Улсын бүртгэл /Хэнтий аймгийн Улсын тэргүүний Дадал сум/

  • Home
  • Mongolia
  • Öndörhaan
  • Улсын бүртгэл /Хэнтий аймгийн Улсын тэргүүний Дадал сум/

Улсын бүртгэл /Хэнтий аймгийн Улсын тэргүүний Дадал сум/ Иргэний улсын бүртгэл, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэл, гадаад паспортын бүртгэлийн үйлчилгээ болон зөвлөгөө мэдээлэл.

03/07/2026
23/06/2026

🇲🇳🇲🇳🇲🇳 ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Дадал сумын Улсын бүртгэгч 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах болсныг мэдэгдье.
Иймд улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авах иргэд сумын Наадмын баяраас өмнө амжиж үйлчлүүлнэ үү.
ЖИЧ: Хэвлэгдсэн бичиг баримтуудаа авна уу. /захиалсан гадаад паспорт, иргэний үнэмлэх, газар өмчлөх болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ/

22/06/2026

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ЦАХИМ СИСТЕМ РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ

Өнөөдрийн \2026.04.22\ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан батлууллаа.

✅Ингэснээр эд хөрөнгө өмчлөх эрхийн, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн, сервитутын, ипотек /барьцаа/-ийн, узуфруктын, түрээсийн зэрэг 9 төрлийн эрхийн бүртгэлийг хийх үйлчилгээг цахимжуулах нөхцөл бүрдэж, иргэн үйлчилгээ авах процесс хоёр дахин хялбар болно.

✅ Уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын бүртгэгчийн хэрэглэдэг баталгааны тэмдгийг биет болон цахим байдлаар ашиглах боломжийг бүрдүүлж, улсын бүртгэгч мэдүүлгийг цахимаар авч, эх баримтыг хүлээн авснаар тухайн барьцааны гэрээг байгуулсан банк, банк бус санхүүгийн байгууллага руу иргэний оролцоогүйгээр хариуг цахимаар хүргэх зэргээр улсын бүртгэлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах юм.

Ингэснээр;
📌Улсын Бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн бүртгэл авахаар биечлэн ирж үйлчлүүлдэг иргэдийн ачаалал 55%-р буурна
📌Нотариатаас мэдээлэл нийлүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100% цахимжуулна.
📌Иргэний үл хөдлөх хөрөнгийн хуулиар хориглоогүй мэдээллийг И монголиа, Опен дата системд байршуулах ажил удахгүй хэрэгжиж эхэлнэ.

✅Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэлийн нэгдмэл тогтолцоогоор ажиллах бодлогын хүрээнд;
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эд хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 3-р улиралд багтаж үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү шинэ системийн хүрээнд болон бүртгэгчийн цахим баталгааны тэмдгийг хэрэглэх боломж бүрдсэнээр “барьцааны бүртгэл” хийх үйлчилгээг цахимаар үзүүлэх, иргэдийг улсын бүртгэлийн байгууллага руу ирүүлэхгүй байх боломж бүрдэнэ.

22/06/2026
02/06/2026

📌🗒️Өргөдөл, гомдол хэрхэн бичих вэ?

Address

Хэнтий Дадал сум
Öndörhaan
23000

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Улсын бүртгэл /Хэнтий аймгийн Улсын тэргүүний Дадал сум/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share