03/08/2026
🚨 **"Халуун наран дор амиа алдсан 4 гадаад ажилчин" – Солонгост #гадаад ажилчид аюултай нөхцөлд ажилласаар байна!** 🚨☀️💔
Солонгос дахь хэт халалтын улмаас гадаад ажилчид амиа алдах тохиолдол дараалан гарч, зөвхөн 7сард гэхэд **4 дэх ажилчин** халуунаас болж нас барлаа. 😔😭
8сард бүр илүү #халуун болох төлөвтэй.
📉 *Юу болов?*
*Пёнтэк:* Эйр кондишнгүй контейнер байранд амьдардаг 60 гаруй насны Хятад ажилчин халуун #наранд ажиллаад буцахдаа ухаан алдан, улмаар амиа алджээ. 🏥💥
*Хэнам:* 30 гаруй насны Тайланд ажилчин 3 цагийн халуун наранд бордоо цацаж байгаад #халуурах шинж тэмдэг илэрч (биеийн халуун 43 градус), эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан оролгүй нас баржээ. 🌡️🚑
*Бусад хэргүүд:* Хонсон дахь гахай фермд Непал ажилчин, Кэсанд уулын өвс тайрч байсан Вьетнам #ажилчин гээд сар гаруйн дотор 4 гадаад иргэн халууны улмаас амь насараа хохирлоо. 🥀
⚠️ **Асуудлын гол нь юу вэ?**
Одоогийн "Хөдөлмөрийн зөвшөөрлийн систем" (EPS)-ээс болоод #гадаад ажилчид эзнийхээ үгээс гарч чаддаггүй. Хэт халуун байсан ч **"Амарчъя"** эсвэл **"Ажлаа зогсооё"** гэж хэлж чадахгүй, визээ цуцлуулчих вий, ирээдүйгээ алдчих вий гэхээс айж амиа эрсдэлд оруулсаар байна. 😢⛓️
🏠 Эдэлж байгаа байр, ажиллаж байгаа #орчин нь бүгд агаарын халалтанд тун эмзэг, хамгаалалт муутай байна. Гадаад ажилчдын амь насыг хамгаалах бодит бодлого нэн шаардлагатай байна! ⏰️
💡 Хэт халуун өдрүүдэд биеэ хэрхэн хамгаалах вэ?
🥤 1. Усыг тогтмол бөгөөд хангалттай уух
Хөлс их гардаг тул цангахыг хүлээлгүйгээр өдрийн турш #ус болон эрдэст ундаа ойр ойрхон уугаарай. (Хэт хүйтэн ус нэг дор уухаас зайлсхийх)
🧢 2. Гадаа ажиллахдаа нарнаас хамгаалах
Нарны саравчтай малгай, нарны шил зүүх, нарны тос түрхэх. Мөн агаар нэвтрүүлдэг, цайвар өнгийн сул #хувцас өмсөөрэй. 👕🕶️
🏖️ 3. Нарны ачаалал өндөр үед амрах
Ялангуяа өдрийн 12:00 - 17:00 цагийн хооронд нар хамгийн халуун байдаг тул боломжтой бол #сүүдэрт эсвэл сэрүүн газар заавал амарч байгаарай. 🌳🛖
🩺 4. Биеийн байдлаа онцгой анхаарах
Толгой эргэх, дотор муухайрах, ядарч сульдах, хөлс их хэмжээгээр гарах эсвэл хөлс гарахаа болих зэрэг #шинж тэмдэг илэрвэл шууд ажлаа зогсоон сэрүүн газар хэвтэж, тусламж дуудах шаардлагатай! 🚑
Tip: Ажлын үеээр хэт халуунаас болж унах гэмтэх нь ч мөн адил #ажлын байрны осол орно.
_________________________________________________
✅️13 ДАХЬ САРЫН ЦАЛИН
✅️Ажлын байрны осол гэмтэл шийдвэрлэнэ.
🇰🇷The World 더월드 노무법인 서울지사
🇲🇳Хөдөлмөр хамгааллын хууль зүйн товчоо
📲зөвлөх 010-4688-3819