Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон аймагт

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон аймагт

Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон аймагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон айм?

31/07/2026
31/07/2026

✅Өнөөдөр Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

🔹Энэ жилийн Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдрийг “Залилангийн цаадах хохирогчид” (Trapped Behind the Scam) уриан дор тэмдэглэж байна. Энэ уриагаар дамжуулж дэлхий даяарх гэмт хэргийн бүлэглэлүүд гадаадад ажилд зуучлах хуурамч саналаар хүмүүсийг хуурч, нууц байршилд хорьж, улмаар цахим залилан үйлдэхийг албаддаг хүн худалдаалах гэмт хэрэг өсөн нэмэгдэж буйд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах юм.

31/07/2026

✅ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

🔹Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын 2027 оны төсвийн төсөлд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид болон иргэд, олон нийтээс санал авах нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

🔹Хүний эрхийн Үндэсний Комиссын 2027 оны төсвийн төсөлтэй энд дарж / https://view.page/p/muR8jK / танилцана уу.
🔹Та нээлттэй хэлэлцүүлэгт биечлэн болон цахимаар оролцож саналаа илэрхийлэх боломжтой.
🔹Танхимын хэлэлцүүлэг:
- Хэзээ: 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт
- Хаана: Хууль зүй, дотоод хэргийн яамны 7 дугаар давхрын хурлын танхимд
🔹Танхимын хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл доорх QR кодоор бүртгүүлнэ үү.
🔹Санал авах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал явагдана.
Иргэний оролцоогоо ханган, санал ирүүлж буй эрхэм танд талархал илэрхийлье.

28/07/2026
10/07/2026

🇲🇳🇲🇳МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
🔹МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
🔹Арван хоёрдугаар зүйл
1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
2.Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

09/07/2026

Address

Орхон аймаг Баян-Өндөр сум 1
Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүний эрхийн Үндэсний Комисс Орхон аймагт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category