White хууль зүйн товчоо

Website

White хууль зүйн товчоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from White хууль зүйн товчоо, Criminal lawyer, 서울특별시 중구 남대문로 120 (남대문로1가, 그레이츠 청계), Seoul.

Солонгос улсад оршин сууж буй Монгол иргэд болон гадаад иргэдэд тусгайлан зориулсан виз болон хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг White хууль зүйн товчооны албан ёсны фэйсбүүк пэйжд тавтай морилно уу.

[🚨Хар тамхитай холбоотой хэрэгт холбогдсон бол, шийтгэл хүлээгээд шууд албадан гаргах уу..?]⚠️ Хэрэв та хар тамхитай хол...
07/10/2026

[🚨Хар тамхитай холбоотой хэрэгт холбогдсон бол, шийтгэл хүлээгээд шууд албадан гаргах уу..?]

⚠️ Хэрэв та хар тамхитай холбоотой хэргээр цагдаа эсвэл гаалийн байгууллагын шалгалтад орох гэж байгаа бол хамгийн түрүүнд санаа зовж байгаа зүйл нь энэ байх болов уу.

✅ Ялын хэмжээг багасгах боломжтой болов уу?
✅ Хэрэв ял шийтгэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ч шууд албадан гаргах уу?

Ялангуяа анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэдэг нь заавал хөнгөн арга хэмжээ авна гэсэн үг биш юм.

Бодит байдал дээр шийдвэр гаргахдаа зөвхөн анх удаа эсэхийг хардаггүй. Ижил төрлийн өмнөх хэрэг, ял шийтгэл байгаа эсэх, эд зүйл хураагдсан эсэх, хэргээ хүлээж, гэмшиж байгаа байдал, хэргийн агуулга болон хэр хэмжээ зэрэг олон нөхцөл байдлыг хамтад нь харгалзан үздэг.

⚠️ Гэхдээ үүгээр бүх зүйл дуусахгүй.

📌Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууслаа гээд оршин суухтай холбоотой асуудал автоматаар дуусдаггүй.

Эрүүгийн хэрэг болон цагаачлалын асуудал нь тусдаа ажиллагаа учраас эрүүгийн хэргийн хүрээнд ямар шийдвэр гарснаас үл хамааран цаашид оршин суух эрх, визний статус болон БНСУ-аас гарах асуудал үүсэж болзошгүй.

Ялангуяа анхны мэдүүлэг авах үед орчуулагч оролцдог тохиолдол байдаг тул таны хэлсэн зүйл ямар байдлаар орчуулагдаж, байцаалтын тэмдэглэлд хэрхэн бичигдэж үлдэхийг сайтар анхаарах шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд хамгийн чухал зүйл бол
⚠️ “Ямар ч байсан анх удаа юм чинь...” гэж бодоод зүгээр өнгөрөөж болохгүй гэсэн үг.

Одоогийн холбогдсон хэрэгт ямар шийтгэл авах боломжтой вэ,
мөн үүний дараа оршин суухтай холбоотой асуудал хэрхэн үргэлжилж болох вэ гэдгийг эхнээс нь тодорхой шалгаж үзэх шаардлагатай.

💡Хар тамхины хэрэгт сэжиглэгдэж байгаа ч шийтгэлээс зайлсхийх боломжтой болов уу?
Шийтгэл хүлээвэл үнэхээр шууд албадан гаргах уу?

⚖️Хэрэв та одоогоор хар тамхитай холбоотой хэрэгт сэжиглэгдэж, цагдаа эсвэл гаалийн байгууллагын шалгалтад орох гэж байгаа бол анхны шалгалт, байцаалтад орохоосоо өмнө өөрийн нөхцөл байдлын хувьд ямар хэмжээний шийтгэл хүлээх боломжтой, мөн албадан гаргах хүртэл арга хэмжээ авах магадлалтай эсэхийг урьдчилан тодорхой мэдэж аваарай.

🏛️화이트 법률사무소
🧑‍💼대표변호사 박재훈
☎Монгол ажилтан 010-8416-4446
📍Хаяг: 서울 중구 남대문로 120, 그레이츠 청계, 4층

[🚛Нүүлгэлтийн ажил хийдэг үйлчлүүлэгчийнхээ ажлаас гарсаны тэтгэмжийг амжилттай авч өглөө ]⚖️ Монголчуудын маань хамгийн...
05/10/2026

[🚛Нүүлгэлтийн ажил хийдэг үйлчлүүлэгчийнхээ ажлаас гарсаны тэтгэмжийг амжилттай авч өглөө ]

⚖️ Монголчуудын маань хамгийн их хийдэг ажил болох нүүлгэлтийн ажлыг 1 жил хийсэн Монгол улсынхаа иргэний 13 дахь сарын цалин буюу ажлаас гарсаны тэтгэмжийг ажиллаж байсан газраас нь амжилттай авч өгч чадлаа. Бид түргэн шуурхай ажилласаны дүнд үйлчлүүлэгчийн маань тэтгэмжийн мөнгө нь гомдол гаргаснаас хойш ердөө 1 сарын дотор дансанд нь амжилттай орлоо.

💡“ТА... Ажлаас гарсаны тэтгэмжээ зүгээр л орхих уу?”
Та 13 дахь сарын цалингаа авч чадаагүй л байна уу? Бууж өгөхийн оронд эхлээд танд үнэхээр авах боломжтой ажлаас гарсаны тэтгэмж байгаа эсэхийг шалгуулж үзээрэй.

🏛️화이트 법률사무소
🧑‍💼대표변호사 박재훈
☎Монгол ажилтан 010-8416-4446
📍Хаяг: 서울 중구 남대문로 120, 그레이츠 청계, 4층

#Солонгос퇴직금 #ажлаасгарснытэтгэмж #СолонгосӨмгөөлөгч #ХуульЗүйнТуслалцаа #СолонгосдахьМонголчууд

02/10/2026

🚨Ажил олгогч цалин хөлсийг тань өгөхгүй байгаа бол асуудлыг удаан хугацаагаар бүү орхигдуулаарай! ⚠️

⚖️Та харьяа хөдөлмөр хамгаалалын байгууллагад гомдол гаргах эсвэл эрүүгийн журмаар хариуцлага тооцуулах боломжтой.

Мөн ажил олгогч цалин өгөх санхүүгийн боломжгүй байсан ч тухайн хэргийн нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд улсаас 7 сая вон хүртэлх цалингийн нөхөн олговор (대지급금) авах боломжтой.

💡Та хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүй хохирсон уу? Тэгвэл төвөгтэй асуудлаас эмээж бүү хойшино тавиарай.
Ямар бичиг баримт бүрдүүлэх, хаанаас эхэлж ямар арга хэмжээ авах талаар эргэлзэж байвал мэргэшсэн хуульчаас зөвлөгөө аваарай.

🏛️화이트 법률사무소
🧑‍💼대표변호사 박재훈
☎Монгол ажилтан 010-8416-4446
📍Хаяг: 서울 중구 남대문로 120, 그레이츠 청계, 4층

#СолонгосынХууль #СолонгостАжиллажБуйМонголчууд #АвчЧадаагүйЦалинХөлс #СолонгосӨмгөөлөгч

[🥳💰Хууль бусаар оршин суугч үйлчлүүлэгчийнхээ ажлаас гарсаны тэтгэмжийг амжилттай авч өглөө ]⚖️ Нэг хоолны газар 2 жил а...
28/09/2026

[🥳💰Хууль бусаар оршин суугч үйлчлүүлэгчийнхээ ажлаас гарсаны тэтгэмжийг амжилттай авч өглөө ]

⚖️ Нэг хоолны газар 2 жил ажилласан Монгол улсынхаа иргэний ажлаас гарсаны тэтгэмжийг амжилттай авч өгч чадлаа. Үйлчлүүлэгч маань хууль бусаар оршин суугч мөн захиралын дарамтаас болж их айдастай байсан ч бид түргэн шуурхай ажилласны дүнд тэтгэмжийн мөнгө нь өнөөдөр дансанд нь амжилттай орлоо.

💡“Би хууль бусаар оршин сууж байгаа хүн... Ажлаас гарсаны тэтгэмжээ зүгээр л орхих уу?”
Хэрэв та яг одоо ингэж бодож байгаа бол шууд бууж өгөхийн оронд эхлээд танд үнэхээр авах боломжтой ажлаас гарсаны тэтгэмж байгаа эсэхийг шалгуулж үзээрэй.

🇰🇷📩Зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
📞 010-8416-4446
🇲🇳Б. Ичинхорлоо (WHITE ХУУЛЬ ЗҮЙН ФИРМ)
#Солонгос퇴직금 #ажлаасгарснытэтгэмж #СолонгосӨмгөөлөгч #ХуульЗүйнТуслалцаа #СолонгосдахьМонголчууд

[🚨Гадаад ажилтны үйлдвэрлэлийн осол хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдол]✔️Осол гарсан өдөр Вьетнам улсын иргэн үйлчлүүлэгч бу...
25/09/2026

[🚨Гадаад ажилтны үйлдвэрлэлийн осол хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдол]

✔️Осол гарсан өдөр Вьетнам улсын иргэн үйлчлүүлэгч бусад ажилчдын хамт ойролцоогоор 3 м өндөрт байрлах усан онгоцны блок дээр ажиллаж байв.

✔️Тухайн үед өөр нэг ажилтан кранаар материал зөөж байх явцад төмөр хавтан дээр тогтсон борооны ус урсаж байсан бөгөөд үйлчлүүлэгч маань ажилд шаардлагатай багаж хэрэгслээ авахаар явж байхдаа борооны усанд норсон төмөр хавтан дээр хальтирч, ойролцоогоор 3 м өндрөөс газарт унасан байна.

✔️Унасны дараа өөрөө босож чадахгүй байсан тул ойр байсан ажилчдын тусламжтайгаар эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн.

✔️Гэвч осол гарсны дараа ч компаниас үйлдвэрлэлийн ослын даатгалд хамруулах хүсэлт гаргах зэрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Солонгос хэл сайн мэддэггүй гадаад ажилтан байсан үйлчлүүлэгч маань:

“Энэ осол ч гэсэн үйлдвэрлэлийн осол гэж хүлээн зөвшөөрөгдөх болов уу?”

“Эмчилгээний зардал болон ажилдаа явж чадаагүй хугацааны нөхөн олговор авах боломжтой юу?”

“Компаниас ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тохиолдолд би яах ёстой вэ?”

гэсэн нөхцөл байдалд орсон байв.

🏛️ WHITE Хуулийн фирм нь осол хэрхэн гарсан нөхцөл байдал, тухайн үеийн ажлын орчин, хөдөлмөрийн харилцаа зэрэгт нарийвчлан дүн шинжилгээ хийж, шаардлагатай баримт материалыг шалган үйлдвэрлэлийн ослын даатгалд хамрагдах хүсэлт гаргах үйл явцыг дэмжин ажилласан.

⚖️Үүний үр дүнд үйлдвэрлэлийн ослын даатгалын тэтгэмж олгох шийдвэр гарч, "Ажил хийх боломжгүй байсан хугацааны тэтгэмж (휴업급여) 3,008,670 вон" олгохоор шийдвэрлэгдсэн.

✅ Үйлдвэрлэлийн ослын даатгалын тэтгэмж олгох шийдвэр
✅ Ажил хийх боломжгүй байсан хугацааны тэтгэмж: 3,008,670 вон
✅ 2026.08.18 ~ 2026.09.11 хугацаанд олгохоор шийдвэрлэгдсэн

Үйлдвэрлэлийн осол гэдэг нь зөвхөн осол гарсан гэдгээр дуусах асуудал биш юм. Осол ямар нөхцөлд гарсан, ажил үүрэгтэй ямар холбоотой байсан, эмчилгээ болон ажил хийх боломжгүй болсон хугацааны улмаас ямар төрлийн нөхөн олговор авах боломжтой зэрэг олон зүйлийг хамтад нь шалгах шаардлагатай.

Ялангуяа солонгос хэл сайн мэддэггүй гадаад ажилтны хувьд үйлдвэрлэлийн ослын даатгалд хамрагдах хүсэлт гаргах үйл явц өөрөө ч хүнд санагдаж болно.

💡“Ажиллаж байгаад гэмтсэн боловч компаниас ямар ч арга хэмжээ аваагүй...”

📌 Хэрэв та ийм нөхцөл байдалд орсон бол зөвхөн эмчилгээ хийлгээд өнгөрөхөөс илүүтэйгээр таны осол үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэх, мөн ямар төрлийн нөхөн олговор авах боломжтойг эхлээд шалгуулж үзээрэй.

🏛️화이트 법률사무소
🧑‍💼대표변호사 박재훈
☎Монгол ажилтан 010-8416-4446
📍Хаяг: 서울 중구 남대문로 120, 그레이츠 청계, 4층

[🚨Хүүхэдтэйгээ уулзах эрхийн тухай]“👦Хүүхдийн тэтгэмж төлөөгүй гэсэн шалтгаанаар хүүхэдтэй уулзуулахгүй байж болох уу?”Г...
21/09/2026

[🚨Хүүхэдтэйгээ уулзах эрхийн тухай]

“👦Хүүхдийн тэтгэмж төлөөгүй гэсэн шалтгаанаар хүүхэдтэй уулзуулахгүй байж болох уу?”

Гэрлэлтээ цуцлуулсны дараа хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлдэггүй эцэг, эх ч хүүхэдтэйгээ уулзах боломжтой байдаг.

☑️Үйлчлүүлэгч маань 2018 онд хуучин нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг хуучин нөхөр нь өсгөн хүмүүжүүлэхээр болсон байна.

☑️Гэрлэлтээ цуцлуулсны дараа санхүүгийн хувьд хүндрэлтэй үе тохиолдож, үйлчлүүлэгч хүүхдийн тэтгэмжийг хугацаанд нь төлж чадаагүй үе байсан.

☑️Үүний дараа хуучин нөхөр нь “Хүүхдийн тэтгэмжийг зохих ёсоор төлөөгүй учраас хүүхэдтэй чинь уулзуулж болохгүй” хэмээн үйлчлүүлэгчийг маань хүүхэдтэйгээ уулзахыг хязгаарласан байна.

Ийнхүү үйлчлүүлэгч маань хүүхэдтэйгээ удаан хугацаанд уулзаж чадаагүй бөгөөд төрсөн өдөр, баяр ёслолын үеэр ч хамт цагийг өнгөрөөж чадаагүй юм. Тэр ч байтугай хүүхэд нь хаана, ямар нөхцөлд амьдарч байгааг ч тодорхой мэдэхэд хэцүү нөхцөл байдал үргэлжилсэн.

📌 Үйлчлүүлэгчийн маань хамгийн их санаа зовж байсан зүйл нь хүүхдийн тэтгэмжийг зохих ёсоор төлж чадаагүй учраас үнэхээр хүүхэдтэйгээ дахин уулзаж чадахгүй болсон юм биш биз гэсэн асуудал байлаа.

⚖️WHITE хуулийн фирм энэ асуудлыг нэг бүрчлэн шалгасан ба

✅ Энд хамгийн чухал нь хүүхдийн тэтгэмж төлөх асуудал болон хүүхэдтэйгээ уулзах асуудал нь хоорондоо уялдаатай асуудал биш гэдэг явдал юм.

✅ Бид хүүхдийн тэтгэмж төлөөгүй гэсэн шалтгаанаар хүүхэдтэй уулзах эрхийг нь нэг талын шийдвэрээр хязгаарлаж болох эсэхийг шалгаж, үйлчлүүлэгчийг хүүхэдтэйгээ дахин тогтвортой уулзах боломжтой болгохын тулд шаардлагатай арга хэмжээ авсан ба хууль журмын талаар зөвлөгөө өгсөн.

📍“Хүүхдийн тэтгэмж төлж чадаагүй учраас хүүхэдтэйгээ уулзах эрхээ одоо бүрмөсөн орхих хэрэгтэй юу?”

Хэрэв та ингэж бодож байгаа бол хүүхдийн тэтгэмжийн асуудлаас болж хүүхэдтэйгээ уулзахаа бүрмөсөн орхихоосоо өмнө одоогийн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах боломжтойг эхлээд шалгуулж үзээрэй.

📩Зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
🏛️화이트 법률사무소
🧑‍💼대표변호사 박재훈
☎Монгол ажилтан 010-8416-4446
📍Хаяг: 서울 중구 남대문로 120, 그레이츠 청계, 4층

[🚨E-7-1 ажлаас гарсны дараа D-10 виз рүү шилжсэн тохиолдол]“❓Гэнэт ажлаасаа гарах болчихлоо… E-7-1 виз маань одоо яах вэ...
17/09/2026

[🚨E-7-1 ажлаас гарсны дараа D-10 виз рүү шилжсэн тохиолдол]

“❓Гэнэт ажлаасаа гарах болчихлоо… E-7-1 виз маань одоо яах вэ?”

БНСУ-д ирээд 1 жил ч болоогүй байсан Вьетнам улсын иргэн үйлчлүүлэгч автомашины эд анги үйлдвэрлэдэг компанид E-7-1 (тусгай үйл ажиллагаа) визээр ойролцоогоор 11 сар 10 хоног ажиллаж байсан. Гэтэл гэнэт компани нь ажлаас гарахыг шаардсаны улмаас яах ч аргагүй ажлаас гарах өргөдөлд гарын үсэг зурсан байна.

Гэнэт ажлаа алдаж,
“БНСУ-д үргэлжлүүлэн оршин сууж болох эсэх?”
“E-7-1 оршин суух эрх маань яах вэ?”
“Дахин ажилд орохын тулд ямар журам хэрэгжүүлэх шаардлагатай вэ?”

⚖️WHITE хуулийн фирм нь үйлчлүүлэгчийнхээ ажлаас гарсан шалтгаан, нөхцөл байдал, одоогийн оршин суух эрх болон цаашид ажил хайх төлөвлөгөөг цогцоор нь шалгасны үндсэн дээр E-7-1-ээс D-10 (ажил хайх) виз рүү солиход нь туслан ажилласан.

Мөн иммигрейшнтэй холбоотой асуудлуудыг хамтад нь шалгаж, оршин суух эрхтэй холбоотой ямар нэгэн сөрөг үр дагавар гарахаас сэргийлэн цаашид ажил хайх болон БНСУ-д оршин суух төлөвлөгөөний талаар зөвлөгөө өгсөн.

📌Ингээд материал хүлээн авснаас хойш ердөө 2 хоногийн дотор хариугаа авсан.

✅ E-7-1 → D-10 (ажил хайх) виз рүү амжилттай солисон
✅ Материал өгснөөс хойш 2 хоногийн дотор хариу гарсан
✅ Цаашдын ажил хайх болон оршин суух төлөвлөгөөний талаарх зөвлөгөө

Гэнэт ажлаасаа гарсан тохиолдолд шууд сандарч, няцахаас илүүтэйгээр одоогийн оршин суух эрх, ажлаас гарсан шалтгаан, цаашдын ажил хайх төлөвлөгөө зэргээс хамааран ямар өөрчлөлт хийх боломжтойг эхлээд шалгах нь чухал юм.

📍“Гэнэт ажлаасаа гарчихлаа, одоо БНСУ-д үргэлжлүүлэн оршин суух арга байхгүй юм болов уу?”

Ажлаас гарсны дараах оршин суух эрхийн асуудалд санаа зовж байгаа бол цаг алдалгүй, өөрийн нөхцөл байдалд ямар боломж бийг эхлээд шалгуулж үзээрэй.

📩Зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
🏛️화이트 법률사무소
🧑‍💼대표변호사 박재훈
☎Монгол ажилтан 010-8416-4446
📍Хаяг: 서울 중구 남대문로 120, 그레이츠 청계, 4층

[🚨Хууль бусаар оршин сууж байсан хүн ажлаас гарсаны тэтгэмж💰 авч болох уу?]✔️ Нэг компанид 3-аас дээш жил ажилласан Вьет...
14/09/2026

[🚨Хууль бусаар оршин сууж байсан хүн ажлаас гарсаны тэтгэмж💰 авч болох уу?]

✔️ Нэг компанид 3-аас дээш жил ажилласан Вьетнам улсын иргэн үйлчлүүлэгч маань ажлаасаа гарсны дараа ажил олгогчоосоо ажлаас гарсаны тэтгэмжээ шаардсан боловч бүрэн авч чадаагүй нөхцөл байдалтай байсан.

✔️ Асуудал нь үйлчлүүлэгчийн маань эсрэг хэд хэдэн нөхцөл байсан юм.
Тэрээр хууль бусаар оршин сууж байхдаа ажилласан төдийгүй, ажиллаж байх хугацаанд ажил олгогч нь “Ажлаас гарах өргөдөл бичихгүй бол цаашид ажиллуулах боломжгүй” гэж шаардсаны улмаас аргагүйн эрхэнд ажиллаж байхдаа нэг удаа ажлаас гарах өргөдөл бичсэн байсан.

⚖️ Гэсэн хэдий ч манай WHITE хуулийн фирм нь үйлчлүүлэгчийн бодитоор ажилласан хугацаа, цалин хөлс олгогдсон талаарх мэдээлэл зэрэгт нарийвчлан шалгалт хийж, холбогдох баримт материалд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн ба үүний үр дүнд үйлчлүүлэгч маань 12 сая воноос дээш хэмжээний ажлаас гарсаны тэтгэмж авч чадсан.

Гадаадын ажилтан гэдэг шалтгаанаар, эсвэл оршин суух эрхийн асуудалтай гэдэг шалтгаанаар ажлаас гарсаны тэтгэмж авах эрхээ анхнаас нь шууд орхих шаардлагагүй.

Мөн ажлаас гарах өргөдөл бичсэн гэх ганцхан баримтаар асуудлыг шийдэх бус, тухайн өргөдлийг ямар нөхцөл байдлын улмаас бичсэн, мөн бодит хөдөлмөрийн харилцаа ямар байсан зэргийг хамтад нь авч үзэх шаардлагатай.

💡“Би хууль бусаар оршин сууж байгаа хүн... Ажлаас гарсаны тэтгэмжээ зүгээр л орхих уу?”

Хэрэв та яг одоо ингэж бодож байгаа бол шууд бууж өгөхийн оронд эхлээд танд үнэхээр авах боломжтой ажлаас гарсаны тэтгэмж байгаа эсэхийг шалгуулж үзээрэй.

📩Зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
🏛️화이트 법률사무소
🧑‍💼대표변호사 박재훈
☎Монгол ажилтан 010-8416-4446
📍Хаяг: 서울 중구 남대문로 120, 그레이츠 청계, 4층

11/09/2026

🤵‍♂️💔👰‍♀️Гэрлэлтээ цуцлуулбал БНСУ-д цаашид оршин суух боломжгүй юу?

БНСУ-ын иргэнтэй гэрлэж, F-6 визээр БНСУ-д оршин сууж байгаа гадаадын иргэд гэрлэлтээ цуцлуулсны дараа визний асуудалд санаа зовох нь элбэг.

Гэхдээ гэрлэлтээ цуцлуулсан тохиолдол бүрд заавал БНСУ-ыг орхих шаардлагатай байдаггүй.

✅ Насанд хүрээгүй хүүхэдтэй бол
✅ Гэрлэлт цуцлагдсан шалтгаан нь солонгос эхнэр/нөхрийн буруутай үйлдлээс үүдэлтэй бол гэх мэт

гэрлэлт цуцлуулсны дараа ч БНСУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжтой тохиолдол байдаг.

💬 Солонгос хүнтэй гэр бүл болсон бөгөөд гэрлэлтээ цуцлуулах талаар бодож байна уу?

Ганцаараа санаа зовж, асуудлаа дотроо хадгалалгүй
манай ⚖️ WHITE хуулийн фирмтэй холбогдоорой.

📌Бид олон улсын гэрлэлт болон олон улсын гэр бүл цуцлалтын олон хэргийг хариуцан ажилласан туршлага, арга барилтай.

📩Зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
🏛️화이트 법률사무소
🧑‍💼대표변호사 박재훈
☎Монгол ажилтан 010-8416-4446
📍Хаяг: 서울 중구 남대문로 120, 그레이츠 청계, 4층

[🚨 БНСУ-ын хилээр гарах ёстой хугацааг амжилттай хойшлуулсан жишээ🥳]“Хилээр гарах ёстой хугацаа хүртэл 4хөн хоног үлдсэн...
07/09/2026

[🚨 БНСУ-ын хилээр гарах ёстой хугацааг амжилттай хойшлуулсан жишээ🥳]

“Хилээр гарах ёстой хугацаа хүртэл 4хөн хоног үлдсэн байна… БНСУ-ын хилээр гарах тухай тушаалыг хойшлуулж болох болов уу?”

Үйлчлүүлэгч маань "хууль бус арга хэрэглэн төрийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан хэргээр 2 сая воны торгууль" шийтгүүлсний дараа "БНСУ-ын хилээр гарах тухай тушаал(출국명령)" авч, [9-р сарын 5-ны дотор БНСУ-ын хилээр гарах] шаардлагатай болсон байлаа.

Хамгийн том асуудал нь "БНСУ-ын хилээр гарах ёстой хугацаа маш бага үлдсэн" явдал байв.

Ийм яаралтай нөхцөлд үйлчлүүлэгч маань манай ⚖️ White Хууль зүйн товчоонд хандаж, бид хэргийн тодорхой нөхцөл байдлыг нарийвчлан шалгасны үндсэн дээр "захиргааны гомдол гаргахын зэрэгцээ БНСУ-ын хилээр гарах хугацааг хойшлуулах арга хэмжээ" авч эхэлсэн.

✅Ялангуяа хугацаа маш давчуу байсан тул "9-р сарын 1-ний өдөр харьяа Гадаадын иргэн, харьяатын алба (Инчон)"-нд биечлэн очиж, "БНСУ-ын хилээр гарах хугацааг хойшлуулах хүсэлт" гаргасан.

✅🎉Үүний үр дүнд анх тогтоосон хугацааг сунгаж, "10-р сарын 5 хүртэл БНСУ-ын хилээр гарах хугацааг хойшлуулах зөвшөөрөл" авч чадсан юм.

"БНСУ-ын хилээр гарах тухай тушаал" авсан тохиолдолд тогтоосон хугацаанд багтаан БНСУ-ын хилээр гарах ёстой байдаг. Тиймээс хугацаа тулсан үед хэрхэн арга хэмжээ авах вэ гэдэг нь маш чухал юм.‼

Ялангуяа БНСУ-ын хилээр гарах хугацаа хэдхэн хоног үлдсэн бол зүгээр хүлээж байгаад хугацаа хэтрүүлэхээс илүүтэйгээр **одоогоор ямар арга хэмжээ авах боломжтойг яаралтай шалгаж, зохих арга хэмжээг авах** шаардлагатай.

“❓БНСУ-ын хилээр гарах ёстой хугацаа хүртэл хэдхэн хоног үлдсэн байна. Ямар нэг арга байгаа болов уу❓”

Хэрэв та ингэж бодож байгаа бол хугацаа бага үлдсэн гэсэн шалтгаанаар шууд бууж өгөхийн оронд "одоогоор авах боломжтой арга хэмжээ юу байгааг яаралтай шалгуулж үзээрэй."😊

🏛️화이트 법률사무소 *출입국·외국인팀*
🧑‍💼대표변호사 박재훈
☎Монгол ажилтан 010-8416-4446
📍Хаяг: 서울 중구 남대문로 120, 그레이츠 청계, 4층

Address

서울특별시 중구 남대문로 120 (남대문로1가, 그레이츠 청계)
Seoul
04540

Alerts

Be the first to know and let us send you an email when White хууль зүйн товчоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share