Батчулуун Ариунжаргал

Батчулуун Ариунжаргал Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Батчулуун Ариунжаргал, Mongolia, Ub.

ХҮН УХААНТАЙ БАЙХ ЁСТОЙ!Ухаантай хүн гэж их уншдаг, сайн боловсрол эзэмшсэн (ялангуяа хүмүүнлэгийн чиглэлээр бол), газар...
04/06/2024

ХҮН УХААНТАЙ БАЙХ ЁСТОЙ!

Ухаантай хүн гэж их уншдаг, сайн боловсрол эзэмшсэн (ялангуяа хүмүүнлэгийн чиглэлээр бол), газар орон их үзэж, гадаадын олон хэлээр ярьдаг хүнийг хэлдэг гэх түгээмэл ойлголт бий.

Гэтэл эдгээрийг бүгдийг хангах хэрнээ огт ухаангүй, эсвэл аль нь ч байхгүй хэрнээ төрөлхийн ухаалаг хүмүүс байж болно. Ухаан гэж зөвхөн эрдэм мэдлэг биш харин бусдыг ойлгох чадварыг хэлдэг. Бусадтай маргалдахдаа хүндэтгэлтэй хандах, хоолны ширээнд биеэ аятайхан авч явах, бусдад мэдэгдэлгүйгээр туслах (мэдэгдэхгүй байх нь маш чухал), хүрээлэн буй орчноо нандигнаж тамхины иш, тааруухан бодол зэрэг хог новш (тааруухан бодол бол яахын аргагүй айхтар хог новш юм шүү) тараахгүй байх гэх мэт мянга түмэн энгийн зүйлс нийлж байж ухаалаг болно.

Оросын Умард нутагт миний танил хэдэн тариачин амьдардаг байлаа. Жинхэнэ ухаалаг хүмүүс гэж тэднийг л хэлэх байх. Орон гэр нь үнэхээр нямбай, цэвэрхэн. Сайхан дуу хуурыг дуртайяа сонсчихдог. Болсон явдал, хөгтэй зүйлсийг хуучлах дуртай. Ахуй амьдрал нь жигдэрсэн тайван. Найрсаг бөгөөд зочломтгой. Зовлонд учирсан, баярлаж хөөрсөн нэгнээ чин сэтгэлээсээ ойлгож ханддаг тийм л хүмүүс байдаг сан.

Ухаан гэж бусдыг ойлгох, мэдрэх, хорвоо ертөнц болоод хүний араншинд хүлээцтэй хандах чадварыг хэлдэг билээ.

Дмитрий Сергеевич Лихачев, “Сайн, сайхны тухай захидал” номын хэсгээс орчуулсан Tsogchuluun Davaadorj.

Нохойг цоохор ирвэстэй өрсөлдүүлэхээр тавьсан бөгөөд хэн нь илүү хурдан болохыг олж мэдэх зорилготой байв.Цоохор ирвэс б...
07/08/2021

Нохойг цоохор ирвэстэй өрсөлдүүлэхээр тавьсан бөгөөд хэн нь илүү хурдан болохыг олж мэдэх зорилготой байв.

Цоохор ирвэс байрнаасаа хөдлөөгүйд бүгд гайхаж, уралдааны зохицуулагчдаас юу болсныг асуув!?

Энэ зургийг харсны дараа түүний хариулт:

Заримдаа өөрийгөө хамгийн сайн гэдгээ батлах гэж оролдох нь доромжлол юм. Бид өөрсдийгөө хамгийн хүчтэй гэдгээ ойлгуулахын тулд бусдын түвшинд очих шаардлагагүй.

Хийх ёстой зүйлийнхээ төлөө сайн бодож эрч хүчээ хэмнэ...
Цоохор ирвэс илүү хурдан, илүү хүчтэй гэдгээ нотлох гэж биш харин үүнийгээ ан хийхдээ ашигладаг...

ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНИЙГ БАТЛАХ ГЭЖ ЦАГАА БҮҮ ҮР....

Twitch-г бүтээж 1 тэрбум доллараар зарсан амжилттай боловч дараагийн компани нь 3 жилийн дотор 75 сая доллар алдсан туха...
14/07/2021

Twitch-г бүтээж 1 тэрбум доллараар зарсан амжилттай боловч дараагийн компани нь 3 жилийн дотор 75 сая доллар алдсан тухай сонирхуулъя.

Twitch бол хамгийн том шууд дамжуулалтын үйлчилгээ буюу streaming хийдэг вебсайт юм. Видео тоглоом, esport-ын тэмцээний шууд дамжуулалт, дуучид, dj-ууд live тоглолтоо хийдэг.

2014 онд Amazon.соm тус компанийг 1 тэрбум доллараар худалдаж авсан. Одоо 100 сая гаруй хэрэглэгчтэй болсон амжилттай компани юм.

Бизнесээ дөнгөж эхэлж байгаа хүмүүс хууль зүйн алдаа маш их гаргадаг. Энэ дээр туслах зорилгоор Atrium-г Justin Kan Twitch-ийн дараа үүсгэн байгуулсан. Гэвч 36хан сар болоод үйл ажиллагаагаа зогсоосон.

Justin Kan юун дээр алдав?

“Заримдаа шинэ санаа хангалтгүй байдаг. Гайхамшигтай баг, гайхалтай хөрөнгө оруулагчид, эртний итгэлт үйлчлүүлэгчидтэй байсан ч цэцэглэж чадахгүй байх тохиолдол бий. Олон зүйл Atrium-ийн уналтад нөлөөлсөн.”

Түүний алдаа нь ийм байж:

- Өөрийн итгэл үнэмшилтэй, хийхийг хүссэн зүйлээ л бүтээ. Өөрийгөө үнэлүүлэхийн төлөө биш. �
- Төлөвлөгөө маш тодорхой байх ёстой. Үүсгэн байгуулагчид эртнээс зорилгоо маш тодорхой байлгахгүй бол асар их хэрэггүй зардал гарах эрсдэлтэй.

- Дөнгөж эхэлж байгаа бизнесүүд зах зээлийн судалгаа хийгээгүй байж хэт хурдан шинэ хүмүүс ажилд авах хэрэггүй.

- Хийж байгаа бүтээгдэхүүндээ анхааралгүй компанийн өсөлтөд хэт анхаарсан нь алдаа байсан. �
- Бид өөрсдийгөө “хэн” гэдгийг эрт тодорхойлж чадаагүй. Хууль зүйн үйлчилгээг нь худалдаж авч байсан хуульчид эсвэл үйлчлүүлэгчдийн хэнд нь бид үйлчилж байгаа нь тодорхойгүй байсан. �
- Хамт бизнес хийж байгаа хүнээ сайн ойлгоогүйн улмаас үүсгэн байгуулагчдын хоорондын харилцаа нь муудсан.

- Хууль зүйн тал дээр сонирхол бага байсан учир урагшлах хөшүүрэг болоогүй.

Эцэст нь гэж хэлэхэд чиний алдаа хэзээ ч чамайг тодорхойлохгүй! Алдаа бүрээрээ бахарх!

Hippocards app-ын нягтлан бодогч Солонго залуу Нябо нартаа ингэж зөвлөж байна:1. Нягтлан бодогчийн календарьтай болоорой...
27/06/2021

Hippocards app-ын нягтлан бодогч Солонго залуу Нябо нартаа ингэж зөвлөж байна:

1. Нягтлан бодогчийн календарьтай болоорой. Сар жил улирал бүрийн тайлан тооцооныхоо хугацааг харж төлөвлөхөд амар байдаг шүү.

2. Байгууллагынхаа ашиг алдагдлыг байнга тооцож дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

3. Борлуулалтын орлого аль сард өсөж буурж байгаагаа тооцоод мэдээд авах хэрэгтэй.

4. Компаниас зардал гаргахдаа И-баримт баримттай гүйлгээ заавал хийж байгаарай.

5. Удирдлагуудтайгаа мөнгөн урсгалын тайлангаа байнга цуг ярилцах хэрэгтэй.

6. Ядарч төвлөрөхгүй байгаа үедээ тооноос түр холдоорой.

7. Анхан шатны баримтын маягт лист цуглуулаад бэлтгээд аваарай.

8. Бүх зардлууд гарын үсэгтэй байх хэрэгтэй.

9. Татварын байцаагчтай үргэлж холбоотой байж мэдээлэл авч байх нь маш хэрэгтэй.

10. Компьютероос гадна тэмдэглэлийн дэвтэр байнга ашиглах нь чухал шүү. Ямарч файл, програм устах эрсдэлтэй.

11. Дор хаяж 6 сарын санхүүгийн төлөвлөгөө гаргаж яваарай.

12. Үргэлж шинэ хууль тогтоомж нэмэлт өөрчлөлтийг судлаарай.

13. Ашиг алдагдлын шалтгаанаа тооцоолоорой.

14. Ажилчдад бас санхүүгийн ил тод байдал хэрэгтэй байдаг. Энэ нь компанийг илүү дотно дулаан уур амьсгалтай, нэгдмэл зорилготой байлгахад тус болдог. Тиймээс захиралтайгаа нийлээд ажилчид баг хамт олондоо зориулсан тодорхой хэмжээний тайлан гаргаж байгаарай.

ТАЛАРХ ...☺Бидний амжилт, аз жаргал олон хүний сэтгэл, хөлс хүч, хөдөлмөр, тэмцэл дээр боссон байдгийг үргэлж санаж тала...
26/06/2021

ТАЛАРХ ...☺

Бидний амжилт, аз жаргал олон хүний сэтгэл, хөлс хүч, хөдөлмөр, тэмцэл дээр боссон байдгийг үргэлж санаж талархаж явах нь бидэнд сайн сайхныг авчирдаг.

Танд кофе хийгээд өгч байгаа хүнд, өрөөг чинь цэвэрлэж байгаа хүнд, өдөр хоол идэхдээ хоолыг бэлэн болох хүртэл оролцсон бүх хүнд таларх.

Нартай өдөр байсанд, зам чөлөөтэй байсанд, ажлаа сайн амжуулсан өөртөө таларх.

Та ганцаараа мундаг болохоор амжилтанд хүрээгүй юм шүү. Таныг улайн нялзрай байхаас чинь өсгөж хүн болгоход оролцсон бүх хүмүүст, танд зааж сургасан бүх хүмүүст, өөртөө тохиолдсон хэцүү асуудалд ч ухаарах боломж олгосонд нь таларх.

Гэртээ хариад аав ээжийнхээ гарыг нь, царайг нь нэг сайн хараарай. Таны төлөө ямар их хичээсэнийг ойлгож болно.

БҮХ ЗҮЙЛД ТАЛАРХАЖ БАЙНА ...😍

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХУУЛИУД Амжилтанд хүрэх хамгийн чухал нууцуудын нэг бол цаг хугацааны туршид шалгагдсан, цагийн мене...
19/06/2021

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХУУЛИУД

Амжилтанд хүрэх хамгийн чухал нууцуудын нэг бол цаг хугацааны туршид шалгагдсан, цагийн менежментийн хуулиуд юм. Хэрэв та үүнийг ашиглаж чадвал уг хуулиуд үйлчилдэг бөгөөд үр дүнгээ өгдөг гэдгийг мэдрэх болно.

1. Стив Тэйлерийн хууль.

Таны үйлдлийн дараалал нь үр ашигт ихээр нөлөөлдөг. Илүү тодорхой хэлбэл: Та хүч чадал, эрч хүч, бүтээх агуу хүслийг мэдэрч байгаа үедээ хэрэв ердийн, шалдар булдар ажлаа хойш тавих хэрэгтэй. Томоохон ажлуудыг, төслүүдийг эхлүүлж түүнийгээ хий. Үүний эсрэгээр, таны эрчим хүч дуусаж байгаа нь мэдрэгдэж эхэлсэний дараа цаас, бичиг баримтаа янзлах, интернетээр аялах болон бусад хэвшсэн буюу сонирхолтой бус байнга хийдэг ажлуудаа хий.

2. Дараагийн хууль бол зогсонги байдлын хууль

Тодорхой үр дүнд хүрсэний дараа үр ашиг нь буурдаг. Зорилгодоо хүрэхийн тулд, ялангуяа эхний үе шатанд ямар нэгэн үр дүнд хүрэх үед тайвширч өөрийгөө сулруулж болохгүй. Хэрэв та ажлаа зогсоох буюу амрахаар шийдсэн бол үр ашгийн бууралт нэн даруй эхлэх болно. Үүний дараа өмнөх үр дүн рүү буцах нь маш хэцүү болно. Тиймээс эцсийн үр дүнд шууд хүрнэ гэлгүйгээр алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Энэ тохиолдолд таны бүтээмж, урам зориг их хэмжээгээр буурахгүй.

3. Генри Лаборитийн хууль.

Хүн бүр өөрт нь таашаал өгдөг дуртай зүйлээ хийх сонирхол, авъяас билэг, өвөрмөц онцлогтой. Хэрэв та энэ хуулийг бүрэн дагаж мөрдвөл, "Та ажиллаж байна уу?" гэж асуувал "Би ажиллахгүй байна. Би хайртай зүйлээ хийж байна "- гэж хариулж байвал энэ бол хамгийн шилдэг хувилбар юм. Ихэнхдээ хүмүүс дургүй , тэр ч байтугай эгдүүцдэг ажил дээр ажилладаг. Тэд зөвхөн цалин авах гэж тийм ажлыг хийдэг ба дуртай зүйлээ хийгээд мөнгө олно гэж огт боддоггүй. Мэдээжийн хэрэг дургүй ажлаа хийж байгаа хүмүүсийн ажил үр дүнгүй байхын дээр тэдний цаг хугацаа бараг хий дэмий урсаад өнгөрдөг. Хэрэв та өөрийн зорилготой бөгөөд түүн рүүгээ хүрэх гэж яваа бол ингэж ажиллах хэрэг байна уу?

4. Жинхэнэ сонирхлын хууль.

Аливаа бизнес, ажил мэргэжилд илүү их сонирхох тусам цаг илүү хурдан өнгөрдөг. Ямар нэг юманд үнэхээр шимтэн дурласан үед цаг хугацаа огт анзаарагдахгүй цаг нисэж байгаа юм алга болдог. Энд гол нь та үнэхээр сонирхож байгаа ч мартах ёсгүй зүйлтэй гэдгээ санаж байх хэрэгтэй. Та хаашаа явж байгаагаа (зорилгоо ) үргэлж санаж, гэр бүл, бие, эрүүл мэнд, найз нөхөд, харилцаа, эцэст нь унтаж амарч байхаа битгий мартаарай!

5. Паркинсоны хууль

Энэ хуулийн дагуу ямар нэгэн ажилд та хэдий хэмжээний цаг хуваарилсан байна түүнийгээ л зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт нэг өгүүллийг бичихээр шийдсэн бол та нэг өдөр бичих болно. Та нэг бүтэн өдөр нэг л ажил хийнэ гэсэн бол нэгийг л хийнэ. Хэрэв дуусах хугацааг нь тодорхой төлөвлөсөн бол арав болон түүнээс дээш тооны ажлыг өдөрт хийсэн ч чадна. Орчин үеийн хэллэгээр энэ нь ажил бүрт дийдлайн тогтоох буюу хугацаа өгөх гэсэн үг юм. Та цаг хугацааны хязгаарыг ашиглаж эхэлмэгц таны үр ашиг хоёр дахин нэмэгдэх болно. Энэ нь хийгдсэн ажил, цаг хугацаа хоёр дахин их байх болно гэсэн үг юм!

6. Паретогийн хууль.

Уг хуулиар “таны үйл ажиллагааны хорин хувь нь амжилттай үр дүнгийн 80% -ийг авчирдаг” гэжээ. Амьдралын үлдсэн 80% -д хийгддэг бусад бүх ажлууд нийлээд үр дүнгийн зөвхөн 20% болдог. Ихэнх хүмүүст амьдралынхаа идэвхитэй цаг хугацааг үр дүн бага авчирдаг 20% дээр зарцуулдаг. Таны бүх үйл ажиллагааны 20 хувь нь таны амьдралд хамгийн чухал зүйлс байдаг байна. Иймд хүн энэ хамгийн чухлуудад орох ажлуудаа олж тогтоож түүнийгээ өдөр бүр хийж дадах хэрэгтэй.

Та дээрхи зургаан хуулийг амьдралдаа хэрэглэж чадвал гайхалтай үр дүнд хүрэх болно гэсэн байна шүү.

Тэрбумтанууд сая саяийг алдаж тэрбумтан болдог. Саятнууд мянга мянгыг алдаж саятан болдог. Бүтэлгүй хүмүүс юу ч алдахгүй...
19/06/2021

Тэрбумтанууд сая саяийг алдаж тэрбумтан болдог. Саятнууд мянга мянгыг алдаж саятан болдог. Бүтэлгүй хүмүүс юу ч алдахгүйгээр баян болохыг хүсдэг....

Ийм учиртай юм. Хадгалаад шэйрлээд ав WiFi - Wireless FidelityLED - light emitting diodeGPS - Global positioning systemU...
18/06/2021

Ийм учиртай юм. Хадгалаад шэйрлээд ав

WiFi - Wireless Fidelity
LED - light emitting diode
GPS - Global positioning system
USB - Universal Serial bus
SMS - short message services
BMW - Bavarian motor works
IKEA - Ingvar Kamprad Elmtaryd Agubnyard (эздийн нэр ба хот)
TIME - The International Magazine of Events
ZIP (code) - zone improvement plan
M&Ms - Mars and Murrie’s (эздийн нэр)
LASER - light amplification by stimulated emission of radiation
SOS - Save Our Ship (Soul)
IQ - intelligence quotient
EQ - Emotional quotient
FAQ - frequently asked questions
ATM - automated teller machine
SIM - subscriber identity module
WWW - World Wide Web
PDF - portable document format
TOMYO - Хүссэнээ сурдаг апликейшн
ШШ - Шууд Шаа!

Сургуульд бид алдааг муу зүйл гэж заалгадаг, алдаа гаргавал шийтгүүлдэг. Гэтэл хүн сурахаар бүтээгдсэн гэж харах юм бол ...
12/06/2021

Сургуульд бид алдааг муу зүйл гэж заалгадаг, алдаа гаргавал шийтгүүлдэг. Гэтэл хүн сурахаар бүтээгдсэн гэж харах юм бол бид алдаж байж л сурдаг. Бид газар унасаар алхаж сурдаг биз. Хэрвээ унахгүй бол хэзээ ч алхаж сурахгүй билээ...

Address

Mongolia
Ub
160910049

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Батчулуун Ариунжаргал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share