Дархан-Уул аймаг дахь ШШГГ 445-р нээлттэй хорих анги

Дархан-Уул аймаг дахь ШШГГ 445-р нээлттэй хорих анги шшгг

22/07/2026

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчид, үе үеийн ахмадууд аа!

Та бүхэндээ "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Хууль сахиулах байгууллагын бодлого, ялангуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа бол Монгол Улсын Засгийн газрын иргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Шүүхийн аливаа шийдвэр цаасан дээр үлдэх бус, бодитоор биелэгдэж, иргэдийн зөрчигдсөн эрх сэргэх, хууль засаглах зарчим хэлбэрэлтгүй хэрэгждэг байх учиртай. Эд хөрөнгийн болон биечлэн гүйцэтгэх шийдвэрийг хэрэгжүүлэхээс эхлээд ял эдлүүлэх ажиллагааг хуулийн дагуу, хүний эрхийг чанд дээдлэн зохион байгуулах нь хариуцлагатай бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэлийн хат шаардсан ажил юм.

Шүүхийн шийдвэр бодитоор биелэх нь шүүх засаглалын нэр хүнд, төрд хүлээлгэх иргэдийн итгэлийн шууд хэмжүүр болдог. Хууль хүн бүрт адил тэгш хэрэгждэг байх хүлээлтийг хангахын тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ"-ыг үе шаттайгаар эхлүүлээд байна. Энэхүү реформын гол зорилго нь хууль засаглах үйл явц бүрийг иргэнд чирэгдэлгүй, нээлттэй, шуурхай байх зарчимд нийцүүлэхэд оршино. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цахимжуулах, шат дамжлагыг багасгах, иргэдийн өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх ажлууд хийгдэж байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгч, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлж, технологийн боломжийг бүрэн ашиглах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд салбарын яамны зүгээс онцгой анхаарч, бодит дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Хууль дээдлэх, шударга ёсыг тогтоох үйлсэд мэдлэг чадвар, зүтгэл сэтгэлээ зориулж яваа нийт алба хаагчдадаа болон та бүхний ар тал болж үргэлж дэмждэг гэр бүлийнхэнд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Төрийн хууль тунгалаг, үйл ажиллагаа тань ямагт бүтэмжтэй байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН

22/07/2026

🇲🇳 ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

22/07/2026
22/07/2026

💎 ХЗДХЯ-ны харъяа агентлагуудыг “нэгдсэн мэдээллийн сан”-тай болгоно

💎 Нэгдмэл бодлогоор асуудалд хандаж, төрийн үйлчилгээ иргэдэд саадгүй хүрэхэд анхаарна

💎 Уялдаа холбоог бэхжүүлж, цаг хугацаа алддаг байдлыг бууруулна

#ГэгээтэйМэдээ
#ИргэдийнТөлөө
#ШийдэлБодитБоллоо
#ХуульЗүйШинэчлэгдэжБайна

22/07/2026
22/07/2026

СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

Хууль зүй дотоод хэргийн сайдын өргөтгөсөн хуралдаанаар хууль хяналтын болон харилцаа харилцаа холбооны байгууллагуудтай хамтран цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлд хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсгийг байгуулахаар болсноо өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

🔶Тролл буюу хуурамч хаягаас олон нийтийг өдөөн хатгасан уриалан дуудсан, элдэв гаж агуулга бүхий контент үйлдвэрлэж түгээх, элдэв санал асуулга явуулах, сугалаа, төлбөрт тоглоом зэрэг хууль бүс үйл ажиллагаануудыг явуулж Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн.

🔶 Дээрх этгээдүүдийг цагдаагийн байгууллага эхнээс нь илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа ч, энэ нь хангалтгүй байна.

🔶Үзэл бодлоо илэрхийлэх нэрээр бусдын нэр хүндэд халдах асуудалд хатуу арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг хийнэ.

🔶Сошиал орчин дахь хууль бус үйлдэл, цахим гэмт хэрэг, гүтгэлэг доромжлол, хуурам хаягуудад хяналт тавьж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах болно.

Address

Дархан-Уул аймаг
Дархан-Уул Аймаг

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97694797075

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-Уул аймаг дахь ШШГГ 445-р нээлттэй хорих анги posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category