Өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа

Website

Өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа Хууль зүйн зөвлөгөө өгнө. Шүүхэд төлөөлнө. Бүх төрлийн гэрээ, нэхэмжлэл, өргөдөл боловсруулна.

05/10/2026
05/10/2026

Инженер техникийн ажилтнууд яагаад ХАБ-г хэрэгжүүлээгүйнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээдэг вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н үйл ажиллагаа болон барилгын ажлыг гүйцэтгэх ерөнхий төлөвлөгөө болоод инженерчлэлийн асуудлууд тэр дундаа ажлын байрны аюулгүй байдлыг хангах тогтолцоо /инженерийн шийдэл, хяналтын цэгүүд/-г бий болгох ажилд ИТА нар нь удирдлагуудаасаа үүрэг авч, ХАБ-ын ажилтантайгаа хамтран ажиллаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх өндөр эрсдэлтэй.

Ауюлгүй ажиллагааг ажил хэрэг болгож хэрэгжүүлээгүйн улмаас үүсэх хуулийн хариуцлагыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах үндсэн түвшинд авч үзнэ.

Барилга үйлдвэрлэлийн орчин, талбай дээрх аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдсэн үр дагавартай шууд холбоотойгоор инженер ямар хариуцлага хүлээж болохыг задлан тайлбарлая.

Үүнд;
​1. Сахилгын болон захиргааны хариуцлага;
​- Хэрэв инженер эсвэл холбогдох албан тушаалтан нь өөрт ногдсон үүрэг буюу ХАБЭА-н төлөвлөгөөг биелүүлэхэд оролцох, өдөр тутмын инженерчлэлийн зөв горимыг нэвтрүүлэх ажлыг хийхгүй, ХАБ-д хайнга хандсанаас болж шууд хохирол учраагүй боловч зөрчил илэрсэн тохиолдолд, Хөдөлмөрийн хууль тогтоомжоор хариуцлага хүлээж болно.

- Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг үндэслэлтэйгээр шатлан сануулах, цалинг тодорхой хувиар бууруулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авагдана.

Зөрчлийн тухай хууль:
- Хууль тогтоомж, дүрэм журамд заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн болон биелүүлээгүй албан тушаалтныг хуульд заасан мөнгөн торгуулиар шийтгэх үндэслэл болно.

​2. Иргэний эрх зүйн зохицуулалтаар хүлээх эд хөрөнгийн хариуцлага;
​- Аюулгүй ажиллагааны инженерчлэл, техникийн шийдэл дутуугийн улмаас байгууллагын эд хөрөнгө, тоног төхөөрөмж эвдэрч гэмтсэн, эсвэл гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу учирсан хохирлыг буруутай этгээдээр (ажил олгогч болон хариуцлага алдсан инженер, албан тушаалтан хамтран) нөхөн төлүүлэх нэхэмжлэл үүсч болдог.

​3. Эрүүгийн эрх зүйн зохицуулалтаар хүлээх хариуцлага;(Хамгийн хүнд хэлбэр)
​- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэхэд тодорхой инженерчлэлийн аргууд, журмууд, хяналтуудыг бодитоор хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж ажлын байран дээр үйлдвэрлэлийн осол гарч хүний эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд тухайн асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулдаг.

Хүний эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал буюу аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр буюу хүнд хохирол учирсан бол холбогдох инженер, удирдлага, хариуцсан эзэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл заалтаар ял шийтгэл оногдуулдаг.

​Хүний амь нас хохирсон бол:
- ХАБЭА-н болон инженерчлэлийн арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлээгүй, эрсдэлийг бууруулах үүргээ инженерүүд биелүүлээгүй, мөн оромдсон байдлаар дутуу хийсний улмаас хүний амь нас эрсэдсэн бол Эрүүгийн хуулийн дагуу хорих ял хүртэлх хатуу хариуцлага хүлээх хууль зүйн өндөр эрсдэлтэй байдаг.

​Анхаарах зүйл:
- Хууль хяналтын байгууллага болон шүүхийн практикт тухайн албан тушаалтны ажил үүргийн хуваарь, батлагдсан төлөвлөгөө, тухайн асуудлыг хариуцах эрх үүрэг нь хуулийн хүрээнд болон байгууллагын удирдлагын тушаалаар хэнд ногдсон байсныг нарийвчлан шалгана.

Хэрэв тухайн инженер уг ажлыг хэрэгжүүлэх шууд чиг үүрэгтэй байсан атлаа эс үйлдэхүй гаргасан, эсвэл хариуцлагаас бултсан бол шууд шалтгаант холбоогоор хариуцлага хүлээдэг.

Мэдээж буруутай эсэхийг хууль, шүүхээр тогтоож, гэм буруугийн асуудлыг нотлох баримтын хүрээнд авч үзэн хэлэлцэнэ.

Таныг буруутай эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор буюу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлж байсан эсэхийг тогтоох зорилгоор буюу инженер таныг, таны ажлыг шалгаж, ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн шинжээчийг томилж ажиллуулан нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоодог гэдгийг сайтар санаарай.

Юуг ч нуух, нуун дарагдуулах аргагүй гэсэн үг байх нь.

Тиймээс ХАБ зөвхөн ХАБЭА-н ажилтны асуудал мэт ханддаг хандлагаа өөрчилж, өөрийн байгууллага дээрх аюулгүй ажиллагааны бодит хэрэгжүүлэгч нь байж нийт ажилтнуудадаа манлайлал үзүүлж, өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллаарай.

Өөрийн хариуцсан ажилтнууд буюу хүн бүрийг ХАБЭА-н зөв хандлага, дадал хэвшил, соёлд сургах нь инженер танаас бүрэн хамаардаг шүү.

Инженерүүд минь ХАБ-ын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ мэдэж, чадавхижиж, ажлаа аюулгүй гүйцэтгэж хэвшицгээе.

Мөн өөрийн ХАБЭА-н хэрэгжүүлэлтийг хангахад оролцдог үүргийг судалж мэдээрэй.

Мэдээллийг бэлтгэсэн:
Ц. Ням-Эрдэнэ
HSE COACH CLUB

2026 10.02 22:29 pm

Жич;
Та бүхэнд зурган контент хэлбэрээр аюулгүй ажиллагааны мэдээлэл хүргэж байна.





HSE COACH CLUB
Nyamerdene Tsedenish
Чухал нийгэмлэг
Creative safety

Address

Улаанбаатар хот
Улаанбаатар Хот
21000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share