэг авах явцдаа, танаас тулгаж бас хөтөлсөн асуулт тавьж болохгүй, энэ нь хуулиар хориотой байдаг. Хөтөлсөн асуулт гэдэг нь танаас ямар хариулт авах гээд байгаагаа асуултаараа илэрхийлж байдаг асуулт юм. Жишээ нь ямар цохиурыг, ямар зорилготой биедээ авч явсаныг хэлүүлэхийн тулд:
"та хэрэг гардаг өдөр цагаан өнгийн иштэй, бэйсболын цохиурыг хохирогчийн толгойн тус газар нь цохих зорилгоор биедээ авч явсан юм байна тийм үү?" г.м
Харин тулгасан асуулт гэдэг нь таныг хэрэг хийснийг, аль эсвэл тухайн үйл явдалд холбоотой гээд шууд урьдчилан дүгнэчихсэн асуулт байдаг. Та тулгасан асуултад хариулах хэцүү, хариулахгүй байх хэцүү байдаг. Жишээ нь:
"Та иргэн Доржийг зодож гэмтээсэн үйлдлийнхээ талаар ярина уу" г.м
7. Мөрдөгч таны мэдүүлгийг үгчлэн бичиж байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө таны хэлсэн үг бүрийг бичиж байх ёстой гэсэн үг юм. Таны ярианаас үг хасч болохгүй, бас үг нэмж болохгүй.
8. Хэрэв та хоёр дахь удаагаа мэдүүлэг өгч байгаа бол урьд өмнө өгсөн мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцаж болдог. Урт хугацааны дараа дахин мэдүүлэг өгч байгаа хүн, урьд өмнө юу гэж ярьж байснаа нэг бүрчлэн санадаггүй. Ийм учраас та, мөрдөгчөөс өмнө нь өгсөн мэдүүлгээ уншмаар байна гэж хүсч болно. Өмнөх мэдүүлгээ харчихаад хоёр дахь удаагаа мэдүүлэг өгье гэж хэлэх эрх танд бий.
9. Бас мэдүүлгийн явцад тайлбарлахад төвөгтэй нөхцөл байдал, дүрслэхэд хэцүү содон шинж тэмдэг, газар орон, гудамж талбай зэргийн талаар ярьж байгаа үед та цаасан дээр хүснэгт зурах, зураглал үйлдэх эрхтэй. Таны энэ зурсан зураглалыг мөрдөгч нь заавал мэдүүлгийн тэмдэглэлд давхар хавсаргаж байх ёстой.
10. Эцэст нь хэлэхэд хамгийн чухал эрх бол та өөрөө хүсвэл мэдүүлгээ өөрийн гараар бичиж өгч болдог юм шүү. Энэ бол танд өөрийн хэлэх гээд байгаа санаагаа өөрийн үгээр бүрэн төгс илэрхийлэх боломжийг олгож буй хэрэг юм.

1.Өдөр бүр хийдэг зүйлээ яг адилхан хийж нэмэх ч үгүй, дутуу ч хийхгүй бол нэг жилийн дараа яг хэвэндээ л байх болно.2.Х...
26/11/2020

1.Өдөр бүр хийдэг зүйлээ яг адилхан хийж нэмэх ч үгүй, дутуу ч хийхгүй бол нэг жилийн дараа яг хэвэндээ л байх болно.
2.Хийж чаддаг зүйлээ улам дордуулан бага багаар муутгаж халтуурдсаар байвал жилийн дараа ур чадвар чинь мэдэгдэхүйц буурна.
3.Өдөр бүр хичээж шинээр нэг ч атугай зүйлийг сурч өөрийгөө тасралтгүй хөгжүүлбэл жилийн дараа гайхалтай үр дүнд хүрнэ.

3 дахь үр дүнд хүрэхийн дунд зогсолтгүй уншиж судлах, тогтоох, сахилга баттай байж хэвшүүлэн өөртөө дадал зуршил болгох хэрэгтэй юм. Хүний хамгийн том өрсөлдөгч хувь хүн өөрөө л байдаг...

🇰🇷 Солонгосын 162 фэнүүд шүүх дээр ялжээ. Өнгөрсөн 7-р сард Солонгост болсон Ювентус, Солонгосын лиг хоорондын нөхөрсөг ...
24/11/2020

🇰🇷 Солонгосын 162 фэнүүд шүүх дээр ялжээ. Өнгөрсөн 7-р сард Солонгост болсон Ювентус, Солонгосын лиг хоорондын нөхөрсөг тоглолтын 65,000 билет ердөө 3 минутад зарагдаж дууссан билээ. Гэсэн ч 90 минутын турш Роналду талбай дээр огт гараагүй, сэлгээнд суусаар тоглолт дуусчээ. Ингээд 162 хүн тоглолтыг буруу сурталчилж, сэтгэл хөдлөлд хямрал учруулсан хэргээр зохион байгуулагч талын эсрэг шүүхэд хандаж ялалт байгуулжээ. Зохион байгуулагч тал билетийн $20-$270-ын төлбөрийг нөхөн олгох мөн нэмж $34 доллар фэнүүдэд төлөхөөр болжээ. 😆😆

Нэхэмжлэл ....🤪
15/11/2020

Нэхэмжлэл ....🤪

Address

Баян өлгий 5-р баг
Mongol Ruiba
YE.HALYBEK

Telephone

+97699682992

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуульч Е.Халибек posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хуульч Е.Халибек:

Share