Өвөрхангай аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл

  • Home
  • Mongolia
  • Arvayheer
  • Өвөрхангай аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл

Өвөрхангай аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өвөрхангай аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Lawyer & Law Firm, Arvayheer.

22/09/2026

ТҮГЖЭЭ, ДОХИОЛЛООР ХАМГААЛСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛСАН ҮЙЛДЭЛ "ТУСГАЙЛАН ХАМГААЛСАН БАЙР, АГУУЛАХАД НЭВТЭРСЭН" ГЭХ ХҮНДРҮҮЛЭХ БҮРЭЛДЭХҮҮНД ХАМААРАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ

Ж нь бусдын өмчлөлийн цоожтой байсан автомашины хаалганд түлхүүр тааруулж онгойлгон, бүхээг дотроос нь галт зэвсэг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энгийн хулгайлах гэмт хэргээр зүйлчилж ял оногдуулсан бол, давж заалдах шатны шүүхээс цоожтой автомашины бүхээгээс эд зүйл хулгайлсан нь "тусгайлан хамгаалсан агуулах"-д нэвтэрсэн шинжтэй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн тайлбарыг хийв.

Дэлгэрэнгүйг дараах холбоос дээр дарж уншина уу👇

https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=116&pg=4204&pr=115&tp=list&h=0&fbclid=IwY2xjawTl_y5wZG9mAWV4dG4DYWVtAjEwAGJyaWQRMVpZWk1UamR4Skc3QnBscmVzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEembAkK1cdY57FxEumyh90yijtTEq4G5zTIo_MUcQ3BElSSEWpJQbAk99yMu0_aem_6MNbDcRdE7l3UHbOLSVQ-w

22/09/2026

ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ТОГТООЛЫГ ХУУЛИЙН ХУГАЦААНД ТАНИЛЦУУЛААГҮЙ МӨРДӨН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГЫН ЭС ҮЙЛДЭХҮЙ НЬ ГЭМТ ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ЗОГСООХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ

Шүүгдэгч М нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгч М-ийн холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил бөгөөд уг хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилсан. Прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн боловч мөрдөгч хуульд заасан “даруй” танилцуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаж, хугацаа дууссанаас хойш 13 хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сэжигтэнд танилцуулжээ.

Дэлгэрэнгүйг дараах холбоос дээр дарж уншина уу 👇

https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=116&pg=4203&pr=115&tp=list&h=0&fbclid=IwY2xjawTp9ndwZG9mAWV4dG4DYWVtAjEwAGJyaWQRMVNoTVI0ZjJKQ1ZVT1ZuWmZzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeKTlmRja8OGXvy8T_jkdRLpbUJ8IMfo6OiMfs7XuxA2b9eABLRzZyBlgeYhc_aem_pmMeQQ8zg0y1x5WRRHXz8A

22/09/2026
Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2025" арга хэмжээ зохио...
01/05/2025

Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2025" арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү өдөрлөгт Өвөрхангай аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

13/04/2025
26/11/2024

МЭНДЧИЛГЭЭ

26/11/2024

МЭНДЧИЛГЭЭ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

26/11/2024

Address

Arvayheer

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share