Төв аймаг Татварын Газар

Төв аймаг Татварын Газар "Төр оршихуй дор татвар буй, татвар буй дор төр оршмуй"

🎉🎉ТӨВ АЙМГИЙН 913 АЗТАНДАА БАЯР ХҮРГЭЕ.🎉🎉🎉 ✅  Төлбөрийн баримтын сугалааны тохирол 2026 оны 07-р сарын 22-ны өдөр зохион...
22/07/2026

🎉🎉ТӨВ АЙМГИЙН 913 АЗТАНДАА БАЯР ХҮРГЭЕ.🎉🎉🎉

✅ Төлбөрийн баримтын сугалааны тохирол 2026 оны 07-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.
📌 Энэхүү тохирлоор Төв аймгийн хэмжээнд 6-р сард нийт 893,068 баримт бүртгэгдсэнээс:
6 орон таарсан 1,
5 орон таарсан 4,
4 орон таарсан 78,
3 орон таарсан 830 баримт тохиролд таарч 913 азтан тодорчээ.

☎️Лавлах утас: 7027-2370, 7027-1288, 7027-2199 эдгээр дугааруудаас мэдээлэл авах боломжтой.

#Урамшуулал https://sugalaa.ebarimt.mn/

📌 Тоон гарын үсгийн файлаа авахын тулд татварын албанд биечлэн ирэх шаардлагагүй. Та дараах алхмуудыг даган нэвтрэлтийн ...
22/07/2026

📌 Тоон гарын үсгийн файлаа авахын тулд татварын албанд биечлэн ирэх шаардлагагүй. Та дараах алхмуудыг даган нэвтрэлтийн нэгдсэн систем буюу etax.mta.mn цахим хаягаас өөрөө татаж аваарай.

1️⃣ etax.mta.mn системд өөрийн эрхээр нэвтэрч, баруун дээд буланд байрлах байшингийн дүрс дээр дарна. Дараа нь “Эрхийн тохиргоо” цэсийг сонгоно.

2️⃣ “Эрхийн тохиргоо” цэс рүү орж, өөрийн тоон гарын үсгийг сонгон файлаа татаж авна.

3️⃣ Хэрэв нууц үгээ мартсан бол ногоон өнгөөр тэмдэглэсэн түлхүүрийн дүрс дээр дарна. Бүртгэлтэй гар утасны дугаарт баталгаажуулах код ирэх бөгөөд уг кодыг оруулсны дараа шинэ нууц үг мессежээр илгээгдэнэ.

⚠️ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД📌 НӨАТ-ын тайлан гаргалтыг хялбаршуулах зорилгоор ТТ03_01 хавсралт маягтыг автоматжууллаа....
20/07/2026

⚠️ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

📌 НӨАТ-ын тайлан гаргалтыг хялбаршуулах зорилгоор ТТ03_01 хавсралт маягтыг автоматжууллаа.

2026 оны 6 дугаар сарын НӨАТ-ын тайлан хүлээн авах явцад зарим татвар төлөгч ПОС системдээ НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд хамаарах чөлөөлөгдөх бараа, үйлчилгээний татварын кодыг буруу бүртгэсний улмаас мэдээлэл системд татагдахгүй байх зөрчил илэрч байна.

Дараах тохиолдолд ПОС системээ заавал шалгана уу.
✅ ЦТБС-д 305–447 кодоос өөр;
❌ Хуулийн заалтгүй, хүчин төгөлдөр бус татварын кодоор бараа, үйлчилгээг бүртгэн тайлагнасан бол

➡️ ПОС системдээ НӨАТ-ын тухай хуульд нийцсэн татварын зөв кодоор ЦТБ-аа яаралтай шинэчилж, НӨАТ-ын тайлангаа засварлан дахин илгээнэ үү.

🚨 АНХААР!
Цаашид татварын кодыг хуульд нийцүүлэн зөв ашиглаагүй тохиолдолд НӨАТ-ын тайланг систем автоматаар татахгүй болохыг анхаарна уу.

🔵НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-...
20/07/2026

🔵НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу. Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй

20/07/2026


Хагас жилийн тайлан хүлээн авах хугацааг сунгасантай холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 29.2-т “Татварын тайлан туша...
09/07/2026

Хагас жилийн тайлан хүлээн авах хугацааг сунгасантай холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.” гэж заасны дагуу татвар төлөх хуулийн хугацаа сунгаагүй болохыг анхаарна уу.

Хуулийн хугацаандаа тайлангаа илгээж, татвараа төлсөн эрхэм татвар төлөгч танд баярлалаа.http://etax.mta.mn🗓 2026 оны эх...
09/07/2026

Хуулийн хугацаандаа тайлангаа илгээж, татвараа төлсөн эрхэм татвар төлөгч танд баярлалаа.
http://etax.mta.mn
🗓 2026 оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг 2026.07.27-ны өдрийг дуустал сунгасан.
🌐Татвар төлөгч та QR CODE уншуулснаар улирал бүр тайлан тушаах хугацааг танд сануулах мэдэгдлийг гар утсанд тань илгээх болно.

09/07/2026

🟠 Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана.
🟠 Хуулийн хугацаанд тайлангаа илгээсэн татвар төлөгч танд баярлалаа.
http://etax.mta.mn

07/07/2026

Address

Dzuunmod

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймаг Татварын Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category